Bayanmunkh surgalt

Bayanmunkh surgalt Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Bayanmunkh surgalt, Education Website, Ulaanbaatar, Ulaanbaatar.

Хувьцаа, бонд сонирхогч нар өдөр бүр шинээр эхлүүлдэг.

Хувьцаа, бондыг бага багаар авах боломжтой.

Хувьцаанаас 2 төрлийн ашиг хүртдэг. Ногдол ашиг болон хувьцааны үнийн өсөлтөөс ашиг авдаг.

24/09/2026

Бороотой өглөөний мэнд. Хувьцаатай юу?

23/09/2026

Түүхийн хамгийн бартаатай үеүүдэд ухаалаг хөрөнгө оруулагчид юу хийж байсан бэ?

Дэлхий сүйрэх гэж байгаа юм шиг, маргааш бүх зүйл орвондоо эргэх гэж байгаа мэт айдас хүн төрөлхтнийг цаг ямагт дагасаар ирсэн. Гэвч түүхийг сөхвөл дэлхийн хамгийн том хямрал, айдас дунд хамгийн ашигтай хөрөнгө оруулалтууд хийгдэж байжээ.

Эдгээр түүхэн он цагууд болон хөрөнгө оруулагчдын шийдвэрийг сонирхоорой:

1929–1939: Их Хямралын үе (The Great Depression)
Айдас: АНУ-ын хөрөнгийн бирж нуран унаж, ажилгүйдэл 25%-д хүрсэн. Бараг бүх хүн санхүүгийн салбар эргэн сэргэхгүй гэж итгэж байв.

Шийдвэр: Бенжамин Грахам (Уоррен Баффетын багш) энэхүү айдас дүүрэн цаг үед "Value Investing" буюу компанийн бодит үнэ цэнээс хавьгүй догуур үнэтэй байгаа хувьцааг олж авах зарчмыг боловсруулжээ. Тиймээс хямралын дараа за зах зээл сэргэхэд түүний багц асар том өсөлт үзүүлсэн юм.

1939–1945: Дэлхийн II дайн
Айдас: Европ болон Ази тив бүхэлдээ сүйрч, хүн төрөлхтөн дахин ирээдүйг сайн сайхнаар харж чадахааргүй болсон байв.

Шийдвэр: 1942 онд Дэлхийн II дайн ид өрнөж, холбоотнууд ялагдах эрсдэл өндөр байхад Уоррен Баффет 11 настайдаа анхны хувьцаагаа (Cities Service) худалдан авч байжээ. Мөн Сер Жон Темплтон гэгч хөрөнгө оруулагч 1 доллароос доош үнэтэй байсан 104 компанийн хувьцааг зээлээр авч, дайн дууссаны дараа асар том хөрөнгө оруулагч болон тодорсон байдаг.

1970-аад он: Шатахууны хямрал ба өндөр инфляци
Айдас: Нефтийн үнэ 4 дахин нэмэгдэж, инфляци 14%-д хүрээд байв. Нэгэн үе “Хувьцааны зах зээл үхлээ” гэх мэдээллүүд сонины нүүрийг чимж байлаа.

Шийдвэр: Энэ үед зарим ухаалаг хөрөнгө оруулагчид үл хөдлөх хөрөнгө болон түүхий эдийн (алт, газрын тос) салбар руу мөнгөө оруулж, инфляцийг сөрөн асар их ашиг хийж чадсан юм.

2008 он: Дэлхийн санхүүгийн хямрал (Subprime Mortgage Crisis)
Айдас: Томоохон банкнууд (Lehman Brothers) дампуурч, глобал санхүүгийн систем нуран унахад хүрэв.

Шийдвэр: Хүн болгон хувьцаагаа заран сандарч байхад Уоррен Баффет Goldman Sachs зэрэг томоохон компаниудад хэдэн тэрбум долларын хөрөнгө оруулсан. Тэрээр: "Бусад хүмүүс айж байх үед шуналтай бай, бусад хүмүүс шунаж байх үед ай" гэдэг алдартай үгээ яг энэ үеэр хэрэгжүүлсэн юм.

2020 он: COVID-19 цар тахал
Айдас: Дэлхий нийтээрээ хөл хорионд орж, агаарын тээвэр, худалдаа бүрэн зогссон.

Шийдвэр: Зах зээл хэдхэн долоо хоногийн дотор огцом унасан ч дижитал болон технологийн салбарт хөрөнгө оруулсан хүмүүс (Zoom, Amazon, Apple г.м.) түүхэнд байгаагүй богино хугацаанд өндөр өгөөж хүртсэн.

Айдас бол зах зээлийн байнгын хамтрагч. Ирээдүй хэцүү болох тухай яриа зуун зууны турш байсаар ирсэн, цаашид ч байна. Гэвч түүх бидэнд нэг зүйлийг баталдаг: Хамгийн том боломжууд дийлэнх хүмүүсийн айж сандарч буй цаг үед нуугдаж байдаг.

23/09/2026

Өнөөдөр хичээлийн үеэр өгсөн мэдээлэл. Коммент хэсэгт оруулав.

23/09/2026

"Хэрэв та ямар нэгэн хувьцааг 10 жил эзэмших бодолгүй байгаа бол түүнийг 10 минут ч гэсэн эзэмших талаар бодох хэрэггүй."

"Хөрөнгийн зах зээл бол тэвчээргүй хүмүүсээс мөнгийг нь салгаж, тэвчээртэй хүмүүст шилжүүлэх зориулалттай хэрэгсэл юм."

Уоррен Баффет (Warren Buffett)

"Мөнгө бол худалдан авах эсвэл зарах шийдвэрт байдаггүй, харин хүлээлтэд байдаг."
Чарли Мангер (Charlie Munger) — Хөрөнгө оруулагч, Уоррен Баффетийн хамтран зүтгэгч

"Хувьцааны зах зээлд хамгийн чухал эрхтэн бол тархи биш, харин ходоод юм. Та зах зээл унах үед айж сандралгүйгээр чадвараа харуулах тэвчээртэй байх ёстой."

"Та зах зээлийг таах гэж хичээх шаардлагагүй. Зүгээр л сайтар судалгаа хийсэн сайн компанидаа итгээд, урт хугацаанд эзэмш."
Питер Линч (Peter Lynch)

"Цаг хугацаа бол таны найз, сандрал болон айдас бол таны дайсан. Ирээдүйд бий болох нийлмэл өгөөжийн гайхамшгийг ашиглаж, зах зээлийн шуурганд сандаралгүй үлд."
Жек Богл (John C. Bogle)

"Богино хугацаанд зах зээл бол санал авах төхөөрөмж (санал асуулга) юм. Харин урт хугацаанд зах зээл бол жинлэх төхөөрөмж (бодит үнэ цэнэ) юм."
Бенжамин Грэхэм (Benjamin Graham) — Хөрөнгө оруулалтын эцэг, Уоррен Баффетийн багш

"Амьдралын бүх агуу өгөөж — эд агуурс, харилцаа холбоо, мэдлэг гээд бүгд нийлмэл өгөөжөөс (compound interest) гардаг. Үүний тулд л та урт хугацааны тоглоом тоглох ёстой."
Навал Равикант (Naval Ravikant) — Технологийн салбарын хөрөнгө оруулагч

23/09/2026

"Хөрөнгө оруулалтын дэвтэр" хүргэлтийн компани бүх чиглэлд өдөр бүр хүргэлтээр гарч байгаа.

22/09/2026

Өглөөний мэнд.

22/09/2026

Өнөөдөр хувьцаат компанийн I ангилалд 25 компанийн хувьцаа 1,093,819,006.70 төгрөгөөр арилжаа явагдсан байна.

CUMN компаний 350₮ тооцож 1,819,000 ширхэг хувьцааг багцаар 636,650,000₮ арилжаалагдсан байна.

Жоохон байхад нь зурагт биш ингэж л саатуулдаг байлаа ккк.
22/09/2026

Жоохон байхад нь зурагт биш ингэж л саатуулдаг байлаа ккк.

21/09/2026

“УХААЛАГ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ” НОМНООС ӨӨРТӨӨ ТУСГАЖ АВСАН.

Хөрөнгө оруулалт гэдэг мөрийтэй тоглоом биш.

Өөрийн айдас, шуналтай хийх тулаан гэдгийг.

За өөртөө шингээж, тусгаж авсан ухаарлыг та бүхэнтэйгээ хуваалцья.

Зах зээл үргэлж ухаалаг байдаггүй

Зах зээл бол сэтгэл хөдлөлтэй.

Нэг өдөр хэт өөдрөг, нөгөө өдөр хэт айдастай яг л хүн шиг.

Тиймээс олон хүний хөдөлгөөн үргэлж зөв байдаггүй юм байна.

Хамгийн том дайсан — өөрөө

Үнэ унахаар айдаг. Өсөхөөр шунана.

Тэгээд:

Айсандаа зарна

Шуналдаа авна

Ихэнх хүмүүс мөнгөө зах зээлээс биш, өөрийн сэтгэл хөдлөлөөс болж алддаг юм байна.

Үнэ ба үнэ цэнэ хоёр өөр

Үнэ өссөн болгон сайн биш. Үнэ унасан болгон муу биш.

Зах зээл үнэ өгдөг

Харин үнэ цэнийг цаг хугацаа харуулдаг.

Хөрөнгө оруулалт бол тэвчээрийн тоглоом

Хурдан ашиг хайх тусам алдах магадлал өсдөг.

Харин: Сайн зүйлээ удаан барьж чаддаг хүн эцэст нь ялдаг юм байна.

“Margin of Safety” хамгийн чухал

Энэ номын хамгийн хүчтэй санаануудын нэг.

Алдаа гаргах зайтай бай.

Хэт үнэтэй үед бүү ав. Өөрийгөө хамгаалах орон зайтай бай.

Спекуляци ба хөрөнгө оруулалт хоёр өөр

Спекуляци: “Хурдан өсөх болов уу?”

Хөрөнгө оруулалт: “10 жилийн дараа үнэ цэнтэй хэвээр байх уу?” гэдгээрээ ялгаатай юм байна.

Олныг дагах тусам эрсдэл нэмэгддэг

Хүмүүс ихэвчлэн:

Өсөөд дууссан үед авдаг

Уначихсан үед зардаг

Тиймээс:

Олны шуугиан биш

Өөрийн судалгаа чухал.

Бэлэн мөнгө бол бас хүч

Бүх боломж руу үсрэх хэрэггүй. Заримдаа: Хүлээж чаддаг байх хамгийн ухаалаг шийдвэр байдаг юм байна.

"Зах зээл чамайг удирдах ёсгүй" гэдэг ойлголт их хүчтэй санагдсан.

Зах зээл өдөр бүр өөр сэтгэлтэй хүн шиг.

Харин: Чи түүний сэтгэл хөдлөлөөр амьдрах албагүй.

Ухаалаг хөрөнгө оруулагч бол тайван хүн

Эцэст нь би нэг зүйл ойлгосон. IQ өндөр байх чухал биш.

Харин:

– Тайван байх
– Тэвчээртэй байх
– Сахилга баттай байх энэ л хамгийн том давуу тал юм байна.

НЭГ ӨГҮҮЛБЭРЭЭР:

Ухаалаг хөрөнгө оруулагч зах зээлийг ялах гэж оролддоггүй, харин өөрийн сэтгэл хөдлөлийг ялахыг хичээдэг.

21/09/2026

Өглөөний мэнд

Address

Ulaanbaatar
Ulaanbaatar
11000

Opening Hours

Monday 06:00 - 00:00
Tuesday 06:00 - 00:00
Wednesday 06:00 - 00:00
Thursday 06:00 - 00:00
Friday 06:00 - 00:00
Saturday 06:00 - 00:00
Sunday 06:00 - 00:00

Telephone

+97675952555

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Bayanmunkh surgalt posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Bayanmunkh surgalt:

Shortcuts

Share