14/05/2026
🌲☘️🍀“ЭРҮҮЛ ОРЧИН – НОГООН ИРЭЭДҮЙ”
2026 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Багануур дүүргийн хөгжил цэцэглэл, ногоон ирээдүйг бүтээлцэх аяны хүрээнд Korean Air компанийн ажилтнууд болон Солонгосын залуучуудтай хамтран “Korean Air төгөл”-д мод тарих, сургалт нөлөөллийн ажлыг амжилттай зохион байгууллаа.
Тус үйл ажиллагаанд 11–6 ангийн сурагчид идэвхтэй оролцож, нийт 1000 мод тарин ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан. Мөн “Боинг 777” агаарын хөлгийн нэрэмжит 1000 суулгацын хандивтайгаар нийт 2000 мод нэмж тарьж, модны арчилгаа, мөчир засалтын ажлыг хийж гүйцэтгэсэн.
Үйл ажиллагааны хүрээнд:
✈️ Нисэх инженерчлэлийн сонирхолтой хичээлд 7–9 ангийн 48 сурагч, 8–7 ангийн 5 сурагч хамрагдсан
🏐 “Jumbos” гар бөмбөгийн сургалт зохион байгуулагдсан
🌳 Мод тарих, арчлах дадлага ажил хийсэн
🌏 Монгол, Солонгос 2 улсын соёл, боловсролын талаар харилцан ярилцаж, туршлага солилцсон
Сурагчдын байгаль орчноо хамгаалах, мод тарих, арчлах мэдлэг, хандлага нэмэгдсэн
Ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан
Сурагчдын олон улсын харилцаа, харилцан ойлголцол, багаар ажиллах чадвар хөгжсөн
Нисэх инженерчлэл болон спортын чиглэлийн сонирхлыг нэмэгдүүлсэн
Сурагчдад эерэг хандлага, экологийн боловсрол төлөвшүүлэхэд үр дүнтэй ажил болсон
Korean Air компанитай хамтран хэрэгжүүлсэн энэхүү үйл ажиллагаа нь сурагчдын оролцоонд тулгуурласан байгаль хамгааллын бодит ажил болж, “ЭРҮҮЛ ОРЧИН – НОГООН ИРЭЭДҮЙ БИДНИЙ ОРОЛЦООНООС ЭХЛЭНЭ” уриаг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан арга хэмжээ боллоо.