Music Land хөгжмийн сургалтын төв

Music Land хөгжмийн сургалтын төв 🎹 Piano • 🎸 Guitar
5+ наснаас — ганцаарчилсан сургалт.
Хүүхэд бүр хөгжимд дурлах боломжтой.

Манай Music Land сургалтын төв нь 2012 оноос хойш төгөлдөр хуур болон гитарын ганцаарчилсан сургалтыг тогтмол, чанартайгаар зохион байгуулсаар ирсэн.

Төгөлдөр хуур тоглож сурах нь хүүхдийн сэтгэлгээний хөгжил, анхаарал төвлөрөл, бие даан суралцах чадвар, мөн өөрийгөө илэрхийлэх уран бүтээлч сэтгэлгээг дэмждэг. Энэ бүх үйл явц нь хүүхдийн хүмүүжил, төлөвшилд үнэтэй хувь нэмэр болдог.

Бид мэргэжлийн багш нарын удирдлага дор төгөлдөр хуур, гитарын чанартай сургалтаар үйлчилж, таны хүүхдэд хөгжимд дурлах сайхан орчныг бүрдүүлэхдээ үргэлж баяртай байдаг.

🎶 Хичээл зүтгэл үргэлж амжилт дагуулдаг 🌟Сурагчид маань 2026 Asia (Korea) Future Musicians Competition анхдугаар уралдаа...
06/02/2026

🎶 Хичээл зүтгэл үргэлж амжилт дагуулдаг 🌟
Сурагчид маань 2026 Asia (Korea) Future Musicians Competition анхдугаар уралдааны урьдчилсан шатанд амжилттай оролцож, Алт болон Хүрэл медалийн эзэд болсон, Шинэ оны эхний амжилтын сертификатаа гардан авлаа.

Авьяасаа хөгжүүлж, өөртөө итгэлтэйгээр урагшилж буй та нараараа бахархаж байна. Илүү олон тайзыг хамтдаа эзэлье! 👏🎹

🎹🎸Өвлийн амралтын сургалт – Шинэ элсэлт❄️ Winter Break Music Class 🎶🎹 Piano | 🎸 Guitar📅 1-р сарын 3-аас⚠️ Суудлын тоо хя...
30/12/2025

🎹🎸Өвлийн амралтын сургалт – Шинэ элсэлт

❄️ Winter Break Music Class 🎶
🎹 Piano | 🎸 Guitar
📅 1-р сарын 3-аас
⚠️ Суудлын тоо хязгаартай
📞 99301149
📍 Үндэсний цэцэрлэгт хүрээлэн True L хотхоны баруун талд Himchan center 6-602 тоот

Хүүхдийн чөлөөт цагийг үр дүнтэй,
хөгжмийн аялгуугаар дүүргэе ✨

27/12/2025

Сурагч: Э.Маргад, Э.Биндэръяа
Ансамбль: Bobby Helms “Jingle bells rock”

27/12/2025

Ансамбль: Astor Piazzolla “Libertango”

27/12/2025

Ансамбль: “Under the sea - The little Mermaid”

27/12/2025

Ансамбль: E.Elgar “Salut D’amour”

27/12/2025

Сурагч: Б.Билгүүн-Очир
🎶 A.Vivaldi “Winter”
Бид хоёрын хувьд энэ жил онцгой, амжилтаар дүүрэн жил байлаа. БНСУ-аас зохион байгуулсан “Future Musician” олон улсын уралдааны Монгол дахь урьдчилсан шалгаруулалтад амжилттай оролцож, “Golden 🥇” медаль авч амжилт гаргасан.
Vivaldi-ийн “Four Seasons” цуврал нь ур чадвар, нарийн техник шаардсан, хөгжимчин бүрийн тоглож үзэхийг хүсдэг гайхалтай зохиолуудын нэг. Харин “Winter” зохиолыг өөрийн хүсэлтээр сонгон авч, энэхүү хүнд бүтээлийг зоригтойгоор тайзан дээр тоглож чадлаа. Дуртай зохиолоо чин сэтгэлээсээ, маш гоё тоглож, хичээл зүтгэл гаргаж хөдөлмөрийнхөө үр шимийг гаргаж байгаад баяртай байна. Баярлалаа ✨😇

27/12/2025

Сурагч: Г.Цэлмэг
🎶 S.Prokofiev “Tarantella”
2025 оны хичээлийн жил эхэлмэгц бид хоёр БНСУ-аас зохион байгуулсан “Future Musician” олон улсын уралдааны Монгол дахь урьдчилсан шалгаруулалтад амжилттай оролцож, “Bronze 🥉” медаль хүртсэн бахархам жил байлаа.
Цэлмэг маань олон төрлийн зохиол туршиж, тасралтгүй ахиж ажилладаг сурагч. Энэ удаад мэргэжлийн өндөр ур чадвар, хурд, нарийн техникийг шаардсан С. Прокофьевын “Tarantella” зохиолыг сонгон авч тоглолоо. Зохиолын эрч хүч, дүр төрхийг өөрийнхөөрөө мэдэрч, итгэлтэйгээр илэрхийлж чадсанд багш нь их бахархаж байна. 🥰🎶

27/12/2025

Сурагч: Д.Тэмүтөр
🎶 Б.Шарав “Сэрсэн тал”

Тэмүтөр маань угаасаа их даруухан, дотоод мэдрэмж сайтай сурагч. Тиймээс эхний үедээ мэдрэмжээ улам хөгжүүлэх зорилгоор уянгын, том хэлбэрийн зохиолуудыг тоглож ирсэн. Харин энэ удаад техникээ ахиулж, хурууны жижиг, нарийн хөдөлгөөнийг илүү сайжруулахын тулд энэхүү зохиолыг сонгон тоглолоо. 😇

27/12/2025

Сурагч : Э.Биндэръяа
🎶 Б.Шарав “Гэгээн алсад одох юмсан”
Бид хоёрын хувьд ихэвчлэн хурдан темптэй этюд, соната зэрэг бүтээлүүд дээр ажилладаг. Харин энэ удаа сурагчийнхаа өөрийн хүсэлтээр илүү мэдрэмж, дотоод уянгыг түлхүү илэрхийлэх зохиол сонгон тоглолоо.
Сэтгэл хөдлөл, уянгалаг өнгө аяс нь төгсгөлдөө үнэхээр сайхан мэдрэмж үлдээсэн тоглолт боллоо 😊🎶

Address

Цэцэрлэгт хүрээлэн Himchan Center 6 давхарт 602 тоот
Ulaanbaatar
00976

Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 19:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 19:00
Saturday 09:00 - 19:00
Sunday 10:00 - 16:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Music Land хөгжмийн сургалтын төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share