Өхөөрдөм жаалууд цэцэрлэг,СХД

Өхөөрдөм жаалууд цэцэрлэг,СХД Kindergarten�

02/09/2026
ЗӨВЛӨГӨӨ: Хүүхдээ цэцэрлэгт бэлтгэхэд юу анхаарах вэ?Хүүхдээ анх удаа цэцэрлэгт өгөх гэж буй бол энэ чухал “үйл явдалд” ...
19/08/2026

ЗӨВЛӨГӨӨ: Хүүхдээ цэцэрлэгт бэлтгэхэд юу анхаарах вэ?

Хүүхдээ анх удаа цэцэрлэгт өгөх гэж буй бол энэ чухал “үйл явдалд” бэлтгэх хэрэгтэй. Хүүхдийн цэцэрлэгт дасах хугацаа хэдхэн долоо хоногоос хэдэн сар хүртэл өөр өөр байдаг.

Гэхдээ зохих бэлтгэл хийвэл энэ хугацаа богино, хүүхдэд арай хялбар байх болно:

Нэр болоод насыг нь хэлүүлж сургах

Богино цагаар хүүхдээ хэн нэгэнд үлдээж сургах. Ингэснээр хүүхэд ээж, аав эргээд заавал намайг авахаар ирдэг гэдгийг ойлгоно.

Хүүхдээ аль болох үеийнхэнтэй нь тоглуулах, хамт байлгах. Хүүхдүүдтэй харилцах, тоглоомоороо ээлжилж тоглох, хүүхдээс юмаа харамлахгүй байх, бусдад туслах зэргийг хэлж ярьж ойлгуулан сургах

Цэцэрлэг гэж юу болох, тэнд “хэн, хэзээ, юу хийдгийг” сайтар тайлбарлаж ойлгуулах, цэцэрлэгийн тухай ном унших, түүх ярих, шүлэг уншиж дуу дуулж өгч байх. Айх зүйлгүй гэдгийг хүүхэд ухамсарласан байх ёстой.

Цэцэрлэгт хүргэж өгөөд гарахдаа хийх “баяртай”-г хамтдаа бэлтгэх. “Ээж нь чамайг өглөө хүргэж өгөөд 2-уулаа бие биенээ хацар дээрээ ингэж үнсээд (хүү бол high-five хийж болно) чи ангидаа орно” гэж одооноос “сургуулилалт” хийх. Эсвэл нэг хацрыг нь үнсээд нөгөөг нь ээж нь орой авахдаа үнсэж байх болно гэх мэт. Тэврэлдэж бас болно. Энэ “баяртай” нь аль болох богинохон байвал зохилтой.

Цэцэрлэгт өдөрт хэд хэдэн “хичээл” орох тул өдөрт хүүхэддээ 15 минут ном, үлгэр уншиж анхаарлыг нь төвлөрүүлж сургах. Ингэж уншиж өгөх нь тэдний сонсох чадварыг ихээхэн сайжруулдаг.

Суулгаж сургах. Үүний тулд нүдийг нь аниулж суулгаад янз бүрийн дуу авиа хаанаас, хэнээс гарч буйг асууж болно.

Эх сурвалж: ХҮҮХЭД ба ГЭР БҮЛ НОМНООС.

Эрхэм багш нартаа баярын мэнд хүргэе❤️“Би багш" Өөрийнхөө үрийг өлгий, эсгий үнэгээр манаж орхиодӨрөөлийг тэтгэхээр яара...
02/10/2025

Эрхэм багш нартаа баярын мэнд хүргэе❤️

“Би багш"

Өөрийнхөө үрийг өлгий, эсгий үнэгээр манаж орхиод
Өрөөлийг тэтгэхээр яаран гүйдэг муу ээж- Би багш
Бүлээрсэн хүүгээ бүлээн ус ч үгүй үлдээгээд
Бүрэнхий харанхуйг ч үл тоон шогшдог халамжгүй ээж- Би багш

Анхны "а" үсгээ чадан ядан холбоод
Алдаа мадгаа ээжээсээ асуусан хүүгээ
Алив цаашаа, Өөрөө хий гэж түлхэх
Ачлалгүй ээж -Би багш хүн...

Хамаг бухимдлаа гэрийнхэндээ л гаргаж
Хачин их ядарлаа гээд
Оройхон орж ирдэг түшиггүй хань- Би багш хүн...
Өдрийн ихэнхийг ажил дээрээ өнгөрөөгөөд
Өвлийн нар шиг, хааяахан гэрээ гийгүүлдэг
Өөдгүй ээж-Би багш хүн...

Телевиз радио, хүүхэлдэйг нь хориод
Тийм ийм чимээ гаргалаа хэмээн хашгичдаг
Яншаа ээж- Би багш хүн.
Сургуулиар чих улайлгасан байгаад үзээрэй чи" хэмээн
Сургаал шийтгэлээ хатуухан номлодог
Нэрэлхүү ээж- Би багш хүн

Анги танхимаа арчсан толь шиг
Арчилж торддог хэрнээ
Аягаа угаах ч сэхээгүй ядарснаа гайхдаг
Айлын муу эзэгтэй- Би багш хүн.
Од түгж, ноход боргохоос өмнөхөн
Орчлонд гэртэй хүн гэдгээ сая нэг санаж
Ойролцоох цэцэрлэгээс хамгийн сүүлд хүүгээ авдаг
Цаг барьдаггүй ээж- Би багш хүн.

Дараа уулзъя, очьё хэмээн хайртай бүхнээ гомдоож суудаг
Даанч завгүйгээрээ алдартай, Хамгийн муу хамаатан- Би багш хүн
Үнэндээ би хатуухандаа гэхэд
Өргөө гэртээ " Хонодог хүн" гэлтэй.
Бараагаа харуулаад л оройхон ирдэг
"Байдаг хүн" гэхэд хилсдэхгүй..

Сар нарны огтолцолд өтөлж яваагаа ч үл хайхрах
Самбар шохой хоёртоо ээнэгшин дассан - Би багш хүн...

Нас явахын хэрээр улам уян болж
Хүүхэд шиг өтөлдөг тийм гэгээн ертөнц- Би багш хүн

27/08/2025

Өнөөдөр цэцэрлэгийнхээ бүртгэлийг эхэллээ. Гэтэл миний сайханууд минь ихэнхи нь өөр цэцэрлэгт хувиарлагдаж магадгүй гэж бодсон уу? E-mongolia-d бүртгүүлээгүй байгаам даа. Шууд цэцэрлэгтээ ирж бүртгүүлж байна. Ямар их хайр хүрэв ээ? Хуучин суралцагчидаас 2 нас дөнгөж хүрсэн дүүгээ дагуулаад ирэх юм байна. Ямар их сайхан хайр, итгэл, сэтгэл вэ?
Ийм их хүндлэлийг багш нь “Зөв “ Монгол хүн болж төлөвшүүлэх “ ХАЙР”-аар хариулна. ХИЧЭЭНЭЭ . БАЯРЛАЛАА үрс минь. Ийм л болохоор Сургах, Хүмүүжүүлэх, Төлөвших , Нийгэмшихэд нь бүх сэтгэл зүрхээ зориулдаг даа. 🙏🙏🙏❤️❤️❤️😍😍😍😍🥰🥰🥰🥰

19/08/2025

Address

26-р хороо Мандал овоо 7-3
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:00 - 17:30
Tuesday 08:00 - 17:30
Wednesday 08:00 - 17:30
Thursday 08:00 - 17:30
Friday 08:00 - 17:30

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Өхөөрдөм жаалууд цэцэрлэг,СХД posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share