12/05/2026
2022–2026 ОНЫ 5 ДАХЬ ТӨГСӨЛТ 🎓
Нийслэлийн хүүхдийн 271-р цэцэрлэгийн 2025-2026 оны хичээлийн жилд 5 дахь төгсөлт бэлтгэлийн 4 бүлгийн 188 хүүхэд сургуулийн өмнөх боловсролын 200-аас дээш цагийг судлан төгсөж байна. Бяцхан хүүхдүүд маань 4 жилийн туршид сурсан, мэдсэн, дадсан зүйлсийнхээ дээжсээс хаврын тайлант тоглолтоо урлагын үзүүлбэрүүд бэлтгэн эцэг эх, асран хамгаалагч нартаа толилууллаа.
Хүүхэд насны анхны эзэмшсэн боловсрол бөгөөд тэдний анхны төгсөлтийн баяр, эрдмийн баяр нь хүний амьдралын хамгийн нандин, мартагдашгүй мөчүүдийнх нь нэг билээ. Энэ торгон агшинд хайртай ээж аавынхаа сэтгэл дүүрэн мэндчилгээ, ерөөлийг авсан бяцхан төгсөгч баяр хүргэе.
Хүүхэд бүрийн хөгжил, хүмүүжил, сурч боловсрох их үйлсэд үргэлж хамтран ажиллаж, дэмжиж ирсэн эцэг эх, асран хамгаалагч та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Бяцхан шавь нартаа цаашдын эрдмийн их аянд нь өндөр амжилт, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
2026.05.09