24/09/2026
ӨӨРӨӨРӨӨ байж чадахгүйн
далд учир шалтгаан болон
үр дагавар
Эрэгтэй хүн олон жилийн турш бусдын өөрөөс нь хүлээж буй зүйлсийг хийсээр амьдарч болно.
Ажиллана.
Гэр бүлээ авч явна.
Асуудлыг шийднэ.
Хэлсэндээ хүрнэ.
Дотроо аль хэдийн туйлдсан байсан ч “хүчтэй” хэвээр байхыг хичээнэ.
Гэтэл нэг л өдөр:
“Би ер нь өөрийнхөө амьдралаар амьдарч байна уу?”
гэсэн асуулт гарч ирдэг.
Өөрийнхөөрөө байх айдас нь тухайн хүнд ямар нэгэн “буруу” зүйл байгаагийн шинж биш.
Харин өөрийн жинхэнэ бодол, мэдрэмж, хүсэл хэрэгцээгээ илэрхийлбэл бусдад шүүмжлүүлэх, ойлгогдохгүй байх, татгалзуулах эсвэл ойр дотнын хүмүүсийнхээ урмыг хугалах вий гэсэн айдастай холбоотой байж болно.
◆ ШҮҮМЖЛҮҮЛЭХЭЭС АЙХ
“Хүмүүс намайг юу гэж бодох бол?”
Заримдаа хүн бусдын хүлээлтэд нийцэж амьдраад дасчихсан байдаг тул өөрөө яг юу хүсэж байгаагаа ч ойлгохоо больдог.
◆ БУСДАД ҮРГЭЛЖ “ТОХИРОМЖТОЙ” БАЙХ ДАДАЛ
Багаас нь тэвч, бүү марга, сул талаа бүү харуул, бусдын шаардлагад нийц гэж сургаж өсгөсөн байж болно.
Насанд хүрсэн хойно энэ нь өөрийнхөөрөө бус, бусдын тогтоосон дүрэм, хүлээлтийн дагуу амьдрах хэв маяг болж хувирдаг.
◆ ГОЛОГДОЛ, ТАТГАЛЗЛААС АЙХ
Жинхэнэ мэдрэмжээ харуулах, өөрийн хүсэл хэрэгцээгээ хэлэх эсвэл “үгүй” гэж татгалзвал харилцаа өөрчлөгдөх вий гэсэн айдас төрж болно.
Тиймээс хүн харилцаагаа алдахгүйн тулд өөрийгөө нууж, дуугүй өнгөрөөж, хүсээгүй зүйлээ хүртэл зөвшөөрсөөр байдаг.
◆ ЭРЧ ХҮЧЭЭ АЛДАХ
Өөрийгөө байнга хянах, бусдын хүлээлтэд нийцэх, мэдрэмжээ дарах нь маш их энерги шаарддаг.
Удаан хугацаанд ингэж амьдрахад уур бухимдал, хайхрамжгүй байдал, ядралт эсвэл дотроо хоосорсон мэт мэдрэмж төрж болно.
◆ ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛ СУЛРАХ
Хүн өөрийн үнэ цэнийг мэдэрч чадахгүй байх тусам өөрийн шийдвэрээ хамгаалах, өөрт нь үнэхээр тохирох зүйлийг сонгох нь улам хэцүү болдог.
ТЭГВЭЛ ЮУНААС ЭХЭЛЖ БОЛОХ ВЭ?
▪ Ямар нөхцөлд өөрийгөө дарж, жинхэнэ бодол мэдрэмжээ нууж байгаагаа анзаарах.
▪ Өөрөөсөө “Би яг одоо юу мэдэрч байна?” гэж асуух.
▪ Өөрийн хүсэл болон бусдын хүлээлтийг ялгаж сурах.
▪ Бодол, мэдрэмж, хэрэгцээгээ илэрхийлж сурах.
▪ Байнга өөрийгөө буруутай гэж мэдрэхгүйгээр хувийн хил хязгаараа тогтоох.
▪ Дэргэд нь байхын тулд үргэлж ямар нэгэн дүрд тоглох шаардлагагүй хүмүүсийг амьдралдаа ойр байлгах.
Өөрийнхөөрөө байна гэдэг бусдыг үл тоомсорлоно гэсэн үг биш.
Харин хүн бүрийн хүсэл, шаардлагад нийцэх гэж оролдохдоо өөрийгөө алдахгүй байхыг хэлнэ.
Хэрэв та өөрийгөө байнга дардаг, бусдын үнэлгээ, хүлээлтээс хэт хамаардаг, “үгүй” гэж хэлэхэд хэцүү, өөрийн хүсэл хэрэгцээгээ мэдэхгүй болсон мэт санагддаг бол эдгээр хэв маяг хаанаас үүссэнийг илүү гүнзгий танин мэдэх боломжтой.
🌿 Манай “ ДОТООД ХҮҮХЭД”сургалтаар та өөрийн сэтгэлзүйн дотоод үйл явц, бага наснаас тогтсон итгэл үнэмшил, айдас, хил хязгаар, харилцааны давтагддаг хэв маягаа илүү гүнзгий ойлгож, өөртэйгөө ажиллах арга барилд суралцах боломжтой.
Мөн зөвхөн ойлгоод зогсохгүй, өөрчлөхөд хэцүү байгаа дотоод зөрчил, шарх, айдас, давтагддаг хэв маягтайгаа ганцаарчилсан сэтгэл заслын хүрээнд илүү гүн ажиллах боломжтой.
Өөрийгөө танин мэдэх нь өөрчлөлтийн эхлэл. Харин өөртэйгөө ажиллаж сурах нь тэр өөрчлөлтийг амьдралдаа авчрах дараагийн алхам юм.
📩 Манай сургалтад хамрагдах эсвэл ганцаарчилсан сэтгэл заслын талаар мэдээлэл авахыг хүсвэл хуудсанд хувийн зурвас бичээрэй.