Эрдэнэ МСҮТ

Эрдэнэ МСҮТ

Share

БШУЯ-ны харьяа Эрдэнэ МБС
Хуучнаар Архуст

А. Түүхэн хөгжил
Архуст дахь Улсын сангийн аж ахуйг түшиглэн “Сургууль комбинат”/СК/ байгуулах тухай 1955 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 437/252 дугаар тогтоолоор байгуулагдсан. 1956 – 1981 онд нийт 6 мэргэжлээр 11908 суралцагчыг төгсгөн Тракторч комбайнч, автын жолооч мэргэжлээр 20 хөдөлмөрийн баатар, 8 гавъяат төрүүлжээ.
1981 онд Техник Мэрг

16/09/2025

Боловсролын яамны харьяа Архустайн сургууль комбинат /АСК/ нэрээр алдаршсан Төв аймгийн Эрдэнэ суман дахь Политехник коллежийн түүхт 70 жилийн ойн арга хэмжээний зохион байгуулалтын зураглал....
2025.09-20,21-ний өдрүүдэд түүхт ойн арга хэмжээн дээрээ уулзацгаая.
Эрдэнэ Политехник Коллеж

15/09/2025

Архустайн сургууль комбинат /АСК/ нэрээр алдаршсан Боловсролын яамны харьяа Төв аймгийн Эрдэнэ суман дахь Политехник коллежийн түүхт 70 жилийн ойн Шагайн харваан тэмцээн 2025.09.20-21-ний өдрүүдэд зохион байгуулагдах тул эрхэм хүндэт бөхчүүд, бөх сонирхогч та бүхэн өргөнөөр оролцоно уу.
Урилгаар ӨМӨЗО-ны Үзэмчин хошууны хүчит бөхчүүд барилдана.
Холбоо барих утас: 94994140, 94477220, 89006637
Эрдэнэ Политехник Коллеж

15/09/2025

Архустайн сургууль комбинат /АСК/ нэрээр алдаршсан Боловсролын яамны харьяа Төв аймгийн Эрдэнэ суман дахь Политехник коллежийн түүхт 70 жилийн ойн Шагайн харваан тэмцээн 2025.09.20-21-ний өдрүүдэд зохион байгуулагдах тул мэргэн харваачид та бүхэн өргөнөөр оролцоно уу.
Харваан төрөл: Насанд хүрэгчид - Багийн харваа
Хүүхэд - Цуваа харваа
Холбоо барих утас: 99767521
Эрдэнэ Политехник Коллеж

15/09/2025

Архустайн сургууль комбинат /АСК/ нэрээр алдаршсан Боловсролын яамны харьяа Төв аймгийн Эрдэнэ суман дахь Политехник коллежийн түүхт 70 жилийн ойн хурдан морины уралдаан 2025.09.21-ний өдөр зохион байгуулагдах тул та бүхэн өргөнөөр оролцоно уу.
Уралдах нас: Хязаалан, даага
Сэрвээний өндөр: Хязаалан -137см, Даага-127см
/Хэмжээ давсан тохиолдолд хасахыг анхаарна уу/
Холбоо барих утас: 99303234
Эрдэнэ Политехник Коллеж

15/09/2025

Архустайн сургууль комбинат /АСК/ нэрээр алдаршсан Боловсролын яамны харьяа Төв аймгийн Эрдэнэ суман дахь Политехник коллежийн түүхт 70 жилийн ойн "Сур харваа" тэмцээн 2025.09.20-21-ний өдрүүдэд зохион байгуулагдах тул мэргэн харваачид та бүхэн өргөнөөр оролцоно уу.
Холбоо барих утас: 95909400

Photos from Эрдэнэ МСҮТ's post 27/03/2025

Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш суралцагчдын дунд улсын анхдугаар "Газарзүйн" олимпиадыг Боловсролын ерөнхий газар, Төв аймгийн Боловсролын газар Эрдэнэ Политехник Коллеж хамтран зохион байгуулж байна. Олимпиадад оролцож буй багш, оюутан суралцагчдад амжилт хүсье. 2025.03.27

Photos from Эрдэнэ МСҮТ's post 21/03/2025

2025 ОНЫ "ОЛОН УЛСЫН ОЙН ӨДӨР"-ийг "ОЙ БА ХҮНС" гэсэн уриа нь дор тэмдэглэн өнгөрүүлнэ.
💚 Дэлхийн хуурай газрын 31 хувийг эзэлдэг ойн санг хамгаалах, байгаль экологийн тэнцвэрийг хадгалах зорилгоор 2012 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр жил бүрийн 03 сарын 21-ны өдөр "Олон улсын ойн өдөр"-ийг тэмдэглэхээр шийдвэрлэсэн байдаг. Уг өдрийн хүрээнд ойжуулалтын багш Э.Өлзийбуян суралцагч нарт мэдээлэл хүргэлээ.

21/03/2025

Үе тэнгийн дээрэлхэлт гэж юу вэ?
🔗 Бусдын бие махбод, сэтгэл санааны хувьд зовоох зорилгоор ганцаар эсвэл бүлэглэн давтамжтайгаар үйлдэх зан үйл;
🔗 Өдөж уурлуулах, хочлох, элэглэн шоолох, айлгах, дарамтлах, ганцаардуулах, цуу яриа тараах зэрэг бие махбод, сэтгэл санааны түрэмгийллийг хэн нэгний эсрэг давтамжтайгаар үйлдэх үйлдэл;
🔗Эрх мэдлийн тэнцүү бус харилцаатай хүн, бүлгүүд нэгнийгээ зорилготойгоор, давтамжтайгаар зовоох үйлдлийг дээрэлхэлт гэж үзэх ба энэ нь биеэр болон цахим хэлбэрээр илэрнэ.
Хайраа хайрлая
Хандлагаа өөрчилье
Хамтдаа үлгэрлэе
Жендэрийн үндэсний хорооноос зохион байгуулж буй “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” үндэсний хэмжээний аянд манай хамт олон нэгдэж байна.

Photos from Эрдэнэ МСҮТ's post 20/03/2025

БНСУ-ын Тэгү хотын “Тэгү” шинжлэх ухааны сургуулийн төлөөлөл Эрдэнэ Политехник Коллеж-ийн оюутан суралцагчидтай уулзалт зохион байгуулж, цаашид хамтран ажиллахаар боллоо. 2025.03.19

Photos from Эрдэнэ МСҮТ's post 14/03/2025

Эрдэнэ Политехник Коллеж-ийн хэрэгжүүлж буй Соёлын хөтөлбөрийн хүрээнд сургуулийн дэргэдэх ахмадын зөвлөлөөс багш ажилтан, оюутан залуусын дунд “Дээлтэй Монгол” өдөрлөгийг зохион байгууллаа. Уг өдөрлөг арга хэмжээнд ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Баруун үзэмчин хошуунаас багшилж буй багш Ц. Мөнхсоёл болон Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэл мэргэжлийн ангийн багш, оюутнуудын оёсон Үзэмчин ардын 4 улирлын дээлийг танилцуулж, үндэсний хувцсаараа гоёсон багш ажилтан, оюутан залуусыг шалгаруулж урамшууллаа. 2025.03.13

13/03/2025

"Тэр бум мод" арга хэмжээний Эрдэнэ Политехник Коллеж нь БНХАУ-н ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн "Шин юй ландшафт инженеринг" ХХК - тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээний хүрээнд “Ойжуулалт” мэргэжлийн ангийн мод үржүүлгийн газар, сургалтын төв барих, тоног төхөөрөмж нийлүүлэх, мөн сургуулийн түүхэн 70 жилийн ойг угтан сургуулийн орчныг моджуулан цэцэрлэгжүүлж, ногоон байгууламж бий болгоход хамтран ажиллахаар боллоо. Бидний хамтын ажиллагаа өргөжин тэлэх болтугай. 2025.03.13

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address

Эрдэнэ сум 5-р баг
Ulaanbaatar
976