28/08/2026
🏫 ӨДӨР ӨНЖҮҮЛЭХ ТӨВ СОНГОХДОО ЮУГ АНХААРАХ ВЭ?
Хүүхдээ өдөр өнжүүлэхэд өгөхдөө зөвхөн “хичээл сайн заадаг уу?” гэж асуух нь хангалтгүй.
Өдөр өнжүүлэх гэдэг бол зөвхөн хичээл давтуулах газар биш. Хүүхэд өдөрт олон цагийг өнгөрөөдөг учраас сургалт + асаргаа + орчин + хоол + амралт + аюулгүй байдал бүгд чухал.
🔹 1. БАГШ НЬ ЯМАР МЭРГЭЖИЛТЭЙ ВЭ?
Бага ангийн мэргэжлийн багштай байх нь хүүхдийн хичээл давтлага, унших бичих, тоо бодох, гэрийн даалгавар хийхэд давуу талтай.
Гэхдээ сайн багш байна гэдэг нь дангаараа сайн өдөр өнжүүлэх гэсэн үг биш.
🔹 2. БАГШ НЬ ТУХАЙН ТӨВДӨӨ ҮНДСЭН АЖИЛТАН УУ?
Сургуульд өглөө ажиллаад, үдээс хойш өдөр өнжүүлэхэд ажилладаг багшийн хувьд эрч хүч, анхаарал, тэвчээрийн нөөц хязгаартай.
Хүүхэдтэй өдөр бүр тогтмол ажилладаг, тухайн төвдөө үндсэн ажилтан байх нь илүү тохиромжтой.
🔹 3. ОРЧИН НЬ ХҮҮХДЭД ТОХИРОМЖТОЙ ЮУ?
Цэвэр, аюулгүй байхаас гадна хүүхэд:
- хичээлээ хийх
- тоглох
- амрах
- хооллох
- чөлөөтэй хөдөлгөөн хийх
өөр өөр хэрэгцээндээ тохирсон орон зайтай эсэхийг хараарай.
🔹 4. ХООЛ, АРИУН ЦЭВЭР ЯМАР ВЭ?
Өдөр өнжүүлэхэд хүүхэд олон цаг байдаг тул хоол хүнс маш чухал.
Өдрийн хоол, цайны зохион байгуулалт, цэвэрлэгээ, ариун цэврийн нөхцөлийг заавал асууж, боломжтой бол өөрийн нүдээр үзээрэй.
🔹 5. ХҮҮХДИЙН ӨДРИЙН ХЭВШИЛ ЯМАР ВЭ?
Өглөө ирээд шууд хичээл хийлгээд орой харьдаг газар уу?
Эсвэл хичээл, тоглох, хөдөлгөөн, хооллох, амрах цагийг хүүхдийн насны онцлогт тохируулан зөв зохион байгуулсан уу?
🔹 6. ХҮҮХЭДТЭЙ ХЭРХЭН ХАРИЛЦДАГ ВЭ?
Хүүхэд алдаа гаргахад загнаж, айлгаж, ичээдэг үү?
Эсвэл тайлбарлаж, чиглүүлж, өөрөө хийх боломж өгдөг үү?
Энэ нь хичээлийн дүнгээс ч илүү чухал байж болно.
🔹 7. ЭЦЭГ ЭХТЭЙ ХЭРХЭН ХАРИЛЦДАГ ВЭ?
Хүүхдийн өдөр тутмын байдал, хичээл, зан төлөв, хооллолт, унтсан эсэх зэрэг мэдээллийг эцэг эхэд тогтмол өгдөг эсэхийг анхаараарай.
🌱 Тэгэхээр хамгийн сайн өдөр өнжүүлэх гэж
👉 Мэргэжлийн багштай
👉 Хүүхэдтэй тогтмол ажилладаг үндсэн ажилтантай
👉 Аюулгүй, цэвэр, хүүхдэд ээлтэй орчинтой
👉 Хоол, ариун цэврийн зохион байгуулалт сайтай
👉 Хичээл + тоглох + амрах цагийн зөв хуваарьтай
👉 Хүүхэдтэй хүндэтгэлтэй харилцдаг
👉 Эцэг эхтэй нээлттэй харилцдаг
👉 Тогтолцоо, зохион байгуулалт сайтай
ийм өдөр өнжүүлэхийг сонгох нь хамгийн зөв.
Хүүхдээ хаана өгөхөө шийдэхдээ зөвхөн үнэ, хичээл, багшийн нэр хүндээр биш, “Миний хүүхэд энэ орчинд өдөр бүр ямар байдалтай байх бол?” гэж бодож сонгоорой. ❤️