25/04/2026
Маш чухал YouTube сувгаа subscribe хийгээрэй Бүх нийтийн Библийн болон теологийн боловсрол
Бүх Нийтийн Библийн Боловсрол
БҮХ НИЙТИЙН БИБЛИЙН БОЛОВСРОЛ YouTube суваг нь Мараната үйлчлэлийн албан ёсны суваг юм. Энэ сувгаар Монгол хэлтэн бүрт Монгол багшийн судалснаар, Монгол багшийн тайлб...
05/12/2024
Хураангуй Теологи Төслийн дараах 25 хичээлийг та бүхэндээ толилуулж байна
• Хураангуй Теологи Төслийн оршил хичээл
• Бурханы Үгийн талаарх доктрин (7 хичээл)
• Бурханы талаарх доктрин (6 хичээл)
• Бурханы бүтээлийн талаарх доктрин (4 хичээл)
• Бурханы Хүү Есүс Христийн талаарх доктрин (4 хичээл)
• Бурхан Ариун Сүнсний талаарх доктрин (3 хичээл)
#бүхнийтийнтеологийнболовсрол
www.Maranata.mn
27/11/2024
ЗАЛБИРЛЫН ДАСГАЛУУД БҮТСЭН ТҮҮХ
Ковидын үед "Онлайн залбирлын сургууль" нээж 120 гаруй хүн суралцсан байдаг. Тэдэнд зориулсан "Залбирлын дасгал"-ыг Ариун Сүнсний удирдамжаар бүтээсэн түүх их сонин. Гэргий бид хоёр үе үе хамтдаа залбирч, мацаглаж, ЭЗЭНий өмнө суудаг уламжлалтай. Тэгээд нэг орой "Гэр бүлийн тахилын ширээ"-гээ хийчихээд (Гэр бүлийн магтаал, залбирал, Библи уншлагын цаг) ганцаараа үлдэж залбирмаар санагдаад. Тэгээд гитараа бариад өрөөндөө залбирч байхад Ариун Сүнс, "Энэ залбирлуудаа бич" гэлээ. Би утасныхаа voice recorder -ыг нээгээд бичлээ. Тэгээд ЭЗЭН, "Үүнийгээ залбирлын дасгал болгож бусдад тусла" гэлээ. Тэгээд би радиогийн найруулагч Жагаа дүүдээ нөгөө бичлэгээ өгтөл өнөөх маань жижиг сажиг тохиргоо хийгээд хүн сонсоход эвтэйхэн болгоод өгөв. Тэгээд би Ариун Сүнсний бич гэсэн тоолонд бичсээр байгаад 14 залбирлын дасгал бичсэн байдаг. Энд бичигдсэн үг, аялгуу бүгд тухайн мөчид төрсөн Ариун Сүнснээс өгсөн шинэ дуу, шинэ залбирал, шинэ тосолгоо, шинэ чиглүүлэг, эдгэрэл, найдвар, амар тайван, хүч урам зориг, Бурханы оршихуй гээд олон юм цогцлоосон бүтээл болсон. Энэ бүх залбирал миний хувийн магтаал залбирлын цагт бичигдсэн бөгөөд албаар зориудаар төлөвлөж байгаад студид бичсэн юм байхгүй. Бүгд оригороо гэрт бичигдсэн байдаг. Би өөрөө ч заримдаа одоо ч гэсэн залбирлын дасгалуудаа сонсож, дагаж залбирч ерөөгддөг нь энэ бүтээл огт минийх биш Ариун Сүнснийх учраас тэр байх. Бүх алдрыг ЭЗЭНдээ өргөе!
Доорх холбоос дээр залбирлын бүх дасгалууд бий.
www.Maranata.mn
21/11/2024
Сургалтандаа урьж байна!
32. Соломон хааны номууд (ББТ)
Мараната үйлчлэлийн Бүтэн Библи Төслийн албан ёсны сургалт болох "Соломон хааны номууд" болох Дууны дуун, Сургаал үг, Гүн ухаантны үг 3 номыг та бүхэн энэ сургалтаар...
04/11/2024
Заавал үзээрэй
1: Батлан хамгаалалт дор // Жон Бивэр: БАТЛАН ХАМГААЛАЛТ ДОР
#ЖонБивэр #БатланХамгаалалтДор #БүхНийтийнБиблийнБоловсролд #МаранатаҮйлчлэл
31/10/2024
#бүхнийтийнтеологийнболовсрол
#ариунсүнс
24. Ариун Сүнсний өгдөг бэлэг авъяас (V. Бурхан Ариун Сүнсний талаарх доктрин)
#хураангуйтеологитөсөл #АриунСүнс
31/10/2024
Маш олон итгэгч үйлчлэгч байхын оронд үйлчлүүлэгч байх хүсэлтэй байдаг. Гэтэл Есүс, "Би үйлчлүүлэхийн тулд бус үйлчлэхийн тулд ирсэн" гээд байдаг. Бод, бод, бод!
31/10/2024
Сургалтандаа бүртгүүлээрэй. ИЛЧЛЭЛ таны итгэлд хүч, ухаан, тэвчээр, эцсээ хүртэл ялагч байхын чухлыг сануулах болно. Бүртгүүлэхийг хүсвэл Мараната үйлчлэл рүү мессэж бичээрэй.
31. ИЛЧЛЭЛ (Бүтэн Библи Төсөл)
Шинэ Гэрээний хамгийн сүүлчийн ном болох ИЛЧЛЭЛ ном нь ирээдүйг зөгнөн эш үзүүлсэн Бурхан Есүс Христ өөрийн чуулганд хандан бичсэн нууцлаг ном юм. Энэ номыг та 4 ви....
28/10/2024
#бүхнийтийнбиблийнболовсролд
4. Чөлөөлөлтөө хэрхэн хадгалах вэ? (Бүх нийтийн Библийн боловсролд)
Бүх нийтийн Библийн боловсролд #ЧөлөөлөлтийнҮндэс #бүхнийтийнбиблийнболовсролд
27/10/2024
Чуулганд янз бүрийн л хүн, янзан бүрийн сэдлээр ирдэг. Алдрыг авах болохоор би ч анхны хэдийн тоонд байсан хүн. Зүй ёсоор хүндлүүлэх зохистой гэсэн хандлага гаргах атлаа яг үйлчлэх, ЭЗЭНд амьдралаа зориулах болохоор би ч завгүй, ийм ч ажилтай, тийм ч зовлонтой гээд шууд амиа боохойлдог итгэгчид байдаг. Гэтэл хамаг амьдралаа зориулаад, хамаг юмаа шавхаад, ядарч цуцатлаа үйлчилсэн хүмүүс алдрыг хайх нь ер үгүй. Тэд бүх алдрыг ЭЗЭНд гээд л даруухан явдаг. Даруухан тэднийг дарлах, үйлчлэлээр нь ерөөгдчихөөд эргүүлээд ерөөх сэтгэлгүй итгэгчид, удирдагчиддаа тэд гомдоод байхгүй ч зүй ёсоор нь хүндлэл өгөөгүйд нь сэтгэл дундуур явдаг нь нууц биш. Тиймд хэрэв та ажилтай чадалтай мөнгөтэй атлаа үйлчлэхгүй байгаа ч бүхнээ зориулаад үйлчлэлд яваа цөөн хэдийгээ дэмжиж, урамшуулж, талархаж яваарай. Тэдэнгүйгээр чуулганууд босохгүй, тэдэнгүйгээр үйлчлэлүүд тэлдэггүй юм шүү.