Номт наран сургууль

Номт наран сургууль Эцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ шинийг бие даан сэтгэж, өөрөө хийн алдаа гаргах боломжийг олгоорой.

🌟 СУРАГЧИЙН АМЖИЛТ 🌟11А ангийн сурагч М.Мөнх-Ирээдүй 🇯🇵Япон улсын Фүкүока хотод зохион байгуулагдсан ADEPT олон улсын ол...
01/10/2026

🌟 СУРАГЧИЙН АМЖИЛТ 🌟

11А ангийн сурагч М.Мөнх-Ирээдүй
🇯🇵Япон улсын Фүкүока хотод зохион байгуулагдсан ADEPT олон улсын олимпиадад амжилттай оролцож, дараах амжилтуудыг гаргалаа. ✨

🥈 Математик — Мөнгөн медаль
🥉 Англи хэл — Хүрэл медаль
🏆 Шинжлэх ухаан (Science) — Тусгай байр

Мөн нийт оноогоороо X–XII ангийн ангилалдаа тэргүүлсэн амжилт үзүүллээ. 🏆

Хичээл зүтгэл, мэдлэг чадвараа сорин, өндөр амжилт гаргасан шавьдаа баяр хүргэе. Цаашдын сурлага, тэмцээн уралдаанд нь улам их амжилт хүсье! 👏🏻👏🏻

☘️ ХҮМҮҮНЛЭГ
🚀 ХҮСЭЛ ТЭМҮҮЛЭЛ
🎓 ХАРИУЦЛАГА

🌟 СУРАГЧИЙН АМЖИЛТ 🌟7В ангийн сурагч С.Баярхишиг маань Алдар спорт хорооны тамирчин бөгөөд 2026 онд дугуйн спортоор олон...
01/10/2026

🌟 СУРАГЧИЙН АМЖИЛТ 🌟

7В ангийн сурагч С.Баярхишиг маань Алдар спорт хорооны тамирчин бөгөөд 2026 онд дугуйн спортоор олон амжилт гаргалаа. 🚴‍♂️

🥇 Улсын аварга шалгаруулах тэмцээн
• Засмал замын дугуйн ганцаарчилсан гараа — 11–12 нас, 1-р байр
• Засмал замын дугуйн бөөн гараа — 11–12 нас, 1-р байр
• Уулын дугуйн бөөн гараа — 11–12 нас, 1-р байр

🥇 Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн
• Засмал замын дугуйн ганцаарчилсан гараа — 11–12 нас, 1-р байр
• Засмал замын дугуйн бөөн гараа — 11–12 нас, 1-р байр

🥇 “Морь хурдан уу? Дугуй хурдан уу?” уулын дугуйн тэмцээн
• 13–14 нас — 1-р байр

🏅 2026 оны улирлын нээлтийн тэмцээн
• Засмал замын дугуй — U-12 нас, 1-р байр
• Уулын дугуй — U-12 нас, 1-р байр

Хичээл зүтгэл, тэсвэр хатуужил, өөрийгөө сорьсон хөдөлмөрийнхөө үр дүнд гаргасан амжилтаар нь бахархаж байна. Шавьдаа цаашдын тэмцээн, уралдаанд нь өндөр амжилт хүсье! 👏🏻👏🏻

☘️ ХҮМҮҮНЛЭГ
🚀 ХҮСЭЛ ТЭМҮҮЛЭЛ
🎓 ХАРИУЦЛАГА

🚦 ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СУРГАЛТӨнөөдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 3-р хэлтсийн цагдаагийн ахмад М.М...
30/09/2026

🚦 ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СУРГАЛТ

Өнөөдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 3-р хэлтсийн цагдаагийн ахмад М.Мэнд, цагдаагийн ахлах дэслэгч Т.Сувд-Эрдэнэ нар VI–XII ангийн сурагчдад “Суррон, скүүтер, мопедын хэрэглээ болон замын хөдөлгөөний аюулгүй байдал” сэдвээр сургалт орлоо.

Сургалтаар эдгээр тээврийн хэрэгслийг хэрэглэх үед анхаарах зүйлс, замын хөдөлгөөнд оролцох үеийн аюулгүй байдал, дүрэм журмыг мөрдөхийн ач холбогдлын талаар мэдээлэл өгч, сурагчдын асуултад хариуллаа.

Хүүхэд бүр замын хөдөлгөөнд зөв, хариуцлагатай оролцож, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хамгаалах нь хамгийн чухал юм. 🚸

☘️ ХҮМҮҮНЛЭГ
🚀 ХҮСЭЛ ТЭМҮҮЛЭЛ
🎓 ХАРИУЦЛАГА

🌟 СУРАГЧДЫН АМЖИЛТ 🌟Bodons Academy-ийн зохион байгуулсан U12 насны сагсан бөмбөгийн тэмцээнд манай сургуулийн сурагчид а...
29/09/2026

🌟 СУРАГЧДЫН АМЖИЛТ 🌟

Bodons Academy-ийн зохион байгуулсан U12 насны сагсан бөмбөгийн тэмцээнд манай сургуулийн сурагчид амжилттай оролцлоо. 🏀

🥇 Тэргүүн байр
7А ангийн сурагч Б.Болд-Эрдэм
7Б ангийн сурагч Э.Анарболд

🥉 Гутгаар байр
7В ангийн сурагч Б.Ирмүүн

Сурагчдадаа баяр хүргэж, цаашдын тэмцээн, уралдаанд нь улам их амжилт хүсье! 👏🏻👏🏻

☘️ХҮМҮҮНЛЭГ
🚀ХҮСЭЛ ТЭМҮҮЛЭЛ
🎓ХАРИУЦЛАГА

🌟 СУРАГЧИЙН АМЖИЛТ 🌟1Б ангийн сурагч Б.Тэнүүн маань PG Academy-ийн найзуудтайгаа хамтран Bodons Academy-ийн U8 насны анг...
28/09/2026

🌟 СУРАГЧИЙН АМЖИЛТ 🌟

1Б ангийн сурагч Б.Тэнүүн маань PG Academy-ийн найзуудтайгаа хамтран Bodons Academy-ийн U8 насны ангилалд оролцож, дэд байр 🥈 эзэллээ.

Бяцхан шавьдаа баяр хүргэж, цаашдын тэмцээн, уралдаанд нь өндөр амжилт хүсье. 👏🏻👏🏻

Өөрийгөө сорьж, улам ихийг сурч, спортоор хичээллэсэн хичээл зүтгэл бүр нь амжилтаар дүүрэн байх болтугай! 🏀✨

☘️ХҮМҮҮНЛЭГ
🚀ХҮСЭЛ ТЭМҮҮЛЭЛ
🎓ХАРИУЦЛАГА

🐾 САЙН ДУРЫН АЖИЛ12Б ангийн 7 суралцагч маань “Азтай савар” ТББ-ын “BE PAWSITIVE-6” сайн дурын ажилд оролцлоо.Сурагчид ө...
26/09/2026

🐾 САЙН ДУРЫН АЖИЛ

12Б ангийн 7 суралцагч маань “Азтай савар” ТББ-ын “BE PAWSITIVE-6” сайн дурын ажилд оролцлоо.

Сурагчид өглөөний 07:00 цагаас 17:00 цаг хүртэл амьтдад зориулсан оромж, хамгаалалт хийх ажилд хамтран оролцож, нэг өдрийг сайн дурын ажилд зориулсан юм.✨

Амьтдад аюулгүй, тухтай орчин бүрдүүлэхэд өөрсдийн хийж чадах зүйлээрээ хувь нэмрээ оруулсан энэ өдөр хүүхдүүдэд маань сайхан дурсамж үлдээжээ. 🐶🐱

☘️ ХҮМҮҮНЛЭГ
🚀 ХҮСЭЛ ТЭМҮҮЛЭЛ
🎓 ХАРИУЦЛАГА

25/09/2026

🎭 “MEAN GIRLS” ЖҮЖИГ ✨

XI ангийн сурагчид маань бүгд оролцож, “Mean Girls” жүжгийг тайзнаа хүргэх гэж байна.

Тоглолтыг VI–VIII ангийн сурагчид үзэх бөгөөд өсвөр насны нөхөрлөл, үе тэнгийн дээрэлхэлт, нэг нэгэндээ үзүүлэх нөлөө зэрэг бидний өдөр тутамд тохиолдож болох зүйлсийг жүжгээрээ харуулах юм.

📍 Хаана: Номт Наран хүмүүнлэг сургуулийн Урлаг зал
📅 Хэзээ: 10-р сарын 23
⏰ Цаг: 13:45–14:15

☘️ХҮМҮҮНЛЭГ
🚀ХҮСЭЛ ТЭМҮҮЛЭЛ
🎓ХАРИУЦЛАГА

🏃🏻‍♀️ НАМРЫН СПОРТ ӨДӨРЛӨГ – 2026 🏃🏾Намрын спорт өдөрлөг өнөөдөр I–III ангийн сурагчдаар эхэллээ. ☀️Спорт өдөрлөг нь хүү...
23/09/2026

🏃🏻‍♀️ НАМРЫН СПОРТ ӨДӨРЛӨГ – 2026 🏃🏾

Намрын спорт өдөрлөг өнөөдөр I–III ангийн сурагчдаар эхэллээ. ☀️

Спорт өдөрлөг нь хүүхдүүдийн эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийг дэмжих, хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ багаар ажиллах, нөхөрсөгөөр өрсөлдөх, өөрийгөө сорих дадлыг төлөвшүүлэх зорилготой.

Өнөөдөр бяцхан тамирчид маань хурд, хүч, авхаалж самбаагаа сорин, спортын талбайд эрч хүч дүүрэн өрсөлдлөө.💪🏼🤩

☘️ХҮМҮҮНЛЭГ
🚀ХҮСЭЛ ТЭМҮҮЛЭЛ
🎓ХАРИУЦЛАГA

🌱 6 нас бол ертөнцийг шинээр таньж эхэлдэг нас ☀️Шинэ орчин, шинэ найз, шинэ хичээл гээд өдөр бүр тэдний хувьд танилцах ...
18/09/2026

🌱 6 нас бол ертөнцийг шинээр таньж эхэлдэг нас ☀️

Шинэ орчин, шинэ найз, шинэ хичээл гээд өдөр бүр тэдний хувьд танилцах зүйлээр дүүрэн. Өчигдөр мэдэхгүй байсан зүйлээ өнөөдөр сонирхож, асууж, өөрсдийнхөөрөө туршиж үзнэ. 🌸

Заримдаа догдолж, жаахан сандарч, бас хааяа найзтайгаа муудалцаад эвлэрч… энэ бүхнийг анх удаа туулж яваа сурагчид маань сургуульдаа бага багаар дасаж, өөрсдийнхөө бяцхан ертөнцийг бүтээж байна. 🌈

☘️ХҮМҮҮНЛЭГ
🚀ХҮСЭЛ ТЭМҮҮЛЭЛ
🎓ХАРИУЦЛАГА

16/09/2026

☀️ Нэгдүгээр ангийн бяцхан сурагчид маань сургуульдаа дасан зохицож буй үеийн агшнуудаас хуваалцаж байна. 🌱🌼

Инээд хөөр, шинэ найз нөхөд, олон дурсамжаар дүүрэн жилүүд эхэллээ. ✨

☘️ХҮМҮҮНЛЭГ
🚀ХҮСЭЛ ТЭМҮҮЛЭЛ
🎓ХАРИУЦЛАГА

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 07:30 - 19:00
Tuesday 07:30 - 17:00
Wednesday 07:30 - 17:00
Thursday 07:30 - 19:00
Friday 07:30 - 19:00

Telephone

+97690190001

Alerts

Be the first to know and let us send you an email when Номт наран сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Номт наран сургууль:

Shortcuts

Share