23/04/2026
“МОНТЕССОРИ ОРЧИН ҮЕИЙН ЧИГ ХАНДЛАГА” сэдэвт ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ 2026 амжилттай зохион байгуулагдлаа.
Дараах 10 илтгэлийн хүрээнд судлаач багш нар маань өөрсдийн туршлагаа хуваалцлаа.
1. “Монтессори багш бэлтгэж буй сургалтын үйл явц, үр дүн”
Илтгэгч: Д.Баасанжав (“Нандин сэтгэлийн гэрэл” ТББ-ын тэргүүн)
2. “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөр ба Монтессори сургалтын хөтөлбөрийн харьцууулсан судалгаа”
Илтгэгч: Г.Мөнхцэцэг ("Эдү Кидс" цэцэрлэгийн арга зүйч)
3. “Гэрийн орчинд Монтессори арга зүйг хэрэгжүүлж буй ээжийн туршлага”
Илтгэгч: Л.Солонго (Монтессори ээж)
4. “Монтессори хэрэглэгдэхүүнд тулгуурлан сургалтын орчин бүрдүүлж буй туршлага” Илтгэгч: Н.Отгончимэг
(СХД-ийн 270 дугаар цэцэрлэгийн арга зүйч)
5. "Хүүхдийн сонирхол сонголтод тулгуурлан Монтессори арга зүйгээр хөгжүүлж буй туршлага" (Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдийн жишээн дээр)
Илтгэгч: Э.Баярмаа, Б.Жавзандулам
(“Нандин сэтгэлийн гэрэл” төвийн багш)
6. "Монтессори арга зүйгээр хэл ярианы хоцрогдолтой хүүхэдтэй ажилласан туршлага"
Илтгэгч: У. Төгөлдөр
(Дархан-Уул аймгийн “Хааны Хүүхдүүд” цэцэрлэгийн багш)
7. “Монтессори хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн” БЗД-ийн 267 дугаар цэцэрлэгийн жишээн дээр
Илтгэгч: А. Энэбиш (БЗД-ийн 267 дугаар цэцэрлэгийн арга зүйч)
8. “Монтессори арга зүйгээр Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдийн хөгжлийг дэмжих нь” (ABLLS үнэлгээнд суурилсан кейс судалгаа)
Илтгэгч: Б.Мягмарбаяр (“Эдү Кидс” цэцэрлэгийн багш)
9. “Харааны бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих туршилт, судалгаа” (Монтессори мэдрэхүй хичээлийн жишээн дээр)
Илтгэгч Б.Мөнхчимэг (“Эрт оролцоо цогц хөгжил” ТББ-ын багш)
10. “Хүүхдийн унших, бичих чадварыг Монтессори арга зүйгээр дэмжих нь”
Илтгэгч: М.Нямгэрэл (Орхон аймгийн “Шингээгч оюун ухаан” төвийн эрхлэгч)
Эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирж, үнэтэй санал бодол, туршлагаа хуваалцсан хүндэт зочиддоо болон илтгэгчиддээ гүн талархал илэрхийлье.
Хөвсгөл, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгаас зорин ирсэн болон нийт оролцогч нартаа мөн талархал илэрхийльe.
Та бүхний ажил үйлсэд амжилт бүтээлийг хүсэн eрөөe.