30/03/2026
АТА ТАВАН ТЭНГЭР, ЗАЯАЧ ТАВАН ТЭНГЭР
Ата таван тэнгэр бол монгол улс үндэстнийг газар эх дэлхий дээр үүсгэж, бий болгож таван тусгаар тогтнолыг нь тогтоож, таван байдлын тухыг нь хангасан монгол улс үндэстний эцэг, ихэс дээдсүүд заларсан, залардаг, залрах эцэг таван тэнгэрийн нэр юм. Ата гэдэг нь өвөг монгол хэлний эцэг гэсэн үг. Ата таван тэнгэр бол андгарт буюу андгайт тэнгэрүүд. Энэ утгаар нь Ата таван тэнгэрийг Анд таван тэнгэр гэж бас нэрлэдэг. Андгай гэж энэ ертөнц төгсөх хүртэл тавьсан гэрээг хэлдэг. Ийм учраас Андгарт тэнгэрүүд/Ата таван тэнгэр бол эрэмбэ зиндаагаараа Мөнх тэнгэрийн дараа ордог тэнгэрүүд. Ата таван тэнгэр нь таван ширхэг тэнгэр биш таван бүлэг тэнгэр.
Таван их хар сүлд зөвхөн цэргийн сүлд биш. Таван хар сүлд бол монгол төрийн:
- Хамгаалалт, сүр хүчний
- Хар домын,
Ата таван тэнгэрийн нэгдсэн оньс юм.
Тэнгэр язгуурт тэнгэр шүтлэгтнүүд:
- Ата таван тэнгэр
- Заяач таван тэнгэр гэсэн хоёр өөр таван тэнгэр тахиж шүтдэг.
Сүүлийн үед тэнгэр шүтлэгийн Ата таван тэнгэр, Заяач таван тэнгэрүүдийг Буддын шашны Лха таван тэнгэр (Гови Лха) гэдэг сахиуснуудтай хольж хутгаж ойлгож, ярьдаг болсон байна.
Тэнгэр шүтлэгийн:
- Ата таван тэнгэр
- Заяач таван тэнгэр нь Буддын шашны Лха таван тэнгэр (Гови Лха) гэдэг сахиуснуудаас тэс өөр зүйлүүд шүү.
ЗАЯАЧ ТАВАН ТЭНГЭР
Тэнгэр шүтлэгийн Заяач Таван Тэнгэр:
• Уг/Язгуур
• Дээдэс
• Онгод
• Сахиус
• Нутаг орон, уул усны эзэд.
Энэ тав бол хий биетүүд буюу:
• Асарын айнхан (Цагаан Дом), Тэд бол хагас тэнгэрүүд.
• Асурын дээд эрэмбийнхэн (Буддын гүн ухаан)
• Дээд астралынхан (Орчин үе)
Заяач таван тэнгэрүүд бол зарлигтнууд болон тангарагтнууд.
Тэд хий биетний хүрээнд оршиж байгаа хий биетүүд ч:
- сүнсний язгуурын хувьд тэнгэр язгууртнууд учраас
- тэд хагас тэнгэрүүд учраас
- мөн тэднийг хүндэтгэх үүднээс тэнгэр гэж нэрлэж дууддаг.
Тэд тухайн хүнтэй, тухайн ураг удам, тухайн ус нутгийнхантай заяа тавилангаар, сайн үйлийн барилдлагаар, тангараг, зарлигаар холбоотой учир “Заяач таван тэнгэр” гэж нэрлэдэг.
Гови Лха бол Тэнгэр шүтлэгийн таван тэнгэрүүдийн аль нь ч биш.
Гови Лха лам нар тэнгэр шүтлэгийн таван тэнгэрүүд, гэр онгонуудаас санаа авч, дуурайж зохиосон зохиол (программ), нөгөө бол лам нарын өөрсдийнх нь залж босгож, тахиж шүтэж биежүүлсэн сахиуснууд, асурийн хий биетүүд байх боломжтой. Гови Лхагийн:
1. Шүтлэг, тахилгын зан үйлийг нь харахад
2. Лам нарын өөрсдийнх нь Гови Лхагаа тайлбарлаж байгаа тайлбаруудыг үзэхэд Гови Лха бол сахиуснууд байдаг.
Сахиуснууд бол Дээд астралын таван их хүрээнийхний зөвхөн нэг л хүрээнийхэн нь. САХИУС гэсэн их хүрээнийхэн нь.
Ураг удам бүхний Заяач таван тэнгэр өөр.
Тэнгэр шүтлэгийн Заяач таван тэнгэр бол нэг зураг зурж тавьчихаад бүгд нийтээрээ шүтдэг зүйл биш.
• Улаач бүхэн дээр өөр өөрийнх нь ураг удмын өөр өөр онгодууд буудаг. Энэ онгодууд бол Тэнгэр шүтлэгийн Заяач таван тэнгэрийн "ОНГОД" гэсэн их хүрээнийхэн.
• Нутаг орон, уул ус бүхэн өөр өөр эзэнтэй байдаг. Энэ нутаг орон, уул усны эзэд бол Тэнгэр шүтлэгийн Заяач таван тэнгэрийн "НУТАГ ОРОН, УУЛ УСНЫ ЭЗЭД" гэсэн их хүрээнийхэн.
Ураг удам бүхэн:
- өөр өөр уг язгуур
- өөр өөр ихэс дээдэстэй
- өөр өөр онгодуудтай
- өөр өөр сахиус хамгаалалттай
- нутаг орон, уул усны эзэд нэг нутаг оронд төрж өссөн хүмүүсийнх ижил, өөр өөр нутаг оронд төрж өссөн хүмүүсийнх мөн өөр өөр байна.
Эндээс Тэнгэр шүтлэгийн Заяач таван тэнгэр болон Гови Лха гэдэг сахиус шүтээний ялгаа, тэд нэг зүйл биш гэдэг нь тодорхой харагдана.
Тэнгэр шүтлэгт:
• АТА ТАВАН ТЭНГЭР
• ЗАЯАЧ ТАВАН ТЭНГЭР
гэсэн хоёр өөр таван тэнгэрүүд, нандин шүтээнүүд байдаг.
АТА ТАВАН ТЭНГЭР
1. Ата таван тэнгэр бол хий биетүүд биш. Өндөр түвшний гэрлэн биетүүд.
2. Ата, Заяач гэсэн хоёр үг хэлзүйн хувьд хоёр өөр утга илэрхийлдэг хоёр өөр нэр томъёо.
3. Ата таван тэнгэр, Заяач таван тэнгэр хоёр оршихуйн хувьд ч хоёр өөр оршихуй. Нэг нь гэрлэн биетэй. Нөгөө нь хий биетэй.
Ата таван тэнгэр бол тэнгэрүүд буюу гэрлэн оршихуй. Гэрлэн биет оршихуй. Гэрлэн биет оршихуйн дээд эрэмбийнхэн. Ата таван тэнгэр бол андгартнууд.
Ата таван тэнгэрийг Чоносын язгуурынхан, тэр дундаа:
• Алтан ургийнхан
• Урин-Хиад (Урианхай ястай, Хиад цустай)
• Бүри-Хиад (Буриад ястай, Хиад цустай)
• Дар-Хиад (Дархад ястай, Хиад цустай) зэрэг язгуурын монгол ураг удмынхан тахиж тайдаг. Бүри-Хиадын тэр зайран, Урин-Хиадын тэр удган, Боржигины энэ зайран, Дар-Хиадын тэр удган тахиж тайдаг гээд тоочилтой биш.
Тэнгэр шүтлэгийн халдашгүй-хагацашгүй нандин шүтээнүүд угаасаа хүн толгойтой бүхэн мэдэх, хүн толгойтой бүхэнд хамаатай, хүртээлтэй зүйл биш. Харин мэдэхгүй байж мэддэг юм шиг ярьцгаагаад, хаа хамаагүй өөр зүйлтэй хольж хутгаад, гутаагаад байж болохгүй.
Монгол туулийн амин сүнс болсон:
Унтаршгүй мөнхийн гал гэдэг мөрийн "гал" гэдэг үгийг "зул" гэдэг үгээр
Унашгүй мөнхийн сүлд гэдэг мөрийн "сүлд" гэдэг үгийг "ганжир" гэдэг үгээр сольсон
Урвашгүй мөнхийн нөхөд гэдэг мөрийг нь бүр алга хийсэн байна. Монгол хүмүүс өөрсдийгөө ингэж жатгална гэж арай ч байхгүй байх. Бурангуй үзлээр мунхарсан хүмүүсийн л балмад үйлдэл байх гэж туульч дээдэс ихэд таагүй хандаж, Монгол тууль гэж нэг иймэрхүү анзааны юм байдаг юм шүү гэж тууль хайлж бичүүлж байсан.
Монгол туулийн:
- галыг зул
- сүлдийг ганжир болгосон шигээ тэнгэр шүтлэгийн таван тэнгэрүүдийг бүгдийг сахиус болгочих гээд үзэж тарцгаагаад байх юм аа, зарим хүмүүс. Болимоор юм.
Шил сайт Агис минь
Шивэргэл сайт Агас минь
Үнэн мөнхийн ёсы минь
Үсэг үгүй судры минь
Үрдээ заадаг номы минь
Үнс болгож чадахгүй
Үгүйсгэж хэн ч дийлэхгүй
Үгүйрүүлж хэзээ ч барахгүй
/Монгол Цагаан Домын өчил, тангарагийн шүлгүүдээс/
нийтлэл бичсэн Илээхэн Ээхэн
эх сурвалж:
• Монгол Цагаан Домын галигт ном "ЯТГАЛ" судар
• Монгол Цагаан Домын:
- онол, тайлал
- аргазүйн сургалт
https://www.facebook.com/share/p/182tNLQVdi/