Амжилтын Жигүүр/成功之翼/ хятад хэлний боловсрол, сургалтын төв

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Амжилтын Жигүүр/成功之翼/ хятад хэлний боловсрол, сургалтын төв

Амжилтын Жигүүр/成功之翼/ хятад хэлний боловсрол, сургалтын төв ХЯТАД ХЭЛНИЙ БҮХ ШАТНЫ СУРГАЛТ HSK, HSKK БЭЛТГЭЛ, ХЯТАД ХЭЛНИЙ НОМ, СУРАХ БИЧИГ, МАТЕРИАЛ

17/09/2026

БНХАУ-д зорчиж, оршин сууж буй Монгол Улсын иргэдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, анхаарах зүйлсийн талаар дараах мэдээллийг хүргэж байна.

Үүнд:
Нэг. БНХАУ-ын хилээр нэвтрэхэд анхаарах зүйлс:

Нисэх онгоцны буудал дээр ачаа солигдох, алдагдах тохиолдол гардаг тул тээшин дээрээ нэр, утас, хаяг зэргээ тодорхой бичих,
БНХАУ нь олон улсын жишгээр хар тамхи, мансууруулах бодис, галт зэвсэг, ангийн сум, түүх дурсгал, соёлын үнэт зүйлсийг хилээр оруулахыг хориглосон бөгөөд энэ төрлийн гэмт хэрэгт оноодог ялын хэмжээ өндөр байдаг тул хилээр нэвтрэхийн өмнө өөрийн гар цүнх, ашаа тээшийг сайтар шалгах, танихгүй хүний эд зүйлийг авахгүй байхад анхаарах,
Хил нэвтрэх мэдүүлэг болон гаалийн мэдүүлгийн хуудсыг хил нэвтрэхээс өмнө бөглөсөн байх,
Хилээр нэвтрүүлэхэд тодорхой хязгаарлалт тавьдаг эд зүйлс, бараа, бүтээгдэхүүнийг зөвшөөрсөн тоо, хэмжээнээс их хэмжээгээр авч орж ирэх тохиолдолд татвар, хураамж ногдуулдаг. Тухайлбал,
Согтууруулах төрлийн ундаа 1.5 литр (спиртны хэмжээ 12%),
Янжуур тамхи 400 ширхэг, ороомол намчин тамхи (сигар)100 ширхэг,
20,000-аас дээш юань (5000 ам.доллар) бэлнээр, эсхүл түүнтэй тэнцэх үнэт цаас (personal or cashier's check, traveler's checks, money orders, stocks, bonds) авч яваа бол гаалийн мэдүүлэгт заавал мэдүүлэх. Мэдүүлээгүй тохиолдолд гаалийн хууль зөрчсөн гэж үзэн, хураадаг.

Хоёр. БНХАУ-д оршин суух хугацааны талаар анхаарах зүйлс:

БНХАУ-д оршин суух хугацаагаа нягтлан шалгаж, суугаа улсын хууль тогтоомж, дүрэм журмыг дагаж мөрдөх, гэмт хэрэг, зөрчилд холбогдохооc сэргийлж, суугаа орны ёс заншилд хүндэтгэлтэй хандаж, баяр ёслолын арга хэмжээнд оролцохдоо архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, олон нийтийн газар биеэ зөв авч явахад анхаарах,
Гадаад паспортын хүчинтэй хугацааг шалгаж байх, хугацаа нь дуусахаас өмнө цаг тухайд нь шинээр авах,
Гадаад паспорт, иргэний үнэмлэх зэрэг баримт бичгийг бусдад ашиглуулах, худалдах, барьцаалах, хуурамчаар үйлдэхийг хатуу хориглоно. Бичиг баримтаа гээж үрэгдүүлсэн тохиолдолд нэн даруй цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тодорхойлолт авч, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ДТГ-уудад хандан шинээр захиалах, эсвэл буцах үнэмлэх мэдүүлэх,
Утасны дугаар болон оршин суугаа хаягаа итгэмжит найз нөхөд болон ар гэрийнхэндээ мэдэгдэж, байнга холбоотой байх. Эдгээрийг өөрчилсөн, гэр орноосоо удаан хугацаагаар явах тохиолдолд ойр дотнынхондоо заавал мэдэгдэх,
Иргэд шаардлагагүй үед бичиг баримтынхаа эх хувийг биедээ авч явахгүй байх, бичиг баримтуудынхаа хуулбар болон зургийг гар утас, цахим шуудандаа хадгалж байх,
Үл таних хүмүүстэй олон нийтийн сүлжээгээр танилцах, харилцахдаа анхаарал болгоомжтой хандаж, албан ёсны баталгаатай мэдээлэл аваагүй тохиолдолд санхүүгийн асуудлаар харилцахгүй байх,
Монгол Улсын ГХЯ-ны Консулын газар болон Монгол Улсаас БНХАУ-д суугаа ДТГ-аас гаргаж буй сэрэмжлүүлэг, зөвлөмжтэй тухай бүр танилцаж, анхаарч байх зэрэг болно.

Гурав. Яаралтай үед холбоо барих:

Иргэн танд БНХАУ-ын хилээр нэвтрэх үед болон хилээр нэвтэрсний дараа эрүүл мэндтэй холбоотой болон бусад асуудлаар яаралтай туслалцаа хэрэгтэй бол Монгол Улсаас БНХАУ-д суугаа ДТГ-уудтай дараах шуурхай утас болон цахим шуудангаар холбогдоно уу.

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам: +86(10)65321203, +8617600787323, [email protected],

Хөххотод суугаа ЕКГ: +8617678002262, [email protected],

Шанхай хотод суугаа ЕКГ:
https://www.facebook.com/profile.php?id=61552353615506
+8613122656261, [email protected],

Манжуурт хотод суугаа КГ Consulate of Mongolia in Manzhouli : +86(470)6236716, 15547073598, [email protected],

Эрээн хотод суугаа Монгол Улсын Консулын Газар: +86 15647964334, [email protected]

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Batmunkh Battsetseg

12/09/2026

成功之翼~欢迎新同学🎈

11/09/2026

🎊ЭЛСЭЛТ 2026-2027🔔 ЦӨӨН СУРАГЧ БҮРТГЭНЭ ⚡️

Манай төвөөс жилд 1 удаа элсэлт авдаг “Амжилтыг хүлээх бус бүтээцгээе” уриатай “Хичээлийн жилийн” турш үргэлжилдэг хөтөлбөрийн ээлжит бүртгэлээ зарлалаа.

Энэ бол зүгээр нэг хятад хэлний сургалт биш, суралцагч таны хятад хэлний мэдлэг чадварыг бодитоор сайжруулж, хэлний түвшинг тань дараагийн шатанд гаргах, халуун дулаан уур амьсгал дунд зорилго нэгт найзуудынхаа хамт хөгжин цэцэглэх хамгийн зөв шийдвэр, хамгийн том хөрөнгө оруулалт байх болно.

ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ:

✨ HSK3.0 стандартаар шинэчилсэн хөтөлбөр, ном сурах бичиг болон бусад хэрэглэгдэхүүнээр хангах бөгөөд хичээлийн жилийн төгсгөлд үр дүнг албан ёсны шалгалтаар баталгаажуулах боломжтой.

✨ МЭРГЭЖЛИЙН БАГШ:

МУИС-д “Монгол-хятад хос хэл судлал” мэргэжлээр бакалавр, БНХАУ-д ЗГ-ын А тэтгэлгээр “Хэл шинжлэл” мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан, багшлах эрхтэй, олон жилийн ажлын туршлагатай багш хичээлийг голлон удирдан явуулна.

Түүнчлэн олон элсэгчээ суурьгүй анхан шатнаас дунд, дээд шат хүртэл түвшинд хүргэж, Хятадын сургуулиудад элсэх, тэтгэлэгт тэнцэхэд нь амжилттай чиглүүлж ментороор ажилласан туршлага бидэнд бий.
Иймд та манай жилийн ангийн элсэгч болсноор их дээд сургуульд элсэх туршлага мэдээлэл авах боломжтой. Энэ нь богино хугацааны элсэгчдэд тусгай хөтөлбөрөөр өндөр төлбөртэй олгогддог агуулга байдаг.

✨ УРТ ХУГАЦАА БА ТӨЛБӨРИЙН НӨХЦӨЛ:

🗓️ Эхлэх өдөр: 2026 оны 9-р сарын 14/15
🗓️ Өндөрлөх өдөр: 2027 оны 5-р сарын 28/29

📅 Хичээллэх өдрүүд: Элсэх ангиас хамааран тэгш, сондгой өдрүүдэд, 7 хоногт 3 удаа

🏫 Хэлбэр: Танхимаар

Төлбөр: А1, А2 ангиуд 3.6 сая төгрөг
В1, В2 ангиуд 4 сая төгрөг

Бүртгэл: Биечлэн уулзах эсвэл утас, чатаар бүртгүүлээрэй.

📍 Хаяг: БГД, Баруун 4 зам, Жем палас оффис, 12 давхарт, 1206-1208 тоот

☎️ 89000589, 89600101

Хэлний боловсрол, Таны Амжилтын Жигүүр

很多人以为,生活迎来转机,是突如其来的机遇,或是贵人主动相助。事实并非如此。
09/09/2026

很多人以为,生活迎来转机,是突如其来的机遇,或是贵人主动相助。事实并非如此。

06/09/2026

🔔ЭЛСЭЛТ 2026-2027 ⚡️ЦӨӨН СУРАГЧ БҮРТГЭНЭ ⚡️

Жилд ганцхан удаа элсэлт авдаг “Амжилтыг хүлээх бус бүтээцгээе” уриатай “Хичээлийн жилийн” турш үргэлжилдэг хөтөлбөрийн ээлжит бүртгэлээ зарлалаа.

Энэ бол зүгээр нэг хятад хэлний сургалт биш, суралцагч таны хятад хэлний мэдлэг чадварыг бодитоор сайжруулж, хэлний түвшинг тань дараагийн шатанд гаргах, халуун дулаан уур амьсгал дунд зорилго нэгт найзуудынхаа хамт хөгжин цэцэглэх хамгийн зөв шийдвэр, хамгийн том хөрөнгө оруулалт байх болно.

ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ:

✨ HSK3.0 стандартын дагуу шинэчилсэн хөтөлбөр, ном сурах бичиг болон бусад хэрэглэгдэхүүнээр хангах бөгөөд хичээлийн жилийн төгсгөлд үр дүнг албан ёсны шалгалтаар баталгаажуулах боломжтой.

✨ МЭРГЭЖЛИЙН БАГШ:

МУИС-д “Монгол-хятад хос хэл судлал” мэргэжлээр бакалавр, БНХАУ-д ЗГ-ын А тэтгэлгээр “Хэл шинжлэл” мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан, багшлах эрхтэй, олон жилийн ажлын туршлагатай багш хичээлийг голлон удирдан явуулна.

Түүнчлэн олон элсэгчээ суурьгүй анхан шатнаас дунд, дээд шат хүртэл түвшинд хүргэж, Хятадын сургуулиудад элсэх, тэтгэлэгт тэнцэхэд нь амжилттай чиглүүлж ментороор ажилласан туршлага бидэнд бий. Иймд та манай жилийн ангийн элсэгч болсноор их дээд с

04/09/2026

🔔ЭЛСЭЛТ 2026-2027 ⚡️ЦӨӨН СУРАГЧ БҮРТГЭНЭ ⚡️

Жилд ганцхан удаа элсэлт авдаг “Амжилтыг хүлээх бус бүтээцгээе” уриатай “Хичээлийн жилийн” турш үргэлжилдэг хөтөлбөрийн ээлжит бүртгэлээ зарлалаа.

Энэ бол зүгээр нэг хятад хэлний сургалт биш, суралцагч таны хятад хэлний мэдлэг чадварыг бодитоор сайжруулж, хэлний түвшинг тань дараагийн шатанд гаргах, халуун дулаан уур амьсгал дунд зорилго нэгт найзуудынхаа хамт хөгжин цэцэглэх хамгийн зөв шийдвэр, хамгийн том хөрөнгө оруулалт байх болно.

ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ:

✨ HSK3.0 стандартын дагуу шинэчилсэн хөтөлбөр, ном сурах бичиг болон бусад хэрэглэгдэхүүнээр хангах бөгөөд хичээлийн жилийн төгсгөлд үр дүнг албан ёсны шалгалтаар баталгаажуулах боломжтой.

✨ МЭРГЭЖЛИЙН БАГШ:

МУИС-д “Монгол-хятад хос хэл судлал” мэргэжлээр бакалавр, БНХАУ-д ЗГ-ын А тэтгэлгээр “Хэл шинжлэл” мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан, багшлах эрхтэй, олон жилийн ажлын туршлагатай багш хичээлийг голлон удирдан явуулна.

Түүнчлэн олон элсэгчээ суурьгүй анхан шатнаас дунд, дээд шат хүртэл түвшинд хүргэж, Хятадын сургуулиудад элсэх, тэтгэлэгт тэнцэхэд нь амжилттай чиглүүлж ментороор ажилласан туршлага бидэнд бий. Иймд та манай жилийн ангийн элсэгч болсноор их дээд сургуульд элсэх туршлага мэдээлэл авах боломжтой. Энэ нь богино хугацааны элсэгчдэд тусгай хөтөлбөрөөр өндөр төлбөртэй олгогддог агуулга байдаг.

✨ УРТ ХУГАЦАА БА ТӨЛБӨРИЙН НӨХЦӨЛ:

🗓️ Эхлэх өдөр: 2026 оны 9-р сарын 14/15
🗓️ Өндөрлөх өдөр: 2027 оны 5-р сарын 28/29

📅 Хичээллэх өдрүүд: Элсэх ангиас хамааран тэгш, сондгой өдрүүдэд, 7 хоногт 3 удаа

🏫 Хэлбэр: Танхимаар

Төлбөр: А1, А2 ангиуд 3.6 сая төгрөг
В1, В2 ангиуд 4 сая төгрөг

Бүртгэл: Биечлэн уулзах эсвэл утас, чатаар

📍 Хаяг: БГД, Баруун 4 зам, Жем палас оффис, 12 давхарт, 1206-1208 тоот

☎️ 89000589, 89600101

Хэлний боловсрол, Таны Амжилтын Жигүүр

🎊Хятад хэлний HSК2/3/4 зэргээ амжилттай хамгаалсан Б.Айбанудаа баяр хүргэе 👏👏👏Б.Айбану 2025-2026 оны хичээлийн жилд тус ...
03/09/2026

🎊Хятад хэлний HSК2/3/4 зэргээ амжилттай хамгаалсан Б.Айбанудаа баяр хүргэе 👏👏👏

Б.Айбану 2025-2026 оны хичээлийн жилд тус сургалтын төвд элсэж суурьгүй анхан шатнаас хятад хэлэнд шамдан суралцаж эхэлснээсээ хойших 3 дахь сардаа HSK2 зэрэг, 6 дахь сардаа HSK3/HSKK анхан, HSK4 зэргийг амжилттай хамгаалсан. Мөн 8 дахь сардаа HSK4 зэргээ дахин хамгаалахдаа оноогоо маш өндөр хувиар ахиулсан амжилт үзүүлсэн нь туйлын бахархалтай😎

HSK4 зэрэг нь 1200 үгийн сантай, дунд шат буюу өргөн хэрэглээний дүрмийг судалж ойлгосны үндсэн дээр хамгаалдаг түвшин юм.

Энэ бол 8 сарын хичээлийн үр дүн бөгөөд хятад хэлийг цаашид гүнзгийрүүлэн суралцах суурь тавигддаг хамгийн чухал үе. Мөн БНХАУ-ын их, дээд сургуульд бакалаврын түвшинд элсэн суралцагчдын хэлний мэдлэгт шаарддаг түвшин. Хятад хэлний бус орчинд сурч байгаа суралцагчийн хувьд ийм богино хугацаанд хүрч болох хамгийн дээд амжилт гэж үзэх боломжтой. Ийнхүү шавь маань энэ амжилтаараа энэ жил БНХАУ-ын их сургуульд амжилттай элсэн орж чадсан шүү😍

Ирээдүйдээ урт хугацааны зорилго тавин өдөр бүр ахиц дэвшлийн төлөө шамдан суралцдаг чи бол “Амжилтын Жигүүр”-ийн үлгэр жишээ шүү 🫶

Цаашдын оюуны их үйлсэд нь улам өндөр амжилт хүсье 🌟

Хэлний боловсрол, Таны Амжилтын Жигүүр

🔔开学啦🎊新学年快乐🎉
01/09/2026

🔔开学啦🎊新学年快乐🎉

2026.08.21活动Part5
31/08/2026

2026.08.21活动Part5

2026.08.21 活动Part4
31/08/2026

2026.08.21 活动Part4

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:00 - 22:00
Tuesday 08:00 - 22:00
Wednesday 08:00 - 22:00
Thursday 08:00 - 22:00
Friday 08:00 - 22:00
Saturday 08:00 - 22:00
Sunday 08:00 - 22:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Амжилтын Жигүүр/成功之翼/ хятад хэлний боловсрол, сургалтын төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share