28/09/2026
🇲🇳🇨🇳 ШИНЭ ТЕХНОЛОГИ – ШИНЭ ТУРШЛАГА
2026 оны 09 дүгээр сарын 21–24-ний өдрүүдэд БНХАУ-ын Хэбэй хотод зохион байгуулагдсан Зүүн Өмнөд Азийн орнуудын Эрчим хүчний яам болон цахилгаан сүлжээний байгууллагуудын төлөөлөгчдийн техникийн туршлага солилцох уулзалт-д оролцоод ирлээ.
Энэ удаагийн уулзалтаар сэргээгдэх эрчим хүчийг цахилгаан сүлжээнд их хэмжээгээр нэгтгэх үед системийн тогтвортой, найдвартай ажиллагааг хангахад чухал үүрэгтэй Grid-Forming Inverter (сүлжээ үүсгэгч инвертер)-ийн туршилт, ажиллагааны зарчимтай илүү нарийвчлан танилцсан нь онцлог байлаа.
Мөн нарны цахилгаан станц болон батарей хуримтлуурын системийг DC талд нэгтгэх DC Coupling-ийн шинэ технологи, шийдэлтэй танилцаж, ирэх жилээс нэвтрүүлэхээр төлөвлөж буй технологийн техникийн онцлог, үр ашгийн талаар мэргэжилтнүүдтэй санал солилцов.
⚡ Grid-Forming Inverter
🔋 Battery Energy Storage System (BESS)
☀️ PV + DC Coupling
🌐 Grid Stability & Renewable Integration
Эрчим хүчний шилжилт хурдацтай явагдаж буй өнөө үед шинэ технологийг зөвхөн судлахаас гадна бодит туршилт, хэрэгжилттэй нь газар дээр нь танилцах нь Монголын эрчим хүчний системд тохирох шийдлийг сонгоход чухал ач холбогдолтой санагдлаа.
Шинэ технологи, шинэ туршлага, шинэ боломж