01/05/2026
👇
🇯🇵 Японд орой бүр хүүхдээ орондоо орсны дараа эцэг эх нь дэргэд нь суугаад 4 богинохон асуулт асуудаг уламжлал бий. Сэрүүн байх болон нойрсохын зааг дээрх энэ мөчид хүүхдийн тархи мэдээллийг хүлээж авах хамгийн өндөр чадамжтай байдаг бөгөөд яг энэ үед юу бодож амжина, тэр зүйл нь хүүхдийн зан чанарт "кодлогдон" үлддэг байна.
💡 1. "Өнөөдөр юу хамгийн хэцүү байсан бэ? Чи түүнийг хэрхэн даван туулсан бэ?"
Орой бүр бэрхшээлийг хэрхэн давсан тухайгаа ярьдаг хүүхэд жилийн дараа гэхэд саад бэрхшээлээс зугтахаа больж, харин ч түүнийг хайж эхэлдэг. Учир нь түүнд орой ярих "сонирхолтой түүх" хэрэгтэй болдог. Энэ нь зөвхөн урамшуулал биш, харин саад бэрхшээлийг аюул заналхийлэл биш, ажиллах ёстой "материал" гэж хардаг тархины шинэ өгөгдөл юм.
💡 2. “Өнөөдөр хэн чамд тусалж, сайхан сэтгэл гаргасан бэ? Харин чи хариуд нь юу хийсэн бэ?"
Ийм асуулт сонсож өсөөгүй хүүхэд "ертөнц бол хүйтэн, хөндий газар" гэсэн итгэл үнэмшилтэй болдог. Энэ асуулт нь эргэн тойрныхоо хүмүүсийг анзаарч, өөрийгөө илүү том зүйлийн нэг хэсэг гэдгийг мэдрэхэд сургадаг.
💡 3. Өчигдөр мэддэггүй байсан ямар шинэ зүйлийг өнөөдөр сурч мэдсэн бэ?"
Энэ нь цэцэрлэг, сургуулийн хичээлийн тухай биш, харин амьдралын тухай юм. Ингэснээр зөвхөн шахалт шаардлагаар биш, хаана ч, хэзээ ч суралцаж байх дадал суудаг.
💡 4. Хэрвээ өнөөдрийг засах боломж байсан бол, чи юуг өөрөөр хийх байсан бэ?"
Энэ бол хамгийн хүчтэй асуулт. Энэ нь алдаа хийсэндээ өөрийгөө зэмлэх биш, харин алдаанаасаа шийдэл гаргаж сургадаг. Орой бүр гаргасан алдаагаа ичихгүйгээр, шийтгэлээс айхгүйгээр тайван ярилцаж сурсан хүүхэд 25 насандаа амьдралын анхны том бүтэлгүйтэлдээ нуран унахгүй. Тэр зүгээр л өөрөөсөө: "Одоо би юуг өөрөөр хийх вэ?" гэж асуух болно.
Япончууд дуулгавартай хүүхэд хүмүүжүүлдэггүй. Тэд амьдралын ямар ч цохилтод бэлэн, дотоод сэтгэлийн тэнхээтэй хүнийг бэлддэг.
17/03/2026
📲 Утасныхаа дэлгэцний зургийг янз янзаар солиод тавиарай 😉
👇 Илүү ихийг #БАГШ пэйж хуудаснаас. . . ❤️
https://www.facebook.com/profile.php?id=61565444482622&mibextid=LQQJ4d
25/02/2026
Мандах төрийн малгай: Хурц шулуун, харилтгүйн утга бэлгэдсэн шовгор оройтой малгайгаар хүний биеийг ёстой төртэй, мандан бадарч явахыг бэлгэдсэн байна.
Тэгш төрийн дээл: Хүний биеийг төв шулуун, тэгш намбатай байхыг ерөөж ийнхүү нэрлэжээ.
Бүтэх төрийн бүс: Задгай тасархайг бэхлэн батжуулах, сарнисныг эвлүүлэхийн утга буй.
Хан төрийн хантааз: Аливаа хүндэтгэл, ёслолд заавал өмсөх төр улсын иргэн, эр, эм хүн мөн гэдгийн баталгаа тул энэ хувцсыг төр улсын өмсгөл хэмээжээ.
Түших төрийн гутал: Хүний биеийн тулгуур болсон хөлийн өмсгөл тул тулж түших, бат суурьтай явахыг бэлгэдсэн.
Малгайг санамсаргүй гишгэсэн бол баруун гараар даруй авч гал дээр шившин ариутгана. Малгайг заавал хувцас, бүсний дээр тавих ба дээш харуулж тавьдаггүй. Алив ёслол хүндэтгэлд малгайтай оролцох ёстой. Малгайн орой дээрх жинс буюу сампин нь өөдлөн мандахын бэлгэдэл, улаан залаа нь мөнх гал шүтээн, нарны туяа саравч нь хийморь босохын зөн билэг, хоёр бүч нь хишиг буян даллах бэлгэ тэмдэг юм. Ийм учраас бусдын малгайг авч өмсөх, бусдад малгайгаа өмсүүлэхийг цээрлэдэг. Малгайн саравчийг арагш харуулж өмсвөл золигт гарсан, алагдах ялтан мэт болно. Бусдын малгайг өмсөхөд хүрвэл өөрийн шүлсээр шүлэмддэг нь малгайн цээрт шившлэг шингээж буй хэрэг юм. Муу хүний малгай өмсвөл үйлс эс бүтнэ, малгайгаа гээвэл толгойгоо мартсантай адил. Замд гээсэн малгай таарвал авдаггүй. Малгайг давхарлаж тавьдаггүй, санаа сэтгэл хоёрдоно, дахиж гэрлэнэ гэж үздэг.
Мандах төрийн малгай, бүтэн төрийн бүс хэмээн малгай бүсээ машид хүндлэх учиртай ажээ.
Манай ард түмэн эртнээс нааш малгайгаа дээдлэн хүндэлж ирсэн уламжлалтай билээ. Монголын олон овог ястнууд өөр өөрийн онцлог бүхий олон төрлийн малгай хийж хэрэглэж ирсэн түүхтэй. Монгол үндэсний малгай нь эрэгтэй хүний, эмэгтэй хүний, хүүхдийн гэж ялгарахаас гадна өвөл, зуны мөн энгийн, гоёлын, өдөр тутмын, ёслолын гэх мэт олон төрөл байдаг.
Монголын олон овог ястны малгайн заримаас нь дурдвал:
29/01/2026
📚 Хүүхдийнхээ гэрийн даалгавар хийлгэхэд мэдэхгүй хичээлийг нь асууж санаа авч болох хиймэл оюун ухаант вэб сайтууд 👇
1. Photomath
📌 Математикт хамгийн сайн
• Бодлогын зураг аваад
• Алхам бүрийг тайлбарлаж өгнө
2. Socratic by Google
• Бодлогын зураг дарж оруулаад тайлбарлуулж болдог
• Математик, физик, хими, биологи
3. ChatGPT
📌 Ашиглахад:
• Математикийн бодлого бодож тайлбарлана
• Монгол, англи, байгалийн ухаан, түүх г.м хичээлийг ойлгомжтой тайлбарлана.
4. Khan Academy (AI-тэй)
📌 Давуу тал:
• Математик, шинжлэх ухаан, программчлал
• Видео + дасгал + AI зөвлөмж
5. Brainly
📌 Онцлог:
• Сурагчид асуулт асууж, AI + хүмүүсийн тайлбар авна
• Даалгаврын жишээ, тайлбартай
16/12/2025
🎄💌 Шинэ жилээр бичих хөөрхөн хуудаснуудыг орууллаа 👇
Хэвлээд хүүхдүүдээрээ бичүүлбэл дурсамжтайдаа . . . ☺️ , Магадгүй бичих юм бол хүсэл нь биелж юуны магад 😊
👇 Илүү ихийг #БАГШ пэйж хуудаснаас. . . ❤️
https://www.facebook.com/profile.php?id=61565444482622&mibextid=LQQJ4d
15/12/2025
🎄🎅 Ангиа чимэглэхдээ ашиглаарай 😉
👇 Илүү ихийг #БАГШ пэйж хуудаснаас. . . ❤️
https://www.facebook.com/profile.php?id=61565444482622&mibextid=LQQJ4d
14/12/2025
🎄🎅 Ангийнхаа хаалга, цонхыг ингэж хөөрхөн чимэглээрэй 😉
👇 Илүү ихийг #БАГШ пэйж хуудаснаас. . . ❤️
https://www.facebook.com/profile.php?id=61565444482622&mibextid=LQQJ4d
14/12/2025
🎄🎅 Гацуурынхаа чимэглэлийг бүтээлчээр хийгээд чимэглээрэй 😉
👇 Илүү ихийг #БАГШ пэйж хуудаснаас. . . ❤️
https://www.facebook.com/profile.php?id=61565444482622&mibextid=LQQJ4d
14/12/2025
🎄🎅 Шинэ жилээр ангийнхныхаа зургийг ингэж хийгээд ангиа чимэглээрэй 😉
👇 Илүү ихийг #БАГШ пэйж хуудаснаас. . . ❤️
https://www.facebook.com/profile.php?id=61565444482622&mibextid=LQQJ4d