Indra Cyber School

Indra Cyber School

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Indra Cyber School, School, HUD/24 khoroo, Ulaanbaatar.

Технологи, хос хэл, хүмүүжлийн цогц боловсролоор дэлхийн тэргүүлэх их сургуулиудад суралцаж, ирээдүйн карьераа баталгаажуулсан, өрсөлдөхүйц мэдлэг чадвартай иргэн бэлтгэх.

Photos from Indra Cyber School's post 20/05/2026

Индра Кибер Сургуулийн 2026-2027 оны хичээлийн жилийн бүртгэл албан ёсоор эхэллээ. Энэ хичээлийн жилд бид сургалтын чанартаа тулгуурлан нэг ангид 24-28 хүүхдийн дүүргэлттэйгээр, зөвхөн 1 ээлжээр хичээллэх ЦӨӨН тооны шинэ сурагч элсүүлнэ. Технологи, Хос хэл, Хүмүүжил гэсэн 3 тулгуурт STEAM хөтөлбөрөөр хүүхэд бүрийг ирээдүйд бэлтгэж байна.

Бидний хэрэгжүүлдэг STEAM хөтөлбөр хүүхдэд тань яг юу өгөх вэ?

🧬 Шинжлэх ухаан ба Технологи: Монголд анх удаа VR (Virtual Reality) туршилтын лабораториор шинжлэх ухааны хичээлүүдээ бодитоор туршиж судална. Бага наснаас нь хиймэл оюун ухаан (AI)-ийн үндсийг зааж, сүүлийн үеийн iMac танхимд кодчилол (Scratch, Python), ахлах ангидаа Harvard (CS50), Google, Meta-ийн сертификаттай бодит ур чадвартай төгсөнө.

🌱 Бага насны онцлогт тохирсон орчин: Бага ангийн сурагчдын ачаалалд тулгуурлан өдрийн унтлагын цаг, 7 хоногийн нэг "Гэрийн даалгаваргүй өдөр", мөн тоглоомын арга зүйг хослуулан хүүхдийн сурах хүсэл сонирхлыг мохоохгүйгээр ачааллыг нь зөв тэнцвэржүүлдэг.

🗣 Хос хэл ба Зөв хандлага: 1-р ангиас Англи хэл (Cambridge, IELTS), 3-р ангиас Хятад хэл (HSK/YCT) зэрэг эзэмшинэ. Хамгийн гол нь EQ+SEEL хөтөлбөрөөрөө сэтгэл хөдлөлөө удирддаг, бусдыг ойлгодог зөв хүмүүжилтэй иргэн болж төлөвшинө.

Эцэг эхийн цаг, санхүүг хэмнэх ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭ:

🎨 Бүх дугуйлан төлбөрт багтсан: Усан бассейн, төгөлдөр хуур, бүжиг, таеквондо зэрэг 30+ дугуйлан сургалтын төлбөрт орсон бөгөөд бага ангид заавал судлах хөгжүүлэх хөтөлбөрүүдтэй.
🕒 Уртасгасан цаг ба Аюулгүй байдал: Эцэг эхчүүдийн ажлын цагт тааруулсан 18:00 цаг хүртэлх өдөр өнжүүлэхтэй бөгөөд бүрэн камержсан, харуул хамгаалалттай аюулгүй орчин.
🚌 Сургуулийн автобус: Нисэх, Яармаг, Зайсан гэх мэт 5 чиглэлд аюулгүй автобус үйлчилнэ.
🥗 Эрүүл хоол: Өсөлтөд дэмжлэг үзүүлэх тэжээллэг өглөөний цай болон үдийн буфет хоолтой.

📍 Элсэлтийн шалгалт: Бямба гараг бүрийн 12:00 цагт явагдаж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл болон бүртгэлтэй холбоотой мэдээллийг коммент хэсэгт "ЭЛСЭЛТ" гэж бичээрэй. Манай элсэлтийн менежерүүд танд шууд хариу илгээх болно. 📩 📞 7277-3030

Хаяг: Хан-Уул дүүрэг, Яармаг, Хүүшийн ам, Белмонти 4 хотхон

20/05/2026

ЭЦЭГ ЭХИЙН ФОРУМ 2026:

«ОЙЛГОЛЦОЛ – ХАМГААЛАЛ – ИРЭЭДҮЙ»

9-11-р анги бол хүүхдийн ирээдүйн мэргэжлээ сонгох, өөрийгөө таних хамгийн чухал үе. Гэвч энэ насанд нийгмийн болон сэтгэл зүйн олон эрсдэлүүд тэднийг отож байдаг. Тэгвэл хүүхдээ хэрхэн ойлгож, хамгаалж, зөв чиглүүлэх вэ?

Индра Кибер Сургуулиас зохион байгуулж буй энэхүү форум танд мэргэжилтнүүдийн бодит шийдлүүдийг өгөх болно!

🎙️ ФОРУМЫН ИЛТГЭГЧИД БА СЭДЭВ

▸ Модуль 1 · Хар тамхи, мансууруулах бодис

Хар тамхитай тэмцэх албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах

▸ Модуль 2 · Бэлгийн боловсрол

Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн Тэргүүлэх зэрэгтэй их Эмч

▸ Модуль 3 · Өсвөр насны сэтгэл зүй

ICS-ийн сэтгэл зүйч + урилгат клиник сэтгэл зүйч

▸ Модуль 4 · Тэтгэлэг, мэргэжлийн чиглэлийн төлөвлөлт

ICS-ийн Career Counselor Б.Энхманлай

🤝 Ангийн хурал (17:00 - 17:30 цагт)

🤝 Ганцаарчилсан уулзалт (17:30 - 19:30 цагт)

Хичээл тус бүрийн багштай 5-7 минут ганцаарчлан уулзаж хүүхдийнхээ ахиц дэвшлийг ярилцах бөгөөд үргэлжлүүлэн Ангийн хурал болно.

📅 Огноо: 2026.05.21 (Пүрэв гараг)

📍 Байршил: Спорт заал болон анги танхимууд

Бидний ирээдүй болсон хүүхдүүдийнхээ төлөө хамтдаа нэгдэцгээе! 🛡️🎓

18/05/2026

🌟 ЭЦЭГ ЭХЧҮҮД ДҮНГЭЭ ТАВИЛАА: "Хүүхэд бүр БҮТЭЭГЧ болжээ!"

Хүүхдийнхээ сэтгэл шингэсэн бүтээлүүдийг үзэж, тэднийхээ бодит өөрчлөлтийг нүдээр харсан эцэг эхчүүдийн маань сэтгэгдэл бидэнд хамгийн үнэ цэнтэй байлаа. Өдөрлөгт хүрэлцэн ирсэн бүх эцэг эх, асран хамгаалагч нартаа баярлалаа!

Танд сурагчдын маань аль төсөл хамгийн их таалагдсан бэ? Коммент хэсэгт хуваалцаарай. 👇

2026-2027 оны хичээлийн жилийн бага, дунд ангиудын нэмэлт элсэлт яг одоо НЭЭЛТТЭЙ цөөн суудал үлдэж байна! 🚀
👉 Элсэлтийн шалгалтын цаг товлохыг хүсвэл коммент хэсэгт "ЦАГ" гэж бичээрэй.

📞 Холбоо барих: 7277-3030
📍 Хаяг: Хан-Уул дүүрэг, Яармаг 1-р буудал, Хүүшийн ам
#ЕБСэлсэлт #ИрээдүйнБүтээгчид

18/05/2026

Уламжлалт боловсролын систем
хиймэл оюун ухааны (AI) эринд хэдийнээ хоцрогдож,
харин шинэ зүйл "БҮТЭЭХ" чадвар хүүхдийн тань
ирээдүйн хамгийн үнэ цэнтэй давуу тал болон үлдэж
байна. 💡

Indra Cyber School энэхүү өөрчлөлтийг манлайлж,
сурагчдаа "iSmart" болон "iBuild" гэсэн шинэлэг
шатуудаар бэлтгэдэг. 📈 Харин хүүхдүүдийнхээ
санаачилсан бодит бизнес, стартап төслүүдийг эцэг
эх, олон нийтэд танилцуулдаг "iFounders" тайлант
фестивалиар бид сургалтынхаа үр дүнг хэмждэг юм.

Хүүхдээ шинэ үеийн бүтээгч болгон төлөвшүүлэх
2026–2027 оны хичээлийн жилийн 1-10-р ангийн
нэмэлт элсэлт албан ёсоор нээгдлээ! 🚀Дэлгэрэнгүй
мэдээллийг манай пэйж хуудас руу ЧАТ бичих эсвэл
коммент хэсэгт "ЭЛСЭЛТ" гэж үлдээгээрэй.

📞 Утас: 7277-3030
📍 Хаяг: Хан-Уул дүүрэг, Яармаг, Belmonte
Residence

#ЕБСэлсэлт2026
#ИндраКиберСургууль

15/05/2026

Манай сургуулийн 📍"IFOUNDERS" тайлант өдөрлөгт хүрэлцэн ирсэн TAYSUN-даа маш их баярлалаа!
Энэ удаагийн өдөрлөгөөр сурагчид маань бие даан хөгжүүлсэн веб программууд, дугуйлан болон урлагийн тайлан тоглолт, "VR gaming" бүс, картон инженерийн STEAM төслүүд, загварчлалаас эхлээд дижитал урлаг, стартап "pitch" танилцуулга бодит бүтээлүүдийг бид бахархалтайгаар дэлгэн үзүүлсэн юм.
Хүүхдүүдийнхээ санаачилсан төсөл бүртэй нэг бүрчлэн танилцаж, үнэтэй зөвлөгөө өгч, хийсэн ажлыг нь бодитоор дүгнэн ярилцсан эрхэм эцэг эх, асран хамгаалагч нартаа халуун талархал илэрхийлье. Та бүхний урмын үгс хүүхдүүдэд маань хамгийн том дэмжлэг болдог шүү.
2026–2027 оны хичээлийн жилийн нэмэлт элсэлт нээлттэй байгааг дуулгахад таатай байна.Дэлгэрэнгүй мэдээллийг: 📞7277-3030
#ХүүхэдБүтээгч #Элсэлт20262027

Photos from Indra Cyber School's post 14/05/2026

🚀💡 IFOUNDERS FESTIVAL 2026 — ИРЭЭДҮЙН ШИЛДЭГ СТАРТАПУУД! 🏆

Сурагчдынхаа бизнес сэтгэлгээ, бүтээлч санааг бодит болгодог "iFounders 2026" тайлант өдөрлөг гялалзсан амжилттай өндөрлөлөө. ✨

Бидний бяцхан бизнесменүүд зөвхөн санаа хэлээд зогссонгүй — өөрсдөө бүтээж, өөрсдөө борлуулж, шүүгчдийн өмнө итгэл үнэмшилтэйгээр төслөө хамгаалж, жинхэнэ энтрепренер (entrepreneur) гэдгээ батлан харуулсан.

Ширүүн өрсөлдөөн дундаас шалгарсан шилдгүүдээ бахархалтайгаар танилцуулж байна: 👇

🥇 ШИЛДЭГ ТӨСӨЛ:

🎨 Бага анги: "Бяцхан бүтээлчид" баг (бүх 5-р анги) — Керамик урлал, хөргөгчний наалт бүхий бүтээлч арт төсөл. (Шагнал: 500,000₮)

🚀 Дунд анги: 8-р ангийн баг — Технологийн зоримог шийдэл: "VR Gaming Zone & Пуужин". (Шагнал: 500,000₮)

☕ Ахлах анги: "Dolce Gusto" баг — Гараар бүтээсэн кэйк, амт нь мартагдашгүй "Coffee Shop" төсөл. (Шагнал: 1,000,000₮)

💸 ШИЛДЭГ БОРЛУУЛАЛТ (Best Sales):

🧼 Бага анги: "Indra Glow" баг (3-р анги) — Гараар хийсэн органик саван, ванны бөмбөлөг гм (Шагнал: 500,000₮)

📜 Дунд анги: "Дижитал Үндэс" баг (6-2 анги) — Монгол бичгийг сурталчилсан оньсоготой флаш карт, хавчуурга, зургийн жааз. (Шагнал: 500,000₮)

🃏☕ Ахлах анги: 11-2 ангийн "Алтан ураг" (хөзөр, 3D дүр, вэбсайт) болон "Dolce Gusto" (Coffee Shop) багууд шилдгээр хамтран шалгарлаа. (Шагнал: 1,000,000₮)

🎤 ГРАН ПРИ — BEST PITCH 🌟

🏆 Ялагчид: Г.Төрболд, Г.Билэгт (11-2 анги)

💡 Төсөл: "Physicslab" — Физикийн багш нарт зориулсан 3D симуляцийн цогц платформ.

🎓 Шагнал: 24,000,000₮ сургалтын төлбөрийн тэтгэлэг!
Тайзан дээр төслөө хамгийн итгэлтэй, бүтэцтэй танилцуулж, хөрөнгө оруулагчдын анхаарлыг бүрэн татаж чадсан шилдэг баг.

"iFounders" хөтөлбөрийн утга учир үүнд л оршино: Сурагчид маань хичээлийн ширээний ард зөвхөн онол цээжилдэггүй — бодит асуудал шийдэж, багаар ажиллаж, өөрсдийн бүтээлээ зах зээлд гаргадаг. Энэ бол ирээдүйн бизнес эрхлэгчдийн жинхэнэ төлөвшил юм. 💪

Сэтгэж, бүтээж, борлуулж чадсан нийт сурагчдадаа халуун баяр хүргэе! 🔥

📸 Өдөрлөгийн гайхалтай зургийн цомгийг доорх хэсгээс үзээрэй! 👇

Photos from Indra Cyber School's post 14/05/2026

🌍 DUOLINGO XP CHALLENGE — ИНДРАЧУУД 2 САР ДАРААЛАН ШИЛДЭГ! 🏆

Амжилт группийн сургуулиудын дунд сар бүр зохион байгуулагддаг, нийт 3,300,000 төгрөгийн шагналын сантай "Duolingo XP Challenge" уралдаанд манай Indra Cyber School 2 дахь удаагаа дараалан ШИЛДЭГ сургуулиар шалгарлаа! ✨

Сурагчид маань энэхүү уралдаанд идэвхтэй оролцсоноор Англи болон Хятад хэлийг өдөр бүр тоглоомын аргаар, маш сонирхолтойгоор суралцаж байна.

Олон мянган үг цээжилж, тууштай хөдөлмөрлөн манлайлсан 4-р сарын шилдгүүдээ бахархалтайгаар танилцуулж байна:

🥇 АНГИ НИЙТИЙН ТӨРЛИЙН ШИЛДГҮҮД (Шилдэг багш нар):

Бага анги: Т.Сайнбилэг багштай 3-2 анги — 300,000₮
Дунд анги: Д.Энэрэл багштай 7-1 анги — 400,000₮
Ахлах анги: Г.Жаргал багштай 12-1 анги — 1,000,000₮

👤 "SOLO" БУЮУ ГАНЦААРЧИЛСАН ТӨРӨЛД:

Ахлах анги:
Х.Үүрийнцолмон (12-1 анги) — 300,000₮ 🥇
И.Анхзул (12-1 анги) — 200,000₮ 🥈
У.Өлзийбат (12-1 анги) — 100,000₮ 🥉
(12-1 ангийн Б.Ану 4-р байр, 11-1 ангийн Б.Мөнхцацрал 5-р байр)

Дунд анги:
М.Золбоо (7-2 анги) — 300,000₮ 🥇
Э.Хан-Оргил (7-1 анги) — 200,000₮ 🥈
А.Оргил (7-1 анги) — 100,000₮ 🥉

Бага анги:
Г.Түшиг (3-2 анги) — 300,000₮ 🥇
Т.Эрдэмтбаяр (3-2 анги) — 200,000₮ 🥈
М.Билигт (3-р анги) — 100,000₮ 🥉

Сурагчдадаа эрдэм мэдлэгээрээ гоёсон, дэлхийн хэлээр чөлөөтэй харилцаж бусадтай өрсөлдөхүйц иргэн болгон төлөвшүүлэх нь бидний хамгийн том зорилго билээ. Уралдаан сар бүр үргэлжлэх тул бусад сурагчид болон анги хамт олон маань ч бас хичээгээд дараа сарын шагналын эзэд болох бүрэн боломжтой шүү! 💪🔥

#ШилдэгСургууль

14/05/2026

📐«ШИДЭТ КВАДРАТ-2026» МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДЫН ШИЛДГҮҮД 🏆

Монгол улсын хэмжээнд зохион байгуулагддаг "Шидэт Квадрат-2026" математикийн олимпиадад манай Indra Cyber School-ийн 85 сурагч мэдлэг, оюун ухаанаараа амжилттай өрсөлдөж, гайхалтай үр дүнтэйгээр эргэн ирлээ!

Энэхүү олимпиадад улсын түвшинд чадвараа сорьж, онцгой амжилт гаргасан нийт 12 шилдэг сурагчийнхаа нэрсийг бахархалтайгаар зарлаж байна:

🥈 Мөнгөн медаль: Ц.Бат-Эрдэнэ (6-1 анги) А.Сүлд (1-1 анги)
🥉 Хүрэл медаль: А.Чингүүн (4-2 анги)
🏅 I зэрэг: М.Эрмүүн (4-2 анги) Ц.Очир-Эрдэнэ (3-1 анги) М.Амартүвшин (3-1 анги) М.Содгэрэл (1-2 анги)
🎖️ II зэрэг: М.Пүрэв-Очир (4-2 анги) А.Амин-Эрдэнэ (3-2 анги) А.Билгүүн (2-1 анги) Б.Гэгээлэн (1-2 анги) Г.Ирмүүн (1-1 анги)

Оюун ухаанаа уралдуулан амжилт гаргасан нийт сурагчдадаа болон бэлтгэсэн багш нартаа халуун баяр хүргэе! Цаашдын сурлага хөдөлмөрт нь улам их амжилт хүсье.
#ШидэтКвадрат2026 #Математик #Олимпиад

13/05/2026

Ваав яасан гоё сэтгэгдэл вэ 😍

Photos from Indra Cyber School's post 13/05/2026

🐍💻 HACKERRANK ОЛОН УЛСЫН СЕРТИФИКАТТАЙ ДУНД АНГИ🌟

Манай Indra Cyber School-ийн дунд ангийнхан програмчлалын суурь мэдлэг, логик сэтгэлгээгээ дэлхийд танигдсан "HackerRank" платформ дээр сорьж, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх үнэлгээтэй болдог билээ.

Энэ удаад манай 7 болон 8 дугаар ангийн 66 сурагч "Python (Basic)" албан ёсны сертификатаа амжилттай гардаж авлаа! ✨

🏆 СЕРТИФИКАТЫН ҮНЭ ЦЭНЭ: Дунд сургуулийн ширээнээсээ л дэлхийн хамгийн эрэлттэй програмчлалын хэл болох Python-ийг эзэмшиж, ирээдүйн технологийн карьерынхаа бат бөх суурийг тавьж чадлаа.

Олон улсын түвшинд код бичих ур чадвараа баталгаажуулсан 66 мундаг сурагчдадаа болон тэднийг бэлтгэсэн багш нартаа халуун баяр хүргэе! Цаашдынх нь илүү том сорилтуудад өндөр амжилт хүсье. 💪

Photos from Indra Cyber School's post 13/05/2026

🦘📐 «КЕНГУРУ-2026» ОЛОН УЛСЫН УРАЛДААНЫ БАХАРХАМ АМЖИЛТ 🏆

Дэлхийн өнцөг булан бүрийн сая сая сурагчид оюун ухаанаараа өрсөлддөг "Кенгуру-2026" олон улсын математикийн уралдаанд манай Indra Cyber School-ийн 115 сурагч амжилттай оролцлоо.

Энэ жил манай сурагчид амжилтаа ахиулж, нийт 22 сурагч шагналт байранд шалгарсан гайхалтай үр дүнтэй байна: ✨

🥈 Мөнгөн медаль (3): Ц.Бат-Эрдэнэ (6-1), Б.Билгүүнтөгс (12-1), У.Өлзийбат (12-1)
🥉 Хүрэл медаль (2): П.Амин-Эрдэнэ (5-1), Т.Энхтүшиг (5-2)
🏅 II зэрэг (4): Т.Ариунжаргал (5-1), О.Цэнгүүнбаяр (5-1), Д.Билэгдэй (7-1), Д.Дэлгэрмөрөн (11-2)
🎖️ III зэрэг: Нийт 13 сурагч шалгарлаа.

Оюун ухаанаа сорин амжилттай уралдсан нийт сурагчдадаа болон тэднийг чиглүүлэн бэлтгэсэн математикийн багш нартаа халуун баяр хүргэе! Цаашдынх нь сурлага хөдөлмөрт илүү их амжилт хүсье. 💪

#Математик #ОлонУлсынУралдаан #МөнгөнМедаль

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address

HUD/24 Khoroo
Ulaanbaatar
17080