NewsRoom/ ньюс рүүм

NewsRoom/ ньюс рүүм Гоё сэтгүүлзүй 😎

01/10/2026

Шуурхай штаб: Нөөцтэй хэрнээ ажиллахгүй байгаа ШТС-уудыг нээлгэж ажиллалаа.

Москва хотыг шатахуунаар хангадаг гол үйлдвэрүүд Украины нисгэгчгүй төхөөрөмжийн цохилтод өртсөний улмаас нийслэлтэй ойр...
01/10/2026

Москва хотыг шатахуунаар хангадаг гол үйлдвэрүүд Украины нисгэгчгүй төхөөрөмжийн цохилтод өртсөний улмаас нийслэлтэй ойролцоох бүс нутгуудад түлшний хямрал үүсэх эрсдэлтэй байна. Тухайлбал, есдүгээр сард нийт найман үйлдвэр Украины халдлагын улмаас үйл ажиллагаагаа зогсоожээ.

Москва хотыг шатахуунаар хангадаг гол үйлдвэрүүд Украины нисгэгчгүй төхөөрөмжийн цохилтод өртсөний улмаас нийслэлтэй ойролцоох бүс нутгуудад түлшний хямрал үүс...

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хэрэгт хилсээр хэлмэгдэж цагаатгагдсан иргэн Т....
01/10/2026

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хэрэгт хилсээр хэлмэгдэж цагаатгагдсан иргэн Т.Чимгээд Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд байрлах 39.4 м.кв талбайтай 2 өрөө орон сууц олгохоор шийдвэрлэжээ. Уг орон сууцны үнийн дүн болох 128,709,398 төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар тусгасан байна.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хэрэгт хилсээр хэлмэгдэж цагаатгагдсан иргэн Т.Чимгээд амьдралын нөхцөлийг нь харгалза....

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хэрэгт хилсээр хэлмэгдэж цагаатгагдсан иргэн Т.Чимгээд амьдралын нөхцөлийг нь харг...
01/10/2026

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хэрэгт хилсээр хэлмэгдэж цагаатгагдсан иргэн Т.Чимгээд амьдралын нөхцөлийг нь харгалзан үзэж орон сууц олгох шийдвэр гаргажээ.

https://newsroom.mn/post/JnRDmJ

Намрын налгар өдрүүдэд найз нөхөд, хамт олноороо цуглаж хөгжилдөх Oktoberfest-ийн улирал эхэллээ.Германд хоёр зуу гаруй ...
01/10/2026

Намрын налгар өдрүүдэд найз нөхөд, хамт олноороо цуглаж хөгжилдөх Oktoberfest-ийн улирал эхэллээ.
Германд хоёр зуу гаруй жилийн өмнөөс тэмдэглэж ирсэн шинэ ургацын баяр “Oktoberfest”-ийг АПУ компани Монголд нутагшуулан, 20 жилийн турш уламжлал болгон зохион байгуулсаар иржээ. Энэ хугацаанд Oktoberfest Монголчуудад хэдийнээ танил болж, намар бүр хүсэн хүлээдэг, өөрийн гэсэн өнгө төрхтэй уламжлалт баяруудын нэг болсон байна.

Боловсролыг дэмжигч, танин мэдэхүйн хэрэгцээг бүрэн хангах төрөлжсөн медиа суваг

Т. Мөнхсайхан: Намрын чуулганаар эрүүл мэндийн салбарын суурь хуулиудыг хэлэлцэнэ
01/10/2026

Т. Мөнхсайхан: Намрын чуулганаар эрүүл мэндийн салбарын суурь хуулиудыг хэлэлцэнэ

Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг, Хустайн нурууны Байгалийн цогцолборт газарт өчигдөр буюу 2026 оны есдүгээр сарын 30-...
01/10/2026

Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг, Хустайн нурууны Байгалийн цогцолборт газарт өчигдөр буюу 2026 оны есдүгээр сарын 30-ны 09:00 цагийн орчимд баавгай үзэгдсэн тухай дуудлага мэдээллийг малчин иргэн тус бүсийн хамгаалалтын захиргаанд ирүүлжээ.

Мэдээллийн дагуу байгаль хамгаалагчид шуурхай ажиллаж, баавгайн байршлыг тогтоон, холбогдох байгууллага, албан тушаалтнуудад мэдэгдэж, аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч ажиллалаа.

Тодруулбал, БОУАӨЯ, Хустайн нурууны БЦГ-ын хамгаалалтын захиргаа, байгаль хамгаалагчид, малын эмч Ж.Гэрэлтуяа, амьтан судлаач болон холбогдох мэргэжилтнүүд, орон нутгийн иргэдийн төлөөлөл бүхий 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллав. Улмаар 23:00 цагийн орчимд баавгайг унтуулга буугаар нойрсуулж, аюулгүй тээвэрлэн суурьшлын бүсээс гаргах ажиллагааг зохион байгууллаа.

🇲🇳МОНГОЛЫН MLBB ШИГШЭЭ БАГ “АЙЧИ-НАГОЯА 2026” АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 🥉Монгол Улсаа төлөөлөн “Айчи-Нагояа 20...
01/10/2026

🇲🇳МОНГОЛЫН MLBB ШИГШЭЭ БАГ “АЙЧИ-НАГОЯА 2026” АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 🥉

Монгол Улсаа төлөөлөн “Айчи-Нагояа 2026” наадамд оролцож буй Mobile Legends: Bang Bang төрлийн шигшээ баг хагас шигшээ шатанд Индонезийн шигшээ багтай мөнгөн медалийн төлөө тоглож, 0-2 харьцаатай ялагдал хүлээснээр Азийн наадмын аяллаа хүрэл медальтай өндөрлүүлэхээр боллоо.

Өмнө нь Монголын Dota 2 төрлийн шигшээ баг 2023 оны Ханжоугийн Азийн наадмаас мөнгөн медаль хүртэж байсан нь Азийн наадмын электрон спортын төрлөөс хүртсэн манай улсын анхны медаль болж байв. Ийнхүү тус буухиаг MLBB шигшээ баг амжилттай үргэлжлүүлэн Азийн наадмын электрон спортын төрлийн хоёр дахь, MLBB төрлийн анхны медалийг авч буй нь энэ юм. Мөн үүгээр манай улс энэ удаагийн “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас тав дахь медалиа хүртэж байна.

30/09/2026

Гадаад Харилцааны сайд Б.Батцэцэг Ерөнхий сайд Н.Учралын Япон Улсад хийсэн айлчлалын үр дүнг багцлан мэдээлэл өглөө 🇲🇳🇯🇵

- ОНГОЦНЫ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙГ 1.1%-ИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ.
- Улмаар хүчин чадал 3.2 дахин нэмэгдэнэ.
- 2033 он гэсэн хугацааг аль болох наашлуулж, хурдан хугацаанд ашиглалтад оруулахаар хоёр тал тохиров.
- Япон Улсад 1000 инженер бэлтгэнэ.
-“Jetro” буюу Японы бизнес эрхлэгчид Монгол Улстай хамтран ажиллана.

30/09/2026

Япон улсад бизнес эрхлэгч Б.Өлзийдэлгэр: Сүүлийн найман жил Монгол Улс руу автомашин импортолж байгаа. Гэвч манай улсын хилээр орж байгаа Япон автомашины 15 хувь нь эвдрэл, гэмтэлтэй. Тухайн машин эвдрэл гэмтэлтэй эсэхийг шалгаж гааль руу оруулаагүйн улмаас иргэд эвдэрхий машин авснаас үүдэн осолдож, амь насаараа хохирох зэрэг маш олон асуудлууд үүсэж байна.

Address

СБД, 1-р хороо, Люкс төвийн 14 давхарт
Ulaanbaatar
14210-0048

Alerts

Be the first to know and let us send you an email when NewsRoom/ ньюс рүүм posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share