- Ямар чадвар хамгийн ховор вэ?
- Байгаагаа хуваалцах.
- Ямар чадвар хамгийн сайн нь вэ?
- Бусдыг уучлах.
- Ямар чадвар хамгийн амаргүй нь вэ?
- Дуугуй байх.
- Ямар чадвар хамгийн чухал вэ?
- Асуулт асуух.
- Ямар чадвар хамгийн хэрэгтэй нь вэ?
- Сонсох чадвар.
- Ямар зуршил хамгийн муухай нь вэ?
- Бусадтай сөргөөцөлдөх.
- Ямар зуршил хамгийн хортой вэ?
- Дэмий чалчих.
- Ямар тэмцэл хамгийн аюултай нь вэ?
- Мухар сүсэгт хөтлөгдсөн тэмцэл.
- Тэгвэл ямар хүн хамгийн хүчтэй вэ?
- Өөрийгөө ялан дийлж чаддаг хүн.
- Ямар хүн хамгийн сул дорой вэ?
- Өөрийгөө бусдаас хүчтэй гэж боддог хүн.
- Ямар хүн хамгийн саруул ухаантай вэ?
- Сэтгэл зүрхээ чагнаж чаддаг хүн.
- Ямар хүн хамгийн ядуу вэ?
- Мөнгөнд юу юунаас илүү дуртай хүн.
- Ямар хүн бурханд хамгаас ойр вэ?
- Энэрэнгүй сэтгэлт хүн.
- Гай зовлонг хэрхэн сөрөх вэ?
- Өөдрөг байж.
- Зовлон шаналлыг яаж даван туулах вэ?
- Тэсвэр хатуулжилтай байж.
- Сэтгэл эрүүлийг юугаар шинжих вэ?
- Итгэл төгс байдлаар.
- Сэтгэл өвчилсний юугаар шинжих вэ?
- Итгэл найдвар алдарсан байдлаар.
- Үйл хэрэг нь буруу байгаагийн шинж?
- Уур уцаар.
- Үйлдэл зөв байгаагийн шинж юу вэ?
- Сэтгэлийн амар амгалан.
- Ямар хүнийг үхмэл гэх вэ?
- Юуг ч тоохоо байсан хүнийг.
- Ямар хүн мөнх амьдралыг олох вэ?
- Бусдыг хайрладаг хүн.
Симеон Афонский
Жиргээ -Entrepreneurs quote
let the light shine through
За одооноос эхлээд жаахан жаргалтай амьдарч байя 🥰
Жаахан гэлтгүй боломжуудыг ашиглаж байя
Инээх боломж байвал эерэг бүхэнд инээж байя
Ичиж бусдаас санаа зоволгүй өөрийн дураар байя
Бусдад биш өөртөө таалагдая
Буруу гэсэн шүүмжлэлийг тоолгүй жаргалтай байя
Хүмүүс ярьж л байг хүнээс биш өөртөө хамааралтай байя
Хүндхэн санагдсан зүйлд өөртөө урам өгөөд цааш алхая
Сайхан зүйл бодож санасан бүхнээ хийж байя
Саваагүйтэж хааяа хүүхэд шиг дураараа байя
Хүссэн ч дараа нь ийм боломж олдохгүй болохоор
Харамсаж сууснаас хамаагүй дээр........
Хүний араншиг
Хүн Хөрөнгө 2 эвддэг Хүний араншинг
Хүн Хайр 2 засдаг
Таны сарын орлого хэдий гайгүй ч гэлээ хүрэлцэхгүй нэг л мэдэхэд мөнгөгүй болоод байна уу ?
Сар болгон 10.000, 20.000, 50.000, 100.000 –ын алиныг хийхээ та төсвөө үзээд сонгож болно. Хамгийн гол нь энэ бүхэн сар бүр тогтмол байх ёстой. Ингэж чадсанаар та хадгаламжин дахь мөнгөө тогтмол өсгөх болно
Дэлгүүр хэсэх үедээ эсвэл санаандгүй тохиолдлоор төлөвлөөгүй худалдаагаа битгий хийж бай. Дэлгүүр хэсэх үедээ жагсаал гарган зөвхөн хэрэгтэй зүйлээ л авах нь маш их мөнгийг хэмнэдэг
Орлогынхоо нэг хэсгийг хэтийн зорилгодоо зориулан хадгалж бай. Хэзээ ч “ядарсан цагтаа хэрэглэнэ” гэж мөнгө битгий цуглуул. Мөнгө таны төлөө ажиллаж байх ёстой.
Хадгаламжаа гудсан доороо хадгалах хэрэггүй, банкинд, эсвэл үнэт цаас хэлбэрээр хадгалж өсгөхийг бод.
Бараа үйлчилгээг зээлээр бүү ав. Уул нь мөнгөө цуглуулж авч байгаатай адил мэт боловч “том” зүйлийн үнийг та хэсэг хэсгээр нь төлж байна гэсэн үг.
Зээлээр худалдан авалт хийснээр та сайн бодож төлөвлөөгүй, хэрэгцээгүй зүйл авах аюултай. Харин мөнгөө хуримтлуулах явцад та авахыг хүсч байгаа бүтээгдэхүүнээ сайн судалж, зөв сонголт хийх боломжтой юм.
Хэрэв техникийн зүйл авах гэж байгаа бол таны мөнгө цугларч байх хугацаанд сонгосон зүйлийн чинь үнэ хямдрах, мөн шинэ сайжруулсан хувилбар нь гараад ирэх болно.
Үнэ нь таны анхны бодож байсан үнэ дотор багтаж ч магад.Орлого олох зориулалтаар л барааг зээлээр ав. Ингэхдээ олох орлого чинь зээлийн хүүгээс дээш байх эсэхийг сайтар тооцохоо мартав.
Гэртээ хооллох нь хамгийн амархан, эрүүл бас мөнгөө хэмнэж болох арга. Онлайнаар зарим хэрэгтэй гэх жороо олж гэртээ хооллон ресторанд орохоос сэргийл.
Өдрийн хоолоо гэрээсээ бэлдэж авчрах нь түргэн хоол худалдан авах маш их мөнгийг хэмнэдэг.
Их хэмжээгээр авлаа гээд хэмнэлт болдоггүй. Хүнсний зүйлийг их хэмжээгээр нөөцлөх шаардлагагүй. Бараа бүрт хадгалах хугацаа байдаг гэдгийг бүү мартаарай.
Их хэмжээгээр авлаа гээд хэмнэлт болдоггүй. Хэрвээ хаяхад хүрвэл та мөнгөө хогийн саванд хийж байгаагаас ялгаа юу байхав.
Бүү яар. Дэлгүүрт ороод л нүдэнд туссан зүйл бүрт шунах шаардлагагүй. Авах зүйлсийнхээ жагсаалтыг гарган бичиж байх нь хамгийн шилдэг арга.
Танд яаралтай хэрэгтэй нүдэнд тусаад байсан зүйлээ хоёр гурав хоногийн дараа ахиад нэг хараарай. Хэрвээ үнэхээр танд хэрэгтэй байгаа бол худалдаад ав.
Та авсан зүйлдээ сэтгэл ханамжтай байх ёстой шүү дээ. Хэрвээ авах шаардлагагүй санагдаж байвал та мөнгөө хэмнэнэ. Бас сэтгэл зүйн хувьд ч уналтад орохгүй шүү дээ.
Тэр бүр хэрэглээд байдаггүй бүхий л зүйлийн захиалгаа цуцал. Мөнгө танд хэрэггүй зүйлд үрэгдэхээс сэргийлнэ.
Ямар нэгэн худалдаа хийх үедээ үргэлж өөрийн төсвөө тооцож үзэж бай. Энэ нь таны зарлага орлогоос тань хэтрэхээс сэргийлнэ. Маргаашаа бодохгүй худалдаа хийдэг хүмүүс байдаг. Тэдэн шиг болохоос сэргийл.
Найдваргүй хүмүүст бүү мөнгө зээлдүүл. “Үгүй” гэж хэлж чаддаггүйгээс мөнгөө тараагаад зээлдүүлчихдэг хүн цөөнгүй байдаг.
Хүн болгонд сайн харагдах гэсний хэрэггүй. Ийм хүмүүс маш амархан зальжин этгээдүүдийн зууш болдог.
Үнэхээрийн туслах хэрэгтэй хүн байвал “загас барих аргыг” нь зааж өгөхийг хичээж, түүнд мөнгө олох ажил олж өгвөл дээр.
Тэтгэвэрт гарах төлөвлөгөөгөө маш хянамгай гарга.
Төлбөрийн тарифуудаа шинэчлэж бай. Та интернэт, гар утас, бусад үйлчилгээний төлбөр хийдэг тарифуудаа шинэчилдэг үү?
Компаниуд шинэ үйлчлүүлэгчдийг татахын тулд янз бүрийн шинэ, ашигтай тарифууд бий болгодог. Харин хуучин хэрэглэгчиддээ энэ тухай мэдээлэх гэж яардаггүй.
Тийм болохоор энэ тал руу анхаарлаа хандуулж ашигтай хямд багц үйлчилгээний тариф гарсан эсэхийг сонирхож байх хэрэгтэй.
Хэрэв танд илүү өрөө ч юмуу газар байгаа бол түүнийгээ хөлслүүл. Хөлслүүлснээр орох зардал бол танд сул орж ирэх мөнгө.
Өргөнөөр сурталчиллагддаг барааг битгий авч бай. Учир нь рекламны зардал бараа үйлчилгээний үнэнд шингэсэн байдаг. Найз нөхдийнхөө хэрэглэж үзсэн барааг л авч бай.
Найзууд чинь танд элдэв юм шахах шаардлага байхгүй учраас арай бодитой зөвөлгөөг өгнө. Импортын бараа гэхээр л заавал сайн чанартай байдаггүй гэдгийг санаж яв.
Дотоодын бараа бүтээгдэхүүнийг харахад “царай муутай” ч брэндийн бүтээгдэхүүнээс дутахгүй чанартай байх нь цөөнгүй байдаг. Үнэ нь хавьгүй хямд байдаг.
Өөрийн машинаа маш болгоомжтой барьж гамтай хэрэглэ. Учир нь машины эвдрэлд маш их мөнгө үрэгддэг. Та болгоомжтой байж чадсанаар таны мөнгө түрүүвчинд тань үлдэж чадна.
Сүлжээ дэлгүүрүүдийн хямдралын эрх ч үүнд хамаатай. Мөн хүүхдийн барааны дэлгүүрүүд ч бага сага хямдралын тасалбар түгээдэг шүү дээ. Тэдгээр нь танд байгаа бол хэрэггүй зүйл гэж гээхээр яарах хэрэггүй. Амаржсаны дараа 5-10 мянган төгрөгийн хэмнэлт нэмэртэй биш гэж үү.
Тамхиа хая. Хэрвээ та өдөрт нэг хайрцаг тамхи татдаг бол хамгийн багаар бодоход сард 15 мянган төгрөг хаядаг гэсэн үг. Тамхи татахаа больсноор энэ мөнгийг хэмнээд зогсохгүй эрүүл мэндээ ч аврах болно.
Эрүүл бай. Өвдөнө гэдэг зөвхөн бие сэтгэлээр хямраад зогсохгүй эдийн засгийн хямралд хүргэдэг.
Гэхдээ хэт их хэмнэлттэй амьдарч байна гээд амьдралын баяр баясгалангаас татгалзаад байвал яаж сайхан амьдрах билээ. Хамгийн гол нь хэрэггүй зүйлд л мөнгө зарцуулахаас зайлсхийж чаддаг байхыг танд сануулж байгаа юм.
Өөдрөг явах 25 зарчим
1. Сэтгэлийн их тэнхээтэй яв.
2. Хэн нэг нь Таныг ивээнэ гэж битгий найд. Өөртөө л найд. Бусдын хийснийг ажиглан өөрөө бие даан хий. Учрыг нь ухаарахыг хичээж оролд. Нягт нямбай, тэвчээртэй бай. Биеэ ажилдаа бүрэн дайчил.
3. Зорилготой байж түүндээ хүр. Дэмий зүйлд санаагаа бүү зовоо. Хий хоосон мөрөөдөлд битгий авт. Хийх зүйлээ төлөвлө. Саад учирвал юунаас болсныг тунгаа. Тэгэхдээ олон юмны хойноос бүү хөөцөлд.
4. Найз нөхрөө зөв сонго. Инээсэн бүхэн нөхөр биш. Чамайг өөд нь татах нөхөр ол.
5. Төлөвлөгөөтэй ажилла. Маргааш юу хийхээ урьд үдэш нь төлөвлө. Удаан, олон жил хийх ажлаа ч төлөвлө.
6. Yгүй гэж зоригтой хэлж сур. Ингэх нь заримдаа эвгүй байдаг ч, үгүй гэж хэлж сураагүй урсгалаар явдаг хүн, өөдтэй явсан нь үгүй.
7. Өөрийгөө битгий чамла. Хувийнхаа шилдэг чанарыг улам бүр зүлгэн өнгө оруул. Би чадна гэж зориглож сур.
8. Муу зуршлаас бага багаар сал. Дутагдлаа шударгаар хүлээ. Өөрийгөө зэмлэж сур. Биеэ хуурдаг хүн бүтэлтэй явсан нь ховор.
9. Өдрийн аль цагт хамгийн их үр бүтээлтэй байдгаа мэдэж ав. Чухам тэр цагийг бүү үр. Амрах, хооллоход тэр цаг мөчийг бүү зориул. Цагаа зохицуулж сур.
10. Хийх гэж буй зүйлээ үнэхээр чухал эсэхийг өөрөөсөө асууж тунгаа.
11. Битгий цухалдаж бачимд. Хэнээс юунаас болов гэдгийг тунгаа. Ядарвал ажлаа хойш тавь. Санаа зовох хэрэггүй. Yе үе хөдлөх, босох, суух, явган явахыг хичээ.
12. Yнэхээр юм бүтээе гэвэл биеэ эрүүл авч яв. Эрүүл биед саруул ухаан оршдог нь хамгаас үнэн.
13. Сайн сайхныг мөрөөд. Гутранги үзэл сайн юманд хүргэдэггүй. Yүнээс ч их юм хийж чадна гэж өөрийгөө зоригжуулж бай.
14. Хийх зүйлээ зүрх алдалгүй барьж ав. Ажлаа хаанаас, юунаас эхлэхийг эхлээд бод. Дараа нь ямар аргаар хийхээ тунгаа. Хүнтэй элбэх бол түүнтэйгээ зөвлө. Бүтэх эсэхийг тооцоолж, үр дүнг шалгаж бай.
15. Та дарга ч бай, цэрэг ч бай хувийн хариуцлагаа ухамсарла.
16. Бусдыг ашигтай зүйлд урамшуулан ятга, зоригжуул. Тусал.
17. Хийх гэсэн ажлаа хойш нь бүү тавь. Нэн даруй хийж сур.
18. Бусдын үгийг нухацтай сонсож сур. Хүний хэлснээс хэрэгтэйг нь ав. Хэрэггүйг нь гээ.
19. Учрах бэрхшээл саадыг урьдчилан тооцоолж бай. Тэгвэл таны ажил бүтэмжтэй байх болно. Зорьсондоо хүрэхэд ч хялбар болно.
20. Мэдрэхүй зөн совиндоо хааяа ч гэсэн итгэж бай. Дан ухаанаар бүхнийг дийлэхгүй байх үе бий.
21. Даруу байж сур. Бардам зан, хулчгар шинж хүнийг өөдтэй болгосон удаагүй. Бусдын шүүмжлэлийг хүлээж авч сур. Энэ нь амжилт олохын үндэс.
22. Хийж байгаа зүйлээ хэцүү хүнд гэж хааяа бусаддаа ойлгуулж бай.
23. Хүнээс үг дуулах сайхан. Бусдыг магтаж, өөрийгөө магтуулахад муу нь юу байхав. Нөхөр чинь сайн ажиллаж байвал магт, дэмж, тусал.
24. Өөртөө их үүрэг, ачаалал хүлээж сур. Тэгвэл илүү ихийг бүтээнэ.
25. Тайван бай. Бусад чинь оволзож байсан ч тайван байж, гагцхүү зорьсноо хэрэгжүүлэхийг хичээж сур.
18/03/2020
Хүчирхэг эмэгтэй
Эр хүний хамгийн том Зэвсэг юм.
Эхлэл үргэлж хэцүү байдаг. Бууж өгөлгүй тэмцээд л бай, жаахан л хүлээ, цаг хугацаа өнгөрөөд ирэхэд бүх зүйл байр байрандаа ордог жамтай.
12/02/2020
Гүүгл компанийн нийт ажилчдын үнэн гэдгийг нь мэддэг 10-н зүйл:
1. Хэрэглэгч дээр төвлөр бусад нь болно
2. Нэг л зүйлийг маш сайн хийдэг байх нь чухал
3. Хурдан байх нь удаан байхаас дээр
4. Ардчилал веб орчинд илүү тохирдог
5. Хариулт авахын тулд та заавал ширээнийхээ ард байх шаардлагагүй
6. Та муу зүйл хийлгүйгээр мөнгө хийж болно
7. Үргэлж илүү их мэдээлэл байдаг
8. Мэдээлэлд хүрэх хэрэгцээнд хил хязгаар байхгүй
9. Та хослолгүйгээр ажил хэрэгч байж болно
10. Зөвхөн агуу байх нь хангалтгүй
Мэдлэг даруу зан зэрэг ирдэг.
Хүн мэдэх тусмаа өөрийгөө голж, сурах тусмаа бусдыг сонсдог болдог.
11/02/2020
Хүссэн бүхэн чинь
Удахгүй ирнээ
Гол нь назгайралгүй
Зүтгээл бай
Удахгүй бүх юм Ок за
10/02/2020
Цаг үеэсээ хоцорч явааг илтгэх 10 шинж тэмдэг:
1. Гадаад хэл мэддэггүй
2. Санхүүгийн байдалдаа анхаардаггүй
3. Шинэ технологийг тоодоггүй
4. Энгийн нууц үг ашигладаг
5. Мэдээгээр сонссон бүхэндээ итгэдэг
6. Шинэ хүмүүстэй танилцдаггүй
7. Тархиа цэнэглэдэггүй
8. Эрүүл мэнддээ анхаардаггүй
9. Бусдын санаа бодлоос хэт хамаардаг
10. Өнгөрснөөрөө амьдардаг
06/02/2020