STEAM Teacher Uuganbayar

STEAM Teacher Uuganbayar Cambridge certificated teacher, Software engineer, Ai researcher, MBA

Монгол улсын Боловсролын сайдын 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/276 дугаар тушаалын хэрэгжилт: Гэрийн даалгавры...
06/09/2026

Монгол улсын Боловсролын сайдын 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/276 дугаар тушаалын хэрэгжилт:

Гэрийн даалгаврын ач тус

· Мэдлэг бататгах: Ангид үзсэн хичээлийн агуулгыг бие даан сэргээн санах, дахин давтах замаар ойлголтыг гүнзгийрүүлнэ.

· Бие даан суралцах чадвар: Цаг ашиглалтаа зохицуулах, асуудлыг өөрөө шийдвэрлэх, суралцах идэвх санаачилгаа нэмэгдүүлэхэд тусална.

· Хариуцлага ба сахилга бат: Тодорхой хугацаанд даалгаврыг чанартай хийж гүйцэтгэх нь сурагчийг хувийн зохион байгуулалттай, хариуцлагатай болоход сургадаг.

· Сургалтын ахицыг хянах: Багш болон эцэг эхчүүдэд хүүхдийн ойлголтын түвшин, хаана ямар тусламж шаардлагатай байгааг харах боломж олгоно.

National Education Association-оос гаргасан зөвлөмж. Дэлгэрэнгүйг холбоосоор орууллаа. A breakdown of how free speech is...
31/07/2026

National Education Association-оос гаргасан зөвлөмж. Дэлгэрэнгүйг холбоосоор орууллаа.
A breakdown of how free speech is protected for educators under the First Amendment, and where it's not:
https://www.nea.org/.../are-educators-social-media-posts... See less

Tim Ferriss-ийн "The 4-Hour Workweek" номыг уншиж дуусаад, зохиогчийн нэг TEDx илтгэлийг олж үзлээ.Чи хэзээ ч "тэгвэл яа...
31/07/2026

Tim Ferriss-ийн "The 4-Hour Workweek" номыг уншиж дуусаад, зохиогчийн нэг TEDx илтгэлийг олж үзлээ.
Чи хэзээ ч "тэгвэл яах вэ?" гэж бодоод зогсдог уу? 🤔
Ажлаа орхиж, мөрөөддөг зүйлээ хийхээр шийдэх гэж байна уу?
Гэхдээ толгойд чинь дандаа нэг дуу хоолой:

"Яахав хэрэв бүтэхгүй бол?"
"Хэрэв мөнгө дуусвал яах вэ?"
"Хүмүүс намайг яаж хараад бодох бол?"

Мэддэг үү? Энэ айдас чинь тодорхойгүй учраас чамайг иймэрхүү удааж байгаа юм. Тодорхойгүй айдас бол хамгийн том дарамт.

Tim Ferriss нэрт бизнесмен нэг энгийн, гэхдээ хүчирхэг дасгал зааж өгсөн:

Цаас ав. Гурван багана зурж:

1️⃣ Хамгийн муу юу тохиолдож болох вэ? — Нарийвчлан бич. Бүгдийг.
2️⃣ Хэрэв тэр муу зүйл болчихвол — яаж засах, сэргэх вэ?
3️⃣ Хэрэв юу ч өөрчлөхгүй, зүгээр л одоогийнхоороо үлдвэл — 1 жилийн дараа би хаана байх вэ?

Ихэнх хүмүүс энэ дасгалыг хийж дуусаад нэг зүйл ойлгодог:

👉 Юу ч хийхгүй байх нь, "аюултай" гэж бодож байсан алхмаа хийхээс хамаагүй эрсдэлтэй байсан.

Чиний толгой дотор байгаа айдас нь чамаас том биш. Зөвхөн тодорхой болгож үзээгүй байгаа учраас том мэт санагдаж байгаа.

💭 Чи одоо ямар шийдвэр гаргахаас эргэлзэж байна? Доор коммент бичээрэй — хамтдаа тэр айдсыг тодруулъя.

The hard choices -- what we most fear doing, asking, saying -- are ...

ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БҮТЭЦ ШИНЭЧЛЭГДЛЭЭ.Боловсролын сайдын 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн "Хичээлийн жилийн бүтэц шин...
28/07/2026

ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БҮТЭЦ ШИНЭЧЛЭГДЛЭЭ.

Боловсролын сайдын 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн "Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай" А/211 дүгээр тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталж, 2026-2027 оны хичээлийн жилээс эхлэн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуульд мөрдөхөөр шийдвэрлэлээ.

Өмнөх хичээлийн жилийн бүтэц 3 улиралтай, нэгдүгээр улирал хэт урт /16 долоо хоног үргэлжилж байсан/ -ийг та бүхэн сайн мэдэж байгаа. Хичээлийн жилийг дөрвөн улиралтай болгох саналыг маш олон эцэг эх, асран хамгаалагч, багш, суралцагчид гаргаж байсан. Иймд хичээлийн жилийг 4 улиралтай болгож байна.

1. Өвлийн амралт хэт удаан, 6 долоо хоног хүртэл үргэлжилж байсан нь ханиад томуугийн үед хүүхдүүд урт хугацаагаар гэртээ байх сайн талтай ч, нөгөө талаар бага насны хүүхдүүд гэртээ хараа хяналтгүй үлдэх, үүнээс үүдэлтэй эрсдэлд өртөх, эцэг, эх нь ээлжлэн хүүхдээ харах болж гэр бүлийн хөдөлмөрийн хуваарь, орлогод нөлөөлөх, хүүхэд мэдсэн сурснаа мартах, үүнээс үүдэлтэй дараагийн улиралд сэргээн давтахад цаг зарцуулах зэрэг шаардлага үүсэж байсан.

2. Шинэ бүтцийн дагуу нийслэлийн суралцагчид өвөл 12 сарын 3 дахь долоо хоногт бие даалтад шилжиж, үргэлжүүлээд 3 долоо хоног амарна. Үүнд ханиад томуугийн тархалтын давтамж, хүйтрэлтийн оргил үе, дээр дурдсан бусад нөхцөлүүдийг харгалзсан болно.

3. Цагаан сарын долоо хоногт хот, хөдөөгийн сурагчид бие даалтын үйл ажиллагаагаар дамжуулан уламжлалт ёс заншил, өв уламжлалаа судлах боломжтой. Ер нь аль ч бие даалтын үйл ажиллагааг суралцагчдад хэт ачаалал өгөхгүй зохион байгуулахаар тушаалын хавсралтад зааж өгсөн.

4. Хичээлийн жилд хоёр удаагийн бие даалтын долоо хоног байх бөгөөд нэг бие даалт нь хот хөдөөгийн хувьд ялгаагүй цагаан сарын баяртай уялдаж байгаа бол хоёр дахь бие даалт нь хотод өвлийн амралтын өмнө, орон нутагт мал төллөх хугацаатай уялдан хаврын амралтын өмнө байна.

5. Бага ангийн сурагчдын зуны амралт 5 дугаар сар дуусмагц, дунд, ахлах ангийн сурагчдын зуны амралт 6 дугаар сарын 2 дахь долоо хоногоос тус тус эхэлнэ. Зуны амралт наашилснаар багш нарын ээлжийн амралт зундаа багтахгүй байх асуудал байхгүй болно. Өөрөөр хэлбэл 8 дугаар сарын дундаас эхлэн багш нар ажилдаа орж, хичээлийн жилийн бэлтгэлээ чанартай хийх боломжтой болох юм.

Залхуугаас заяа зайлна гэж ярьдаг. Гурван зүйлийн залхуу хүн бүрт их ч, бага ч байдаг байна. Гагцхүү тэр нь их байна уу,...
24/07/2026

Залхуугаас заяа зайлна гэж ярьдаг. Гурван зүйлийн залхуу хүн бүрт их ч, бага ч байдаг байна. Гагцхүү тэр нь их байна уу, бага байна уу гэдэг нь хүн хүнд өөр байх.
1. Хонин хэвтээ залхуу. Энэ нь тийм ийм гэсэн зорилгогүй, тэгье ингэе гэсэн санаа байхгүй, дэмий л цагийг өнгөрөөж, хэвтээ хонь шиг байж байна гэсэн үг.
2. Биеэ басахын залхуу. Чаддаг нь хийнэ биз. Идэвхтэй нь ажиллана биз гэж өөрийн гал хийморь дээр ус асгаж байдаг хүн.
3. Алгасрахын залхуу. Ийм хүн юм юм руу үсчээд, хэрэгтэй юмнаасаа алгасарсаар байгаад, хайран залуу цагаа дэмий барж, насаа элээдэг.Энэ гурвын аль алинтай нь хичээн тэмцэлдүүштэй. Өөрийнхөө муу гэм бүхэнтэй тэмцэлдэхгүйгээр, шударга хөдөлмөрлөхгүйгээр эх орон ард түмэндээ олигтой сайн үйл бүтээж чадахгүй, хүн болж төрснийхөө хэргийг гаргаж чадахгүй. (Чой. Лувсанжав)

Gen Z залуусын санхүүгийн мэдлэг Millennials үеийнхнээс илүү сайнУлсын хэмжээнд 15-69 насны 1,947 хүнийг хамруулсан санх...
16/04/2026

Gen Z залуусын санхүүгийн мэдлэг Millennials үеийнхнээс илүү сайн
Улсын хэмжээнд 15-69 насны 1,947 хүнийг хамруулсан санхүүгийн боловсролын чадамжийн түвшнийг тогтооход иргэдийн нас ахих тусам санхүүгийн мэдлэг буурсан дүн гарчээ.

Улсын хэмжээнд 15-69 насны 1,947 хүнийг хамруулсан санхүүгийн боловсролын чадамжийн түвшнийг тогтооход иргэдийн нас ахих тусам санхүүгийн мэдлэг буурсан дүн ...

2 хүн = $1.8 тэрбум 😳Matthew Gallagher AI ашиглаад ийм бизнес босгожээ.👉 Чи одоо ч эхлээгүй байгаа юм биш биз?
15/04/2026

2 хүн = $1.8 тэрбум 😳

Matthew Gallagher AI ашиглаад ийм бизнес босгожээ.

👉 Чи одоо ч эхлээгүй байгаа юм биш биз?

2 сарын дотор $20,000-оор эхэлсэн бизнес→ өнөөдөр $1.8 ТЭРБУМ болжээ 😳Matthew Gallagher гэдэг хүн AI ашиглан:код бичүүлжвэбсайт бүтээжзар сурталчилгаа хийжх...

11/01/2026

AI сургалтын эхний өдөр амжилттай боллоо 🤖✨

Эхний өдрийн AI хичээлд
идэвх санаачилгатай оролцсон
бүх багш нартаа баярлалаа 🙏

Байгууллагын дотоод AI сургалт
тасралтгүй үргэлжилсээр… 🚀

11/01/2026

👩‍🏫👨‍🏫Багш нарынхаа AI бүтээлээр гангарнаа.

Сурахыг хүсвэл холбогдоорой.

Эхний өдрийн AI хичээлд
идэвх санаачилгатай оролцсон
бүх багш нартаа баярлалаа 🙏

Байгууллагын дотоод AI сургалт
тасралтгүй үргэлжилсээр… 🚀

AI сургалтын эхний өдөр амжилттай боллоо 🤖✨Эхний өдрийн AI хичээлдидэвх санаачилгатай оролцсонбүх багш нартаа баярлалаа ...
09/01/2026

AI сургалтын эхний өдөр амжилттай боллоо 🤖✨

Эхний өдрийн AI хичээлд
идэвх санаачилгатай оролцсон
бүх багш нартаа баярлалаа 🙏

Байгууллагын дотоод AI сургалт
тасралтгүй үргэлжилсээр… 🚀

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when STEAM Teacher Uuganbayar posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to STEAM Teacher Uuganbayar:

Shortcuts

Share