01/05/2026
👩🏫Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээ-2026
Багш нартаа амжилт хүсье🥰
Нийслэлийн Хүүхдийн Жарантавдугаар Цэцэрлэг
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Нийслэлийн Хүүхдийн 65-р Цэцэрлэг, Education, Хан-Уул дүүрэг 2-р хороо, Ulaanbaatar.
01/05/2026
👩🏫Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээ-2026
Багш нартаа амжилт хүсье🥰
Нийслэлийн Хүүхдийн Жарантавдугаар Цэцэрлэг
30/04/2026
🍀 Хан-Уул дүүргийн “Уран хөдөлгөөнт гимнастик – 2026” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
👯👯♀️Тус тэмцээнд 25 цэцэрлэгийн 27 багийн 810 хүүхэд авьяас, ур чадвараа сорин өрсөлдөв.
🤗😍 Хүүхдүүдээ идэвхтэй оролцуулсан эцэг эх, асран хамгаалагч нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
👩🏫👨🏫 Хүүхдүүдээ бэлтгэн оролцуулсан багш нартаа баярлалаа. Нийслэлийн Хүүхдийн Жарантавдугаар Цэцэрлэг
30/04/2026
Гүйцэтгэлийн үнэлгээ зохион байгуулах хуваарь-2026
🍀ТАЛАРХАЛ🍀
👮♂️👮♀️ Kinderpolice эргүүлийн үүргийг хөгжилтэй, эерэг байдлаар гүйцэтгэн, хүүхдийн аюулгүй байдлыг хангахад идэвхтэй оролцсон Дунд "Б" бүлгийн сурагч Цэлмэгийн ээж Дарьхийхүүд гүн талархал илэрхийлье.
😍 Хүүхдийн төлөө хамтдаа😍
Нийслэлийн Хүүхдийн Жарантавдугаар Цэцэрлэг
20/04/2026
🎼🎤ХУД-ийн Засаг даргын нэрэмжит "ХАРААЦАЙ" хүүхдийн урлагийн их наадам 2026 оны 4 сарын 14-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд:
🌼Бэлтгэл "Г" бүлгийн Т.Цэцэглэн гоцлол дуу төрөл
🌼Бэлтгэл "В" бүлгийн О.Алтантулга гоцлол бүжиг төрөл
🌼 Бэлтгэл "Б" бүлгийн С.Мөнх-Од 🌼Бэлтгэл "В" бүлгийн Б.Батцагаан, О.Алтантулга, О.Мандахмаа
🌼Бэлтгэл "Г" бүлгийн С.Энэр, Б.Эрхэс, Т.Цэцэглэн
🌼Бэлтгэл "Д" бүлгийн Ш.Энхтанхилуун нар амжилттай оролцлоо.
Авъяаслаг бяцхан хүүхдүүд болон багш нартаа урлаг, сурлага, спортын өндөр амжилт хүсэе. 👏🏻💐 Jarantav Tsetserleg
16/04/2026
Азийн сангийн 📖“Хамтдаа уншицгаая” төслийн хүрээнд дунд, ахлах бүлгийн 50 хүүхэд, 45 эцэг эх, асран хамгаалагч хамрагдаж, сургагч багш нар Б.Алтантуяа, Б.Батхалиун нар амжилттай сургалт зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагаа нь хүүхдүүдийн номд сонирхолтой болох, унших дадлыг төлөвшүүлэх, эцэг эхийн оролцоог идэвхжүүлэхэд чиглэсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо. Jarantav Tsetserleg
08/04/2026
🌍🧩 4-р сар бол дэлхий нийтээр World Autism Month “Аутизмыг таниулах сар” хэмээн онцолдог билээ.
👩🏻🏫 Хүүхэд хөгжлийн мэргэжилтэн, тусгай болон тэгш хамруулах боловсролын магистр, МУБИС-ын багш Г. Гэрэлийн 📚 “Тусгай хэрэгцээт хүүхдийг боловсролд тэгш хамруулах арга зүй” сургалтад нийт 17 багш хамрагдлаа.
💚 Энэхүү сургалт нь багш нарт хүүхдийн онцлогийг хүлээн зөвшөөрч, тэгш оролцоог хангах мэдлэг, арга зүйн дэмжлэг өгөв.
✨ Дэмжиж ажилласан Ахлах "Б" бүлгийн З. Гэрэлсанаагийн ээж Болортоо баярлалаа👏👏👏 Jarantav Tsetserleg Gerel Education
04/04/2026
Хүүхэд хөгжил, гэр бүл боловсролын төвөөс "Хүүхдийн хөгжил ба сэтгэл зүйн онцлог" сэдэвт сургалтад 160 эцэг эх, асран хамгаалагч нар хамрагдлаа.😊 2026.04.02 Jarantav Tsetserleg
03/04/2026
Гадаа талбайн мод, бут, сөөгийг хэлбэржүүлэн тайрах ажлыг дүүргийн газраас хийж байна. Jarantav Tsetserleg
11/03/2026
“ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ АЯН ЭХЭЛЛЭЭ.
🗓 Аяны хугацаа: 2026.03.01 – 04.01
🏷 Аяны уриа: “Хайрлая, хандлагаа өөрчилье, хамтдаа үлгэрлэе”
Монгол Улсын Засгийн газар Жендэрийн үндэсний хорооноос Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан жил бүр үндэсний хэмжээнд уламжлал болгон зохион байгуулдаг “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аянд нэгдэж байна.
🫶Хайр, хүндэтгэлийг түгээх “Харилцан хүндэтгэе” аянд та бүхнийг нэгдэхийг уриалж байна. 🙌🫰 Jarantav Tsetserleg