03/06/2026
Хүүхдээ сэтгэлийн хаттай болгоход туслах 10 арга 💪
1. Хүүхдийн мэдрэмжийг хүлээн зөвшөөрөх.
Хүүхэд уйлах, айх, ичих, уурлах үед:
❌ “Битгий уйл, юу ч болоогүй байна.”
✅ “Чи их гомдсон юм байна. Ингэж мэдрэх нь хэвийн.”
‼️Мэдрэмжээ ойлгож, бусдад ойлгуулж сурсан хүүхэд амархан сэтгэл хөдлөлд автахгүйгээр зохицуулж сурдаг.
2. Бүх асуудлыг нь өмнөөс нь шийдэж өгөхгүй байх. Хүүхэд өөрөө шийдвэр гаргаж, асуудалтай нүүр тулах боломж олгох хэрэгтэй.
Жишээ:
📌Найзтайгаа муудсан бол та шууд оролцохоос өмнө:
-“Чи яаж шийдэх талаар бодож байна?”
-“Яавал зүгээр вэ?”
‼️Ингэснээр асуудал шийдвэрлэх чадвар хөгждөг. Хүүхэд бусдыг ойлгох (эмпати), асуудал шийдвэрлэх аргад суралцана.
3. Алдаанаас суралцах боломжтой гэдгийг ойлгуулах.
Хүүхэд бүтэлгүйтэхэд:
❌ “Яагаад ингэж чадаагүй юм бэ?”
✅ “Эндээс юуг сурсан бэ?”
✅ “Дараагийн удаа өөрөөр яаж хийж болох вэ?”
гм-ээр энгийнээр ярилцах.
‼️Сэтгэл зүйчид алдаанаас айдаг хүүхэд амархан бууж өгдөг гэж үздэг.
4. Хэт магтахаас илүү хичээл зүтгэлийг нь үнэлэх чухал. Хэт магтаал бас бүтэлгүйтлийг хүлээнж авах чадваргүй болгодог.
Жишээ:
❌ “Чи үнэхээр ухаантай шүү”.
✅ “Чи энэ удаад их хичээлээ.”
✅ “Бууж өгөөгүйд нь ээж нь баяртай байна” гм
5. Насанд нь тохирсон хариуцлага өгөх.
Хариуцлага нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг.
Наснаас хамааран:
-Тоглоомоо хураах
-Ор засах, хураах
-Хувцасаа эвхэх
-Гэрийн жижиг ажилд оролцох гм.
‼️Хүүхэд “Би чадна” гэсэн мэдрэмж авдаг. Зүгээр орхиод явчихаж болохгүй гэдгийг ойлгуулж сургах.
6. Бага зэргийн бэрхшээлтэй тулгарч сурах боломж олгох. Хүүхдийг бүх эрсдэлээс хамгаалах нь тэсвэр тэвчээрийг бууруулдаг.
Жишээ:
-Тэмцээнд ялагдах
-Шалгалтандаа хүссэн дүн авахгүй байх
-Тоглоомын дүрмийг дагах
‼️Ийм тохиолдолд дахин хичээж болдог гэдгийг энгийн болит жишээгээр тайлбарлах.
7. Эцэг эх өөрөө үлгэрлэх.
Хүүхэд сонссоноосоо илүү харснаараа, мэдэрснээрээ суралцдаг.
Жишээ:
“Өнөөдөр ажил дээрээ алдаа гаргалаа. Гэхдээ засах арга олж, ард нь гарсан” гм-ээр чанартай ярилцлага тогтмол хийх.
‼️Ингэж хэлснээр алдаа бол айх зүйл биш гэдгийг ойлгодог.
8. Асуудал биш шийдэлд төвлөрөхийг сургах.
Асуудал гарсан үед:
-Юу болсон бэ?
-Юуг өөрчилж болох вэ?
-Дараагийн алхам юу вэ? гм асуулт асууж хэвшээрэй.
9. Аюулгүй, халуун дулаан харилцааг бий болгох.
Хүүхэд дараах мэдрэмжтэй байх ёстой:
-Намайг хайрладаг.
-Намайг сонсдог.
-Алдаа гаргасан ч намайг орхихгүй.
‼️Хүлээн зөвшөөрөгдсөн хүүхэд эрүүл сэтгэхүйтэй байдаг.
10. Тэвчээр шаардсан үйл ажиллагаанд тогтмол оролцуулах.
Дараах зүйлс сэтгэлийн хат хөгжүүлэхэд тустай:
-Спорт
-Хөгжим
-Бүжиг
-Шатар
-Гар урлал
-Урт хугацааны төсөл
‼️Эдгээр нь зорилгодоо хүрэхийн тулд тууштай байхыг сургадаг.
‼️Эцэг эхчүүд болон томчуудын гаргадаг алдаа бол 👇🏻
Сэтгэлийн хаттай болгоно гэж:
📎Уйлахыг хориглох
📎Сэтгэл хөдлөлийг нь үл тоох
📎Бусадтай харьцуулах
📎Хэт хатуу шийтгэх
📎”Эр хүн уйлдаггүй”, “Хүчтэй бай” гэж шахах
явдал ажиглагддаг. Гэвч үнэндээ энэ нь хүүхдийг дотроо мэдрэмжээ нууж сургахаас биш сэтгэлийн хаттай болгодоггүй.
✅💯Өдөр бүр хэрэглэж болох 5 өгүүлбэр
1. “Чамд хэцүү байгаа ч чи оролдож байна.”
2. “Алдаа гаргах нь суралцахын нэг хэсэг.”
3. “Одоо чадахгүй байж болно, гэхдээ суралцаж байна.”
4. “Чи энэ асуудлыг яаж шийдэх талаар ямар санаа байна?”
5. “Би чамд итгэж байна.”
Эдгээр аргуудыг тогтмол хэрэгжүүлбэл хүүхэд бэрхшээлээс зугтах биш, түүнтэй нүүр тулж сурах, өөртөө итгэх итгэлтэй, сэтгэл зүйн хувьд илүү тэсвэртэй хүн болж төлөвшихөд тусална.
Хүндэтгэсэн Хүүхдийн сэтгэл зүйч, Багш А.Нурсауле 🥰🤗
Мэдээлэл таалагдсан бол лайк, шэйр хийж бусадтай хуваалцана уу 🙏🏻😇