12/01/2026
Диплом хамгаалалтууд амжилттай дүгнэгдлээ
2026.01.07-ны Лхагва гаригт МАРКЕТИНГ мэргэжлийн намрын диплом хамгаалалт болж, оюутнууд маань судалгааны ажлууд, боловсруулсан төлөвлөгөөгөө танилцуулж, амжилттай дүгнүүллээ.
Оюутан бүрт сайжруулах саналууд, цаашид анхаарах зөвлөмжүүдийг багш нарын зүгээс өгч байлаа.
Дипломоо амжилттай хамгаалсан оюутнууддаа цаашдын ажил, маркетингийн их үйлсэд нь өрнүүн их амжилтыг хүсэн ерөөе 👏👏👏
07/01/2026
СЭЗИС болон Датумсий хамтарсан 2026 оны эхний сургалтаа "SPSS 30.0, Tableau, PowerBI" гэсэн 3 төрлөөр хамтад нь зарлаж байна. Та бүхэн аль нэгэнд нь дангаар эсвэл хослуулж (SPSS+Tableau, SPSS+PowerBI, эсвэл SPSS+Tableau+PowerBI) хүссэнээрээ сонгон суралцаж болно.
Сургалт болох хугацаа:
2026.01.23 ны өдөр өглөө 9 цагаас 16 цаг хүртэл "SPSS 30.0"
2026.01.24 ны өдөр өглөө 9 цагаас 16 цаг хүртэл "Tableau"
2026.01.25 ны өдөр өглөө 9 цагаас 16 цаг хүртэл "MS PowerBI" гэсэн хуваариар явагдана.
Суудлын тоо 10 суралцагчаар хязгаарлана.
Сургалтандаа бүтэн сууж өгөгдсөн даалгаваруудаа гүйцэтгэсэн оролцогчдод СЭЗИС-ийн богино хугацааны сургалтын сертификат олгоно.
Бүртгүүлэх линк: https://forms.gle/bDW6yTkDZPcrEHsf7
07/01/2026
СЭЗИС маркетингийн тэнхим болон Датумсий хамтарсан 2026 оны эхний сургалтаа "SPSS 30.0, Tableau, PowerBI" гэсэн 3 төрлөөр хамтад нь зарлаж байна. Та бүхэн аль нэгэнд нь дангаар эсвэл хослуулж (SPSS+Tableau, SPSS+PowerBI, эсвэл SPSS+Tableau+PowerBI) хүссэнээрээ сонгон суралцаж болно.
Сургалт болох хугацаа:
2026.01.23 ны өдөр өглөө 9 цагаас 16 цаг хүртэл "SPSS 30.0"
2026.01.24 ны өдөр өглөө 9 цагаас 16 цаг хүртэл "Tableau"
2026.01.25 ны өдөр өглөө 9 цагаас 16 цаг хүртэл "MS PowerBI" гэсэн хуваариар явагдана.
Суудлын тоо 10 суралцагчаар хязгаарлана.
Сургалтандаа бүтэн сууж өгөгдсөн даалгаваруудаа гүйцэтгэсэн оролцогчдод СЭЗИС-ийн богино хугацааны сургалтын сертификат олгоно.
Бүртгүүлэх линк: https://forms.gle/bDW6yTkDZPcrEHsf7
19/12/2025
ШИЛДЭГ ОЮУТНУУД РЕКТОРЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ХҮРТЛЭЭ
Санхүү Эдийн Засгийн Их Сургууль нь сурлагын өндөр амжилт гаргаж, судлан шинжлэх, шинийг эрэлхийлэх, асуудлыг шийдэх бүтээлч чадвартай, нийгэмд тустай сайн үйлс санаачлан, манлайлан зохион байгуулдаг тэргүүний шилдэг оюутнуудаа дэмжих зорилгоор 2003 оноос хойш Ректорын нэрэмжит тэтгэлгийг жил бүр олгож байна.
2025-2026 оны намрын улиралд Маркетинг мэргэжлийн 3, 4-р курсын шилдэг оюутнууд болох Б.Энхсолонго, Б.Энхжин, Б.Дэлгэрмаа, Л.Номин-Эрдэнэ нар Ректорын нэрэмжит тэтгэлэг хүртсэнд баяр хүргэж, сурлагын өндөр амжилтыг хүсье 👏👏👏
17/12/2025
Маркетингийн төгсөх курсын оюутнуудаа оролцохыг урьж байна.
✨ Roger Hatchuel Student Academy бол Cannes Lions International Festival of Creativity-ийн хүрээнд 12дах жилдээ зохион байгуулагдаж байгаа, ирээдүйн бүтээлч салбарын удирдагчдыг бэлтгэдэг олон улсын воркшоп хөтөлбөр юм.
🔹Яагаад оролцох хэрэгтэй вэ?
- Дэлхийн топ агентлагийн экспертүүдтэй уулзаж, тэднээс шууд суралцана.
- Бодит төсөл, брийф дээр ажиллаж, интерактив воркшопт оролцоно.
- Сторителлинг, креатив стратеги, илтгэх ба танилцуулах чадвар зэрэг гол ур чадваруудыг хөгжүүлнэ.
- Cannes Lions фестивалд бүрэн нэвтрэх эрхтэй болно.
- 13,000+ бүтээлч мэргэжилтэнтэй танилцаж, туршлага солилцож, карьерын үнэ цэнтэй нетворк бий болгоно.
🔹Хэрвээ та:
- Бусдаас суралцаж, мэдлэгээ хуваалцах чин хүсэлтэй
- Бүтээлч мөрөөдлөө бодит зорилго болгох урам зоригтой
- Өөрийн байж болох хамгийн сайн хувилбарыг харахыг хүсэж байгаа бол Roger Hatchuel Student Academy танд зориулагдсан дараагийн зогсоол байх болно.
🔹Хэн оролцох вэ?
- 18–25 настай болон 2026 оны байдлаар бакалаврын зэргийг горилох, төгсөх курсийн оюутан
- Зар сурталчилгаа, харилцаа холбоо, олон нийттэй харилцах (PR), дизайн, медиа, бизнес болон бүтээлч чиглэлд сонирхолтой, суралцдаг, ажилладаг
- Англи хэл дээр чөлөөтэй өөрийгөө илэрхийлэх, ойлголцох чадвартай, хичээлд идэвхтэй оролцоотой
- Бүтээлч сэтгэлгээтэй, манлайлагч, нийгмийн өөрчлөлтөд хувь нэмрээ оруулах хүсэлтэй
- Нээлттэй, бодит өөр орчинд дасан зохицох чадвар сайн, соёлын ялгаа болон хүйсийн эрх тэгш байдлыг хүндэтгэдэг.
🔹Хэрхэн оролцох вэ?
- CV буюу өөрийн хувийн танилцуулга (Монгол болон Англи хэл дээр)
- 2 минутын видео (Англи хэл дээр)
✅ Би хэн бэ?
✅ Би яагаад өөрийгөө бүтээлч гэж хэлэх вэ?
✅ Би яагаад Roger Hatchuel Student Academy-д тэнцэх ёстой вэ?
- Сонгогдсон тохиолдолд албан ёсны Cannes Lions вэбсайтад нийтлэгдэх 1 фото зураг
🔹Сонгон шалгаруулалтын үндсэн шалгуур:
- Бүтээлч байдал (Creativity)
- Дасан зохицох чадвар (Suitability)
- Өөрийгөө илтгэх чадвар болон контентын чанар (Storytelling & video quality)
- Англи хэлээр харилцах, ойлголцох, илэрхийлэх ур чадвар (English proficiency)
📅 Хугацаа: 2026.01.20-ны өдрийг дуустал хүсэлтийг хүлээн авна.
📩 И-мэйл хаяг: [email protected]
Дээрх материалуудыг “RHSA 2026 Application – Овог Нэр” гэж гарчиглан онлайн хэлбэрээр илгээнэ үү.
Та бүхэнд амжилт хүсье!
#МонголынМаркетингийнХолбоо
16/12/2025
Маркетерүүд заавал үзэх кинонууд бил үүнээс юу сурж болох вэ?
THE WOLF OF WALL STREET
“Sell me this pen.”
Энэ өгүүлбэр нь “ямар бүтээгдэхүүн зарах вэ” биш, ямар хэрэгцээ үүсгэх вэ гэдгийг харуулдаг. Амжилттай маркетер хэрэглэгчийн асуудлыг олж харж, түүнийг шийдэх шийдэл болгон бүтээгдэхүүнээ байршуулдаг. Борлуулалт бол ятгалга бус, ойлголт юм.
MAD MEN
“Advertising is based on one thing: happiness.”
Маркетинг бол логик тайлбар биш, сэтгэл хөдлөлийн амлалт. Хүмүүс бүтээгдэхүүн биш, түүнээс авах мэдрэмжийг худалдан авдаг. Сайн брэнд аз жаргал, дурсамж, хүсэл тэмүүлэлтэй холбогддог.
THE FOUNDER
“This is a system, not a restaurant.”
Амжилттай брэнд ганц сайн бүтээгдэхүүнээр тогтохгүй. Давтагддаг, масштабжих боломжтой систем л зах зээлийг эзэлдэг. Маркетерүүдийн зорилго бол туршлагыг стандартчилж, хаа сайгүй ижил мэдрэмж төрүүлэх явдал.
THANK YOU FOR SMOKING
“If you argue correctly, you’re never wrong.”
Энэ нь PR, positioning ямар хүчтэйг харуулна. Маркетинг үнэн худлыг шийдэх биш, мессежийг яаж хүргэхээ шийддэг. Гэхдээ ёс зүйг зөрчвөл брэндийн урт хугацааны итгэл алдагдана.
JERRY MAGUIRE
“Show me the money!”
Маркетингийн эцсийн зорилго бол бодит үнэ цэнэ бий болгох. Гэхдээ энэ кино харилцаа, итгэлцэл байхгүй бол богино хугацааны ашиг удаан үргэлжлэхгүйг харуулдаг. Relationship marketing бол урт хугацааны ялалт.
JOBS / STEVE JOBS
“People don’t know what they want until you show it to them.”
Маркетер хэрэглэгчийг дагах биш, чиглүүлэх ёстой. Шинэ хэрэгцээ бий болгож чадвал зах зээл өөрөө үүсдэг. Энгийн, ойлгомжтой мессеж хамгийн хүчтэй нөлөө үзүүлдэг.
THE SOCIAL NETWORK
“A million dollars isn’t cool. A billion dollars is cool.”
Маркетинг зөвхөн ашиг биш, масштаб. Viral growth, network effect нь хэрэглэгч өөрөө маркетер болдог орчныг бүрдүүлдэг. Томоор сэтгэж, хурдан хэрэгжүүлэх нь ялалтыг авчирна.
BOILER ROOM
“There is no such thing as a no-sale call.”
Энэ өгүүлбэр түрэмгий борлуулалтын сэтгэлгээг илтгэнэ. Scarcity, urgency богино хугацаанд үр дүн өгч болох ч ёс зүйгүй маркетинг урт хугацаанд брэндийг устгадаг гэдгийг харуулсан эсрэг жишээ.
12/12/2025
Төгсөх курсийн оюутнуудад зориулсан Хөгжлийн семинар маань Webinar хэлбэрээр явагдаж байна..
💡Сэдэв: "How a campaign n is Born"
👩💻Илтгэгч: Б.Номин Senior manager of Seatle agency