19/02/2021
Яг ямар бэрхшээл байгаа? Ямар хэрэгцээндээ тохирулан ӨӨРТӨӨ ХЭРХЭН ЗОРИЛГО тавьсан тухайгаа сэтгэгдэл үлдээгээрэй
#2 Сэтгэл зүйн БЭЛТГЭЛ
бол ирээдүйн амьдралын дасгал.
😭Та бидний дунд СӨРӨГ хандлагатай хүмүүс цөөнгүй, үргэлж бараан талыг олж харна гэдэг нийгэмшлийн сулрал.
Судлаач К.Гроссийн "Амьдралд бэлтгэх" онолоор тоглоомын явцад хүүхдийн дасан зохицох чадвар хөгждөг байна. Дасан зохицох буюу нийгэмшлийн эмгэг үүсгэхгүйн тулд заавал хүүхдүүдтэйгээ тоглож байх хэрэгтэй.
Гэртээ тоглоно гэхээр аавууд ноцолдох, морь болох, хуванцар тоглоом өгөөд хаях, ээжүүд за миний хүү цаашаа явж тогло гэх л нийтлэг дутагдалтай.
Хүүхэд тоглоомын хайрцагт байх эвдэрсэн, эвдрээгүй тоглоомоороо хэсэг тоглож байгаад утас гуйдаг, зурагт үздэг тэр нь ч зөв танд гэр орны өдөр тутмын хэрэгслийг чинь өгөөд бүтэн жил гэртээ суу гэвэл эхний өдөр цэвэрлэж дуусаад л бусад өдөр нь ажилгүй болно яг л тийм зүйл. Өөрсдөө амар амгалан байх гэж утас, дэлгэцээр аргацааж сургасан байж их тоглолоо, өөрөө хажууд нь утаснаас салахгүй чат хийж, тоглоом тоглож байж чи болно жоохон байна гэх нь хамгийн буруу.
Сурган хүмүүжүүлэх ухааны сүүлийн үеийн сургах арга бол хүүхдийг удирдан чиглүүлэх бус үлгэрлэн дагуулах. Үүнийг ойлгуулах маш олон онол, сургааль, судалгаа байгаа болов ч дөтлөх үүднээс шууд СЭТГЭЛ ЗҮЙГЭЭ ХЭРХЭН БЭЛТГЭХ тухай үргэлжлүүлье.
Өөрийнхөө сэтгэл зүйг хүүхэдтэйгээ тоглоход чиглүүлэхэд хэрэгцээг танин мэдэж өдөр бүр хамт тоглоно гэсэн зорилго тавих нь маш ЧУХАЛ.
Зөвлөхөд:
1. Хүүхдээ сайн хүмүүжүүлэх талаар эцэг эх бүр хичээдэг тэгвэл гол нь ТОГЛОХ.
2. Хүүхдээ танин мэдэх нь энгийн арга бол ТОГЛОХ.
3. Хүүхдийнхээ баатар байх нь ТОГЛОХ.
4. Гэр бүлийн тогтвортой байдлыг хадгалах сайн арга бол ТОГЛОХ.
5. Стрэссээ тайлах сайн арга бол ТОГЛОХ гэх мэт хэрэгцээ байна. (Нэмээд урьд олж мэдсэн, сонсож байсан өөрийн туршлага, хүүхдийнхээ хэрхэн тоглодог, гэр бүлээрээ хэр их цагийг хамт өнгөрүүлдэг зэрэг ТОГЛОХ ХЭРЭГЦЭЭ байгаа талаар 15 минут төсөөлөөд үзээрэй)
Эцэст нь "Яг ямар бэрхшээл байгаа? Ямар хэрэгцээндээ тохирулан ӨӨРТӨӨ ХЭРХЭН ЗОРИЛГО тавьсан тухайгаа сэтгэгдэл үлдээгээрэй (Би заавал хариулах болно)
Төсөөлж чадсан бол ингээд л сэтгэл зүйгээ бэлтгэсэн гэсэн үг.
🤗 10 лайк хүрэхэд дараагийн нийтлэл орно🤫 (өөртөө УРАМ авах гээд😂😂😂)
О.Түвшин
#Хуулбарлан түгээх бол эх сурвалж дурьдах хэрэгтэй.