15/08/2026
МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ болон Mind Sports Management байгууллага хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Оюуны наадам 2026"-ийн хүрээнд болж буй "11 дэх удаагийн Түргэн бодолтын аварга шалгаруулах тэмцээн" 8 сарын 12-нд Удирдлагын академийн их танхимд зохион байгуулагдаж шилдгүүдээ тодрууллаа.
✅Энэ удаагийн тэмцээнд нийт 112 тамирчин түргэн бодолтын 4 төрлөөр 2 насны ангилалаар оролцлоо.
✅Энэ жилийн "Оюуны Наадам-2026"-д 9-12 насны ангилалд ЯЗГУУР клубын 9 тамирчин Хуруундай түргэн бодолтын тэмцээнд шалгарч амжилттай оролцсоноос:
🥉2a ангийн сурагч Б. Содгэрэл - Нийлбэр төрөлд хүрэл медаль
🎖️ 1б ангийн сурагч О.Номинхүслэн-флаш анзан төрөлд
🎖️2а ангийн сурагч Г.Сийлэн- Үржвэр төрөлд
🎖️ 4а ангийн сурагч Ш.Эрхэсбаатар-Үржвэр төрөлд
🎖️3а ангийн сурагч Ц.Марал-Нийлбэр төрөлд
🎖️3а ангийн сурагч С.Энхмаа- Хүн хуанли төрөлд ТОП медаль тус тус хүртлээ.👏🏻
❤️Тэмцээндээ ажилттай оролцсон нийт тамирчдадаа халуун баяр хүргэе.
❤️Хуруундай түргэн бодолтын багш Ч.Эрдэнэчулуун болон тамирчдынхаа эцэг эх, асран хамгаалагч нартаа талархал илэрхийлье! 🤩🥰
✨ОЮУНЫ ХӨГЖЛИЙН ОРГИЛ ЦЭГ
ЯЗГУУР СУРГУУЛЬ✨