22/05/2026
Сайн байна уу?
Нийт хамт олондоо энэ өдрийн мэндийг хүргэе.
Боловсролын Ерөнхий газар, Дрими сургууль, Дрими багшийн академи хамтран 3 дахь жилдээ зохион байгуулж буй "3P Edu Festival 2026" үйл ажиллагаанд танай сургуулийн Б.Баясалмаа багшийн удирдсан ““Zero Waste” PBL төсөл амжилттай хэрэгжиж, үр дүнгээ тайлагнах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэхээр оролцож байгаад баяр хүргэж, талархал илэрхийлье.
Энэхүү фестиваль нь төсөлд суурилсан, сурагч төвтэй сургалтын арга барилыг түгээн дэлгэрүүлэх, багш, суралцагчдын сайн туршлагыг хуваалцах, сурагчдын бүтээлч сэтгэлгээ, хамтын ажиллагаа болон илтгэх ур чадварыг хөгжүүлэх зорилготой боловсролын хамтын ажиллагааны томоохон арга хэмжээ юм.
Хамт олон, багш, сурагчид, эцэг эх, асран хамгаалагчдыг 2026 оны 05 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Монголын хүүхдийн ордонд болох “3P Edu Festival–2026"-д хүрэлцэн ирж, багаа дэмжин, Монгол, Солонгос сурагчдын бүтээлтэй танилцаж, туршлага солилцон, хамтран ажиллахыг урьж байна.
https://forms.gle/NzNNrSBdwVfEu9Gu6