03/02/2026
https://www.instagram.com/reel/DUK1U4ZEuGi/?utm_source=ig_web_button_share_sheet
Шинэ Монгол Технологийн Коллежийн Барилга Дэд Бүтцийн Инженерийн тэнхим
21/01/2026
Өвлийн үйлдвэрлэлийн дадлага
БДБИ-4 ангийн оюутан Д.Хувьтөгөлдөр, БДБИ-5 ангийн оюутан Б.Солонго, Б.Батсүлд нар нь 2026.01.13-2026.01.25 хооронд Япон улсын "Fujita Road" компанид дадлага хийж байна.
Амжилт хүсье!!!
21/01/2026
Өвлийн үйлдвэрлэлийн дадлага
БДБИ-4 ангийн оюутан Ө.Сэргэлэнбат 2026.01.12-2026.01.25 хооронд Япон улсын Eiko компанид үйлдвэрлэлийн дадлага хийж байна.
Амжилт хүсье!!!
21/01/2026
Өвлийн үйлдвэрлэлийн дадлага
2026.01.13-2026.01.25 хугацаанд БДБИ-4 ангийн оюутан З.Азжаргал Япон улсын "Hitech" компанид дадлага хийж байна.
Амжилт хүсье!!!
06/11/2025
ШМТК-ийн БДБИ тэнхимийн мундаг, тууштай, хичээнгүй оюутнууд маань "Дизакон" тэмцээний цаасан гүүрээ хийж дуусгаад тэмцээндээ явлаа. Баг хамт олноо төлөөлөн Япон орныг зорьсон М.Мөнхмандах багш болон БДБИ-4 ангийн оюутан Д.Хувьтөгөлдөр, Х.Нарангэрэл, БДБИ-3 ангийн оюутан Г.Оюун-Эрдэнэ нартаа амжилт хүсье.
22/09/2025
Япон Улсын “Ибараки мужтай танилцах хөтөлбөр”-ийн сургуулийн дотоод сонгон шалгаруулалтын сүүлийн шат болох ярилцлагын сонгон шалгаруулалтын мэдээлэл ирсэн байна.
Хөтөлбөрт шалгарсан БДБИ-3 ангийн оюутнууддаа баяр хүргэе.
А.Энхболд
Т. Тод-Од
Г. Ган-Эрдэнэ
😍
22/09/2025
Өглөөний мэнд,
Манай оюутнуудаас Мабучи тэтгэлэгт цөөн оюутнууд материалаа өгсөн байгаа юм байна. Уг нь маш хэрэгтэй тэтгэлэг байдаг юм. Манай оюутнуудад зориулан материал хүлээн авах хугацаагаа дахин сунгаад Пүрэв гарагт буюу 9 сарын 25-нд хаагдах юм байна. Ярилцлагын шалгаруулалт хагас сайн өдөр болох юм байна. Та бүхэн дахин ангийнхандаа дахин мэдээлэл хүргэж өгнө үү. Постерыг хавсаргалаа.
Хүндэтгэсэн,
Оюутан хариуцсан менежер, А.Пүрэвсүрэн
Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
21/09/2025
Шинэ Монгол Технологийн коллежийн төгсөгчийн 7 загвараас Шинжлэх ухааны үнэн мэдлэгтэй, Хүнлэг энэрэнгүй чадваруудыг хөгжүүлэхийг зорьсон “Номын өдөрлөг” 2025 оны 09 сарын 17-д 1008 тоот буюу Open Space-д амжилттай зохион байгуулагдлаа.
Номын өдөрлөгт тэнхимийн зүгээс:
• Архитектур төлөвлөлт
• Барилга бүтээц
• Тооцооны программ
• Барилгын норм, дүрэм
• Оюутнуудын ТСА
• Оюутнуудын бие даалтын ажлууд
гэх мэт хичээл сургалтын хүрээнд ашиглагддаг ном товхимлуудыг танилцуулсан бөгөөд уг үйл ажиллагаанд БДБИ-5 ангийн оюутнууд голчлон ажилласан.
Тус өдөрлөгт Барилга Дэд Бүтцийн тэнхимийн 1-5-р курсийн 119 оюутнуудаас ойролцоогоор 80% - 90%-ийн ирцтэйгээр оролцсон. Үйл ажиллагааны хүрээнд оюутнууд дээд курсийн оюутнуудаасаа хичээл сургалтын зарим туршлагаа солилцож байсан нь олзуурхууштай байлаа.
21/09/2025
Кохай + Сэнпай = Хүчирхэг холбоо!
2025/09/20 — БДБИ тэнхимд нэгэн дулаан, дурсамж дүүрэн өдөр болж өнгөрлөө!
“Кохай-Сэнпай” хөтөлбөр маань шинэ оюутнуудыг туршлагатай ах эгч нартайгаа танилцаж, нэг тэнхим – нэг гэр бүл уур амьсгалыг бүрдүүллээ. ❤️
🗣️ Сэнпай нарын амьдралын зөвлөгөө
🏃 Хөгжилтэй багийн тоглоомууд
📚 Хичээл, клуб, шалгалтын талаар задгай яриа
📸 Инээд, зураг, найз нөхөд, дурсамж…
Энэ хөтөлбөр бол зүгээр нэг танилцах үйл ажиллагаа биш.
Энэ бол туслалцаа, ойлголцол, найз нөхдийн шинэ эхлэл байлаа.
#КохайСэнпай2025 #БДБИтэнхим #ОюутанБолноГэжЭнэДээ
03/11/2024
Барилга Дэд Бүтцийн Инженерийн Тэнхимийн 4 болон 5-р курсийн оюутнуудад Японы үндэсний "ДИЗАКОН" тэмцээнд амжилттай оролцож, тусгай байр буюу 5-р байранд шалгарсанд халуун баяр хүргэе. Энэ амжилтанд хүрэх замналд баяр хөөр, бэрхшээл, сорилт олон тохиолдсон гэдэгт итгэлтэй байна. Та бүхний хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг хүртсэнд бахархаж байна.
Мөн энэ урт аяллын турш заавар зөвлөгөө өгч, байнга дэмжлэг үзүүлсэн тэнхимийн багш нартаа болон Ватанүки Хисаши багшдаа гүн талархал илэрхийлье. Ирэх жил илүү өндөр амжилт үзүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Амжилт хүсье!
| Monday | 08:00 - 17:00 |
| Tuesday | 08:00 - 17:00 |
| Wednesday | 08:00 - 17:00 |
| Thursday | 08:00 - 17:00 |
| Friday | 08:00 - 17:00 |