27/11/2024
Монгол Улсад Сантехникийн инженер бэлтгэж эхэлсэний Түүхт 60 жилийн ойг 2024.11.30-ны өдөр ёслол төгөлдөр албан ёсоор тэмдэглэх гэж байна.
ШУТИС-ийн Сантехникийн мэргэжлээр төгссөн Үе үеийн төгсөгчид, инженерүүд та бүхнийг Баярын хурал, Хүндэтгэлийн хүлээн авалтанд анги хамт олноороо олуулаа идэвхтэй оролцохыг урьж байна.
Сантехник-60 жилийн ой зохион байгуулах комисс
2024.11.27
19/09/2024
ҮҮ?
#ЭДГЭЭР МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ТУСЛАМЖТАЙГААР БИД ДУЛААН, ЦЭВЭРХЭН ОРЧИНД АМЬДАРЧ, ЦЭВЭР УСАА ХҮССЭН ҮЕДЭЭ ХЭРЭГЛЭЖ ЧАДДАГ.🥰
18/09/2024
САНТЕХНИКИЙН ИНЖЕНЕРҮҮД нь орон сууц, үйлдвэрлэл, оффисын барилгын амин сүнс болсон сантехникийн ажлын төлөвлөлт, зураг төсөл гаргах, сантехникийн ажлыг удирдан зохион байгуулах, инженер, техникийн ажилтнуудын үйл ажиллагааны харилцан уялдааг хангаж ажилладаг бөгөөд хамгийн бүтээлч мэргэжлүүдийн нэг юм.
14/09/2024
Phoenix S - Цахилгаан халаагуур
Монгол инженерүүдийн бүтээл "PHOENIX-S Цахилгаан халаагуур"
14/09/2024
Мэргэжлийн ур чадварын тэмцээний удирдамж
ШУТИС, БАС, ХБОИС-ын
ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС
13/09/2024
“БАРИЛГА, ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ИНЖЕНЕРЧЛЭЛ БА ТЕХНОЛОГИ-2024”ҮЗЭСГЭЛЭН ЭНЭ САРЫН 16-НЫ ӨДӨР БОЛОХ БА ҮЗЭСГЭЛЭНД ДАРААХ САЛБАРЫН БАЙГУУЛЛАГУУД ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ🤗
13/09/2024
“ #БАРИЛГА, ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ИНЖЕНЕРЧЛЭЛ БА ТЕХНОЛОГИ-2024 “ҮЗЭСГЭЛЭН ЭНЭ САРЫН 16-НЫ ӨДӨР БОЛНО.
Үзэсгэлэн болоход 3️⃣хоног үлдлээ🤗
12/09/2024
Ашиглаж чадсан "Боломж" амжилтын эхлэл болдог.
Үзэсгэлэнд оролцогч та бүхнийг дараах олон олон боломж хүлээж байна.
🤝 Салбарын мэргэжлийн чиглэлийн хэлэлцүүлэгт биечлэн оролцоход боломж
🤝 Оюутан залууст компани, мэргэжилээ сурталчилан таниулах боломж
🤝 Идэвхитэй оролцож шилдэг оролцогч болох боломж
🤝 Оролцогчид түүхэн баримтанд кинонд оролцох боломж
🤝 Үзэсгэлэнгийн үеэр тайзан дээр байгууллагын үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүнээ сурталчилан таниулах боломж
( Танилцуулах 1 минутын бичлэг, фото танилцуулга зэргээ [email protected] хаяг руу илгээнэ үү)
ШУТИС, БАС, ХБОИС-ын
ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС
12/09/2024
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэлд орсон “Усан хангамж, ариутгах татуургын инженерчлэл”,“Халаалт, агаар сэлгэлт, кондиционер”, “Сантехникийн инженерчлэл”, “Хаягдал боловсруулах технологи”, мэргэжлүүдийг болон салбарын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагаа, шинэ дэвшилтэт, байгальд орчинд ээлтэй техник технологийн хөгжлийн чиг хандлагыг олон нийтэд сурталчлан таниулах, оролцогч талуудын хооронд харилцаа холбоо үүсгэх зорилгоор “БАРИЛГА, ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ИНЖЕНЕРЧЛЭЛ БА ТЕХНОЛОГИ 2024” сэдэвт үзэсгэлэнг Сүхбаатарын талбайд оролцогч байгууллагуудын хүсэлтээр 2024 оны 09-р сарын 16-ны өдөр зохион байгуулах болсон тул удирдамжаа өөрчлөн, зөвлөмжийн хамт хүргүүлж байна.
🤝Үзэсгэлэндээ идэвхитэй оролцож, мэргэжил нэгт залуус, ирээдүй хойч үедээ үлгэр дуурайл үзүүлцгээе! Олон олон боломж та бүхнийг хүлээж байна.
ШУТИС, БАС, ХБОИС-ын
ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС