17/12/2024
Бидний Мягмар гараг бүрт цугладаг ЧСТБ (Чуулганд Суурилсан Теологийн Боловсрол)-ын Мастер/Докторын ангийн 2024 оны сүүлийн цугларалт болж байна.
Бид өнөөдөр “Тойруулан Унших Захидал” номын 4-р Парадигмын Захидал болох “Керигиатик Чуулган” хичээлийг хамтдаа суралцаж байна. Өнөөдөр биднийг энэхүү хэлэлцүүлэгт хөтөлж буй Ренцендорж пасторт баярлалаа.
07/12/2024
Сайн байцгаана уу?
“Язгуур Зарчмууд Цуврал” ном маань олон чуулганы итгэгчид шимтэн суралцаж буй бөгөөд бид энэхүү явцыг урамшуулах үүднээс хэрэглэгч чуулгануудын уулзалтыг хийж эхэлсэн билээ.
Энэхүү уулзалтын зорилго нь (1) тус цувралыг суралцах үеийн аргачлалд зориулсан практик зөвлөгөө, (2) equip cloud системийн ашиглалтын талаарх мэдээлэл, туслалцаа болон (3) Чуулганд Суурилсан Теологийн Боловсрол гэж юу болох,өөрчлөгдөн буй парадигмийн талаар товч танилцуулга болон практик туслалцаа олгоход чиглэсэн юм.
Уг уулзалтанд сонирхсон ч хэн ч ирж болно.
Тиймд таныг урьж байна.
2024/12/10- ний Мягмар гарагт
18.00-20.00 хооронд.
Хаанчлалын Зам чуулганы 5-р давхарт
Жич: газрын зургаар байршлын хаягыг комент хэсгээс хараарай.
22/10/2024
Сайн байцгаана уу?
Өнөөдөр болохоор төлөвлөж байсан “Хэрэглэгч Чуулгануудын Уулзалт” маань хойшлогдсоныг дуулгаж буйдаа хүлцэл өчье.
Бид энэ удаад цуглалгүй, харин шинээр ЯЗЦ хичээлийг эхлэх гэж буй чуулгануудад айлчлах, удирдагчидтай нь уулзаж зөвлөх бодит хэрэгцээ гарч ирсэнтэй холбоотойгоор уулзалт маань хойшилж байна.
Дараагын уулзалт 11-р сарын 26-нд товлогдсон.
Энэ өдрийг хүлээлгүй бидэнтэй холбогдож болно. Бид үргэлж нээлттэй байх болно.
Утас: 99012352
04/10/2024
УХБИ-ийн Хэрэглэгч Чуулгануудын уулзалтыг энэ сараас эхлээд тогтмол хийж хэвшихээр болсон юм.
Эхний уулзалтад нийт 11 чуулганы 22 удирдагч орооцлоо.
“Язгуур Зарчмууд Цуврал”-г амжилттай суралцаж байгаа нэгнээсээ гэрчлэл сонсож, тус сургалтыг эхлэх гэж байгаа чуулгануудаа урамшуулсан цаг байлаа.
Дараагын уулзалт 10-р сарын 22нд 18.00-20.00 хооронд “Чуулганд Суурилсан Теологын Боловсрол” сэдвийн дор зохиогдоно. Та тэмдэглээд аваарай.
19/10/2021
Сайн байцгаана уу? Цар тахлын хүнд хэцүү цагыг даван туулж, сайн цагыг түүчээлэн буй та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье!
Өнгөрсөн хугацаанд манай институтын үйл ажиллагаа ч мөн доголдон саатлаа. Одоо харин хэвийн байдалд шилжиж байгааг дуулгахад таатай байна.
Бид саяхан шинэ албан өрөөндөө нүүн ирж тохижоод байна. Мөн Христитгэлийн үндсэн суурь онолыг тайлбарлан хөтлөх “Язгуур Зарчим” цувралын эхний цуврал (сургагчийн гарын авлагаас гадна 4ном) номыг хэвлэлтэд бэлтгэж байна. Биднээр ийм сонинтой… таны амьдрал ч мөн амжилт, ялалтаар дүүрэн байх болтугай…
22/09/2020
Хүн өөрийн амьдралыг төлөвлөдөг, харин Бурхан алхаа гишгээг нь чиглүүлдэг... (библиэс)
Өнөө үед хувь хүний хөгжлийн талаарх ном, сургалтууд анхаарлын төвд байдаг болсон. Ихэнхи хүмүүс өөрт нь хэрэгтэй тэр нэг амжилтын томъёог хайсаар л байгаа...
Харин АНУ BILD International-(УХБИ нь тус байгууллагын хамтран ажиллагч, зэрэг олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэгч билээ)-н үүсгэн байгуулагч, Жеф Рийдийн боловсруулсан LifeN номын сургалтыг нэвтрүүлээд байна. Энэхүү сургалт нь Библийн Сургуулийн цор ганц библийн теологийн бус ном/сургалт юм.
Энэхүү ном нь хэнд ч бэлэн томъёо өгөхгүй харин өөрийн өвөрмөц мөн чанарт таарах тэр бүрдлийг нээн олоход туслах зорилготой.
Бид бүгд амьдралын мэргэн ухааныг ойлгож, хүрээлэн буй нийгэмдээ үйлчлэхээр дуудагдсан билээ...
Бид бүгд өөрийн амьдралын мастер төлөвлөгөөг гаргах учиртай. Тэгж гэмээн бид Бурхан хэрхэн алхаа гишгээг тань чиглүүлэхийг харах билээ...
Жич: тус номыг дэлгүүрт худалдаалахгүй. Сонирхсон хүмүүс 99012352 дугаарт холбогдож сургалтын талаар лавлана уу.
21/04/2019
Энэ өдөр бид Христ Их Эзэний амилсан өдрийг тэмдэглэн, баярлан байх зуур Шри Ланка улсын 3 хотод 3 чуулган, зочид буудлуудад нийт 7 удаагын бөмбөг дэлбэлж одоогоор 137 хүн амиа алдаад байна.
Та бүхэн залбирал өргөн мэргэн ухаан, өмгөөлөл, хамгаалалтын төлөө залбирцгаана уу!
Бурхан Өөрийн хүмүүсийг хамгаалан, тайвшруулах болтугай.
Scores die in Sri Lanka church attacks
At least 137 people are killed and hundreds hurt in eight blasts in churches and hotels, as a curfew is announced.
09/04/2019
"Анхан үеийн чуулган байргүй, мөнгөгүй бас улс төрийн нөлөөлөл ч үгүй байсан. Гэвч тэд дэлхийг орвонгоор нь эргүүлсэн." Ж. Д. Грийер
23/03/2019
"Парадигм" Постмодерн Чуулганы Шинэ Парадигм хэмээх ном маань хэвлэлтээс гарлаа.
Энэхүү номонд: Чуулганд Суурилсан (ЧС) Удирдлага; ЧС Теологын Боловсрол, Илгээлт мөн Херменутик зэрэг чухал сэдвүүдийг шинэ парадигм бүтээх нь хэмээн чиглүүлэн бичигдсэн юм.
Ирэх 7 хоногоос номын дэлгүүрүүдэд тавигдах болно.