17/04/2026
🎪🏵️🎬СУРГАЛТЫН АРГА ЗҮЙГ ДЭМЖИХ “ХҮСЛИЙН ТЕАТР”, "МӨРӨӨДЛИЙН ОЛИМПЫН ТАНХИМ"-АА 2026.04.17-НЫ ӨДӨР АМЖИЛТТАЙ НЭЭЛЭЭ.
🎀Нээлтийн үйл ажиллагаанд урилгаар БГД-ийн боловсролын хэлтсийн дарга Б.Наранбаатар, СХД-ийн “Эко ирээдүй хөгжлийн ордон” цэцэрлэгийн эрхлэгч Г. Мэгзэр, шамони олимпын зөвлөлийн дарга, монголын үндэсний олимпын хорооны гишүүн, му-ын гавъяат дасгалжуулагч Ш.Бямбасүрэн, шамони олимпын зөвлөлийн арга зүйч. Л.Очгэрэл болон БГД-ийн төрийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, багш нийт 35 хүн оролцлоо.
👩🏫Шинэчилсэн сургалтын хөтөлбөрийн хүрээнд мини кино театраар дамжуулан хүүхдийн оюун ухаан, уран сэтгэмж, урлагийн мэдлэг, чадварыг хөгжүүлэх, харилцааны зөв дадал, хэвшил төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хүүхдийн хамтын оролцоо, нийгмийн харилцааг сайжруулах зорилготой билээ. Мөн багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжин дижитал хэрэглэгдэхүүнээр /Контент, программ, бичлэг, мультмедиа материал, хүүхдийн кино, сургалтын видео/ хангагдсан танхимд ажиллаж сурах хөгжих боломжтой юм. 🎪"ХҮСЛИЙН ТЕАТР" танхимыг тохижуулахад хамтарч ажилласан бидний ажлыг дэмжин хамтдаа хөгжиж чаддаг нийт эцэг эхчүүддээ чин сэтгэлээсээ талархаж байна🥰😍😊