17/12/2025
Маркетингийн төгсөх курсын оюутнуудаа оролцохыг урьж байна.
✨ Roger Hatchuel Student Academy бол Cannes Lions International Festival of Creativity-ийн хүрээнд 12дах жилдээ зохион байгуулагдаж байгаа, ирээдүйн бүтээлч салбарын удирдагчдыг бэлтгэдэг олон улсын воркшоп хөтөлбөр юм.
🔹Яагаад оролцох хэрэгтэй вэ?
- Дэлхийн топ агентлагийн экспертүүдтэй уулзаж, тэднээс шууд суралцана.
- Бодит төсөл, брийф дээр ажиллаж, интерактив воркшопт оролцоно.
- Сторителлинг, креатив стратеги, илтгэх ба танилцуулах чадвар зэрэг гол ур чадваруудыг хөгжүүлнэ.
- Cannes Lions фестивалд бүрэн нэвтрэх эрхтэй болно.
- 13,000+ бүтээлч мэргэжилтэнтэй танилцаж, туршлага солилцож, карьерын үнэ цэнтэй нетворк бий болгоно.
🔹Хэрвээ та:
- Бусдаас суралцаж, мэдлэгээ хуваалцах чин хүсэлтэй
- Бүтээлч мөрөөдлөө бодит зорилго болгох урам зоригтой
- Өөрийн байж болох хамгийн сайн хувилбарыг харахыг хүсэж байгаа бол Roger Hatchuel Student Academy танд зориулагдсан дараагийн зогсоол байх болно.
🔹Хэн оролцох вэ?
- 18–25 настай болон 2026 оны байдлаар бакалаврын зэргийг горилох, төгсөх курсийн оюутан
- Зар сурталчилгаа, харилцаа холбоо, олон нийттэй харилцах (PR), дизайн, медиа, бизнес болон бүтээлч чиглэлд сонирхолтой, суралцдаг, ажилладаг
- Англи хэл дээр чөлөөтэй өөрийгөө илэрхийлэх, ойлголцох чадвартай, хичээлд идэвхтэй оролцоотой
- Бүтээлч сэтгэлгээтэй, манлайлагч, нийгмийн өөрчлөлтөд хувь нэмрээ оруулах хүсэлтэй
- Нээлттэй, бодит өөр орчинд дасан зохицох чадвар сайн, соёлын ялгаа болон хүйсийн эрх тэгш байдлыг хүндэтгэдэг.
🔹Хэрхэн оролцох вэ?
- CV буюу өөрийн хувийн танилцуулга (Монгол болон Англи хэл дээр)
- 2 минутын видео (Англи хэл дээр)
✅ Би хэн бэ?
✅ Би яагаад өөрийгөө бүтээлч гэж хэлэх вэ?
✅ Би яагаад Roger Hatchuel Student Academy-д тэнцэх ёстой вэ?
- Сонгогдсон тохиолдолд албан ёсны Cannes Lions вэбсайтад нийтлэгдэх 1 фото зураг
🔹Сонгон шалгаруулалтын үндсэн шалгуур:
- Бүтээлч байдал (Creativity)
- Дасан зохицох чадвар (Suitability)
- Өөрийгөө илтгэх чадвар болон контентын чанар (Storytelling & video quality)
- Англи хэлээр харилцах, ойлголцох, илэрхийлэх ур чадвар (English proficiency)
📅 Хугацаа: 2026.01.20-ны өдрийг дуустал хүсэлтийг хүлээн авна.
📩 И-мэйл хаяг: [email protected]
Дээрх материалуудыг “RHSA 2026 Application – Овог Нэр” гэж гарчиглан онлайн хэлбэрээр илгээнэ үү.
Та бүхэнд амжилт хүсье!
#МонголынМаркетингийнХолбоо