29/09/2026
УРАН ИЛТГЭЛИЙН УРАЛДААН
Дэлхийн багш нарын 32 дахь, Монголын багш нарын 60 дахь өдрийг тохиолдуулан Сургуулийн захиргаа, Түүх, нийгмийн ухааны мэргэжлийн хөгжлийн бүлэг хамтран багш нарын дунд “Уран илтгэлийн уралдаан” зохион байгууллаа. Үүнд:
✨I байр – Англи хэлний багш М.Дашдулам
✨II байр – МХБУЗ-ын багш, АБТА, Тэргүүлэх зэрэгтэй Д.Энхээ
✨III байр – Физикийн багш, АБТА, Тэргүүлэх зэрэгтэй З.Чанцалсүрмаа нар тус тус шалгарлаа.
✅ Тус уралдаан нь багш нар мэдлэг, туршлагаа харилцан солилцож, шинэлэг санаа, арга зүйгээ хуваалцсан, мэргэжлийн хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа болж өндөрлөлөө.
Уралдаанд оролцсон нийт багш, үе үеийн сурган хүмүүжүүлэгч та бүхэндээ баярын мэнд хүргэе🥳✨