МУИС-ийн Ази судлалын тэнхим

МУИС-ийн Ази судлалын тэнхим Солонгос судлал 🇰🇷, Турк судлал 🇹🇷,
Хятад судлал 🇨🇳, Япон судлал 🇯🇵

Олон улсын шагнал хүртлээ.Ази судлалын тэнхимийн дэд профессор, доктор Ш.Эгшиг 2026 оны 06-р сарын 17-нд БНХАУ-ын хэл со...
02/07/2026

Олон улсын шагнал хүртлээ.

Ази судлалын тэнхимийн дэд профессор, доктор Ш.Эгшиг 2026 оны 06-р сарын 17-нд БНХАУ-ын хэл соёл, ном бүтээлийг дэлхийд түгээн дэлгэрүүлэхэд онцгой гавьяа байгуулсан гадаадын эрдэмтэн зохиолч, орчуулагчдад олгодог хамгийн нэр хүнд бүхий олон улсын “中华图书特殊贡献奖” буюу “Хятадын ном хэвлэлд онцгой хувь нэмэр оруулагч” шагналыг хүртлээ.

Энэхүү шагнал нь БНХАУ-ын бүхий л чиглэлээр бүтээл туурвиж буй гадаадын зохиолч, орчуулагч, хэвлэл мэдээллийн ажилтанд олгодог нэр хүндтэй шагнал бөгөөд 2005 оноос олгож эхэлсэн байна. 2025 оны байдлаар 63 улсын 219 орчим хүн энэхүү шагналыг хүртээд байгаа бөгөөд Монгол Улсаас анх удаа 2015 онд Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт дуун хөрвүүлэгч, доктор М.Чимидцэеэ, 2021 онд хятад судлаач, орчуулагч, доктор Д.Болдбаатар нар тус шагналыг хүртэж байжээ.

Энэхүү олон улсын нэр хүндтэй шагналыг хүртсэн Ази судлалын тэнхимийн дэд профессор, доктор Ш.Эгшиг танд халуун баяр хүргэхийн зэрэгцээ эрдэм судлал, сурган хүмүүжүүлэх их үйлсэд тань улам их амжилт хүсэн ерөөе.

Хамтын ажиллагааны уулзалт боллоо. Унгар Улсын Лудовика Нийтийн Удирдлагын Их Сургуулийн дэргэдэх Жон Лукашийн нэрэмжит ...
03/06/2026

Хамтын ажиллагааны уулзалт боллоо.

Унгар Улсын Лудовика Нийтийн Удирдлагын Их Сургуулийн дэргэдэх Жон Лукашийн нэрэмжит Улс төр, стратеги судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Золтан Эгэрэси хүрэлцэн ирж МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Ази судлалын тэнхимийн Олон улс, орон судлал /Турк/ хөтөлбөрийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус уулзалтаар тухайн хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагаа, үйл хэргийн талаар хэлэлцлээ.

https://dep.num.edu.mn/asia/?p=1834

🇲🇳 МУИС-ийн 2026 оны элсэлтийн бүртгэл нээгдлээ. ⏰ Элсэлтийн бүртгэл 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 09:00 цагт эх...
02/06/2026

🇲🇳 МУИС-ийн 2026 оны элсэлтийн бүртгэл нээгдлээ.

⏰ Элсэлтийн бүртгэл 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 09:00 цагт эхэлж, 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 12:00 цагт хаана.

✅ Элсэлтийн шалгалтаа өгөхөөс өмнө системд бүртгэлээ хийж, элсэхээр зорьж буй хөтөлбөрүүддээ урьдчилан санал өгч, элсэх хүсэлтээ гаргасан байна.

🌐Элсэлтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://burtgel.num.edu.mn/bachelor/ цахим хуудаснаас авна уу.

Танд амжилт хүсье.

#Элсэлт2026
#ЭШ
#МУИС

🇲🇳 Монгол Улсын Их Сургууль тэр дундаа ШУС, ХУС, Ази судлалын тэнхимээр овоглодог эрдэмтэн багш, ажилтан, суралцагч, төг...
01/06/2026

🇲🇳 Монгол Улсын Их Сургууль тэр дундаа ШУС, ХУС, Ази судлалын тэнхимээр овоглодог эрдэмтэн багш, ажилтан, суралцагч, төгсөгч, дэмжигч та бүхний энхрий бяцхан үрсэд Хүүхдийн баярын мэнд дэвшүүлье!

#МонголынИрээдүй

Бакалаврын судалгааны ажлаа амжилттай хамгааллаа.МУИС, ШУС, ХУС, Ази судлалын тэнхимийн Олон улс, орон судлал (Турк) хөт...
26/05/2026

Бакалаврын судалгааны ажлаа амжилттай хамгааллаа.

МУИС, ШУС, ХУС, Ази судлалын тэнхимийн Олон улс, орон судлал (Турк) хөтөлбөрийн IV түвшний ангийн оюутан Э.Анударь, Э.Энхмандах нар бакалаврын судалгааны ажлаа амжилттай хамгаалан, хүлээлгэж өглөө.

Бакалаврын судалгааны ажлын сэдэв:
• Э.Анударь, “Турк, монгол хэлний орон цагийн нэрийн онцлог”, удирдагч багш доктор, дэд профессор Н.Гэрэлмаа, шүүмжлэгч багш, доктор, дэд профессор Б.Аззаяа /Ази судлалын тэнхим/
• Э.Энхмандах, “Монгол, турк эмэгтэйчүүдийн сурах эрхийн онцлог (1921-1940)” удирдагч багш Т.Загарпэрэнлэй, шүүмжлэгч багш, доктор, дэд профессор Д.Золжаргал /Боловсрол судлалын тэнхим/

Бакалаврын судалгааны ажлаа амжилттай хамгаалсан нийт оюутнууддаа баяр хүргэхийн зэрэгцээ цаашдын эрдэм судлалд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

https://dep.num.edu.mn/asia/?p=1827

Эрдэм шинжилгээний хэлэлцүүлэгт оролцлоо.Бүгд Найрамдах Азербайжан Улс байгуулагдсаны 108 жилийн ойг тохиолдуулан “Дэлхи...
25/05/2026

Эрдэм шинжилгээний хэлэлцүүлэгт оролцлоо.

Бүгд Найрамдах Азербайжан Улс байгуулагдсаны 108 жилийн ойг тохиолдуулан “Дэлхийн мэдээллийн платфорум”-аас зохион байгуулсан эрдэм шинжилгээний хэлэлцүүлэгт Ази судлалын тэнхимийн Олон улс, орон судлал (Турк) салбарын багш Т.Загарпэрэнлэй “Монгол Улс болон Бүгд Найрамдах Азербайжан Улсын түүхэн харилцаа, чиг хандлага” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Тус эрдэм шинжилгээний хэлэлцүүлэгт БНКиУ, БНУзУ, БНТУ болон МУ-ын эрдэмтэн судлаачид оролцлоо.

https://dep.num.edu.mn/asia/?p=1823

21/05/2026

“Миний мэдэх Турк орон” эсээ бичлэгийн уралдаанд 100 орчим сурагч оролцлоо. /2026.05.20/

“Миний мэдэх Турк орон” эсээ бичлэгийн улсын уралдааны шагналыг гардууллаа.МУИС-ийн ШУС, ХУС, Ази судлалын тэнхим болон ...
19/05/2026

“Миний мэдэх Турк орон” эсээ бичлэгийн улсын уралдааны шагналыг гардууллаа.

МУИС-ийн ШУС, ХУС, Ази судлалын тэнхим болон Улаанбаатар хот дахь БНТУ-ын элчин сайдын яам болон “Таван Ухаан” клуб хамтран Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улстай дипломат харилцаан тогтоосны 57 жилийн ойг тохиолдуулан “Миний мэдэх Турк орон” эсээ бичлэгийн уралдааныг 2026 оны 03-р сарын 30-аас 05-р сарын 19-ний хугацаанд улс орон даяар ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгууллаа.

Тус эсээ бичлэгийн уралдаанд Монгол Улсын 14 аймаг, хотын 24 сум, дүүргээс нийт 96 сурагч оролцсон бөгөөд эхний шатанд нийт 60 сурагчийн эсээг шалгарууллаа. Хоёрдугаар шатанд шүүгчдийн нэгдсэн комисс бүтэц, агуулга, найруулга, зөв бичгийн дүрмийн хүрээнд 18 шилдэг эсээг шалгаруулсан байна.

Гуравдугаар шатанд шалгарсан нийт эсээг кодолж мэргэжлийн тусгай комисст илгээсэн бөгөөд тус комисс үгийн тоо, найруулга, бүтэц, эхийн санаа, эхийн хэв маяг, уран сайхны найруулга, агуулга зэрэг үзүүлэлтэд анхаарч тэгш чанарын үнэлгээг нэмж, аравны нарийвчлалтайгаар шагналт байруудыг шалгарууллаа.

1-р байр: Н.Урангоо /Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, НЕБ-ын 15-р сургууль/
2-р байр: Ж.Бэрх /Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, НЕБ-ын Шинэ Монгол сургууль/
3-р байр: Н.Маргад-Эрдэнэ /Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, НЕБ-ын 24-р сургууль/
Тусгай байр: А.Номинболор /Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, НЕБ-ын 24-р сургууль/

Эсээ бичлэгийн уралдааны ерөнхий шүүгчээр МУБИС-ийн Монгол судлалын холбооны захирал, доктор, профессор Д.Ганболд, гишүүдээр МУИС, Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш доктор, дэд профессор Г.Нарантунгалаг, Монгол Улсны Консерваторын Монгол хэл, уран зохиолын багш Ш.Хандсүрэн нар ажиллаа.

Шагналыг МУИС-ийн Ази судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Д.Ундрах, МУБИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал Доктор, профессор Д.Ганболд, Ази судлалын тэнхимийн доктор /Sc.D/, профессор Ц.Баттулга болон БНТУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Башак Гэнч Юүксэл нар гардууллаа.

Тус эсээ бичлэгийн уралдааныг зохион байгуулахад дэмжин ажилласан МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын захиргаа, Ази судлалын тэнхим, МУИС Пресс дэлгүүр болон БНТУ-ын Элчин сайдын яамны нийт хамт олонд халуун талархал илэрхийлье.

Мөн эсээ бичлэгийн уралдааныг ивээн тэтгэж, хамтран ажилласан Олон улс, орон судлал /Турк/ хөтөлбөрийн 2008 оны төгсөгчид болон Монголын Каллиграфийн Урлагийн Нэгдсэн Холбооны гүйцэтгэх захирал, Олон улс, орон судлал /Турк/ хөтөлбөрийн 2013 оны төгсөгч Р.Эрдэнэболор нарт талархал дэвшүүлье.

Нийт хамтран ажилласан эрдэмтэн багш болоод Та бүхний цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсэхийн зэрэгцээ идэвхтэй оролцсон нийт сурагчдадаа эрдэм номын улам их амжилт хүсэн ерөөе.

https://dep.num.edu.mn/asia/?p=1811

“Миний мэдэх Турк орон” эсээ бичлэгийн уралдааны эцсийн шалгаруулалтын дүн гарлаа. Мэргэжлийн тусгай комисс 2026.05.13 -...
19/05/2026

“Миний мэдэх Турк орон” эсээ бичлэгийн уралдааны эцсийн шалгаруулалтын дүн гарлаа.

Мэргэжлийн тусгай комисс 2026.05.13 - 2026.05.15-ны хугацаанд сүүлийн шатны шалгаруулалтыг хийсэн бөгөөд шүүгч тус бүрээс ирүүлсэн оноог нэгтгэж, тэгш чанарын үнэлгээг нэмж, аравны нарийвчлалтай дүгнэж тооцсон байна.

Шагнал гардуулах ёслол:

Хэзээ: 2026.05.19-ний 17:00 цагт
Хаана: БНТУ-ын Элчин сайдын яамын өргөө.

Шагналт байрт шалгарсан болоод оролцсон нийт сурагчдадаа халуун баяр хүргэхийн зэрэгцээ цаашдын сурлагад нь өндөр амжилт хүсэн ерөөе.

https://dep.num.edu.mn/asia/?p=1798

"ЯПОН ХЭЛ СОЁЛЫН ӨДӨРЛӨГ - ХЭЭРИЙН ХИЧЭЭЛ 2026" ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.2026 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Ази судлалын тэн...
18/05/2026

"ЯПОН ХЭЛ СОЁЛЫН ӨДӨРЛӨГ - ХЭЭРИЙН ХИЧЭЭЛ 2026" ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2026 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Ази судлалын тэнхимийн япон судлалын хөтөлбөрийн багш, оюутнууд “Япон хэл соёлын өдөрлөг-Хээрийн хичээл 2026” үйл ажиллагааг Тэнгэр Ресорт жуулчны баазад амжилттай зохион байгууллаа. Эдүгээг хүртэл хээрийн хичээлийг Японы бийрэн бичлэг, цайны ёслол, дуу бүжиг гэх мэт соёлын сэдвээр явуулж ирсэн бол энэхүү 19 дэх удаагийн хичээлийг “Японы цэцэг амилуулах урлаг Икэбана” сэдвийн хүрээнд анх удаа хийснээрээ онцлог байлаа. Хичээлд япон судлалын багш, оюутан 80 гаруй хүн оролцов.

Ази судлалын тэнхимийн япон судлалын хөтөлбөрийн багш, оюутнууд тус хичээлийг Япон Улсын Элчин Сайдын Яамны Соёл, мэдээллийн хэлтэстэй хамтран зохион байгууллаа. Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү хүрэлцэн ирж, мэндчилгээ дэвшүүлэв. Элчин сайд айлдсан үгэндээ “Япон хэл, соёлыг судалж буй оюутан залуус та бүхэн цаашид улам ихийг сурч, Япон, Монгол хоёр улсын найрамдалт харилцаанд хувь нэмэр оруулаасай хэмээн хүсэж байна” гэж онцлон хэллээ.

Зочин багшаар икэбанагийн Соогэцү урсгалын багш Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын гэргий хатагтай Игавахара Эико уригдан оролцож, багш, оюутнуудад таван төрлийн икэбана урлан үзүүлэв. Түүнчлэн 8 багт хуваагдан өөрийн икэбанаг бүтээсэн оюутнуудыг удирдан чиглүүлж, зөвлөн заалаа.

Ташрамд дурдахад, икэбана нь Японы уламжлалт цэцэг амилуулах урлаг бөгөөд Японд анх 6 дугаар зуунд буддын шашинтай хамт дэлгэрсэн, бурханд цэцэг өргөх ёслолоос үүсэлтэй. Хожим урлагийн хэлбэр болон хөгжиж, өнөөдөр 3000 гаруй урсгал, сургууль байдаг гэж үздэг. Тэдгээрээс хамгийн алдартай нь Икэнобоо, Охара, Соогэцү урсгалууд юм. Соогэцү урсгал нь 1927 онд Японы икэбана урлагийн мастер Тэшигахара Соофүүгийн үүсгэн байгуулсан орчин үеийн икэбанагийн урсгал бөгөөд “хэн ч, хаана ч, ямар ч материалаар” бүтээл туурвиж болно гэсэн чөлөөт, орчин үеийн үзэл баримтлалаараа онцлогтой.

Япон судлалын багш, оюутнуудад мэдлэг чадвараа харамгүй хуваалцан сонирхолтой хичээл зааж өгсөн Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын гэргий Игавахара Эико, арга хэмжээг зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн Япон Улсын Элчин Сайдын Яамны Соёл, мэдээллийн хэлтсийн хамт олонд гүн талархал илэрхийлье.

https://dep.num.edu.mn/asia/?p=1802

Address

Монгол улс, Улаанбаатар хот 210646, ш/х 377, Сүхбаатар дүүрэг, Залуучуудын өргөн чөлөө 1
Ulaanbaatar
14201

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 20:30
Friday 08:30 - 20:30

Alerts

Be the first to know and let us send you an email when МУИС-ийн Ази судлалын тэнхим posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share