31/12/2025
Бяцхан элфчүүдийнхээ бэлгийг багш, ажилчид маань зорилтот бүлгийн хүүхдүүдэд амжилттай хүргэлээ 🎁🧝♂️🧝♀️
Энэхүү сайхан санаачилгын хүрээнд бидний хэрэглэгдэхгүй болсон ч цэвэр, бүрэн бүтэн, бусдад хэрэгтэй зүйлс маань хүүхдүүдийн өдөр тутмын хэрэглээнд бодит дэмжлэг болж, баяр хөөр, инээмсэглэл бэлэглэлээ 😊👕🧸
Бидэнд энгийн мэт санагдах зүйлс бусдын хувьд үнэ цэнтэй, хэрэгтэй тусламж болж чаддгийг энэ үйл ажиллагаа дахин сануулсан юм 🤍🌱
Сайн үйлсэд сэтгэлээрээ нэгдэж, чин сэтгэлийн дэмжлэг үзүүлсэн та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа 🙏💖
Сайхан сэтгэл бүхэн цааш үргэлжлэх болтугай ✨🌈