20/08/2024
БНСУ-ын их сургууль руу виз нь гараад явлаа❤️шавьдаа улам өндөр амжилт хүсье🥰Бид ард нь үргэлж дэмжих болно оо🤗Топик тактик ангийн сурагч Г.Номуунаа❤️
1.Солонгос хэлтэй хэрхэн холбогдсон
Анх 11дүгээр ангид байхдаа анх Солонгос улсад суралцахыг хүсэж анхан шатаар Солонгос хэлийг сурч байсан тэгээд түр орхисон 2023 оны 10 сард ахиад эхнээс нь суралцахаар Нарийн гарц сургалтын төвийг сонгон суралцсан.
2.Топик ангид суралцаж байхдаа өдөрт хэдэн цаг хичээлээ хийдэг байсан бэ?
-Ам бүл 6 болохоор гэртээ сайн бэлдэж чадахгүй сургалтын төв дээрээ л 2-3 цаг бэлддэг байсан. Өөрөө бие даан суралцах аар амархан сатаараад байдаг хүн бол аль болох хойшлуулах гээд байдаг юм байна билээ. Тиймээс багш эсвэл дээд ангийн сурагчидтай Хичээллэх нь илүү үр дүнтэй юм билээ. Тэгээд л Нарийн гарцийг сонгон суралцсан юм. Яг миний найдаж байсан шиг шаардлагатай үед шахаж шаардаж сурах арга барилаа олоход тусалсан юм.
3.ТОПИК-д бэлдэж байгаа хүмүүст хандаж юу гэж зөвлөмөөр байна.
-Анхан суралцаж байгаа хүмүүст зориулж хэлэхэд хамгийн түрүүнд цаг заваа зөв хуваарилаж сур, мөн системтэй багц хөтөлбөрөөр суралцах нь цаг хэмнээд ч зогсохгүй суралцхад хялбар бөгөөд үр дүнтэй байдаг юм байна.
4.Нарийн гарц сургалтын төвд суралцахад ямар давуу талтай байсан бэ?
-Солонгос хэлийг өөрийн хүссэн түвшин хүртэл сурч Солонгос хэлийг чөлөөтэй ойлгодог болсон
5.Солонгос хэлийг сурч эхлэх гэж байгаа болон сурч байгаа найзууддаа юу гэж зөвлөмөөр байна вэ?
-Анханаар шинэ хэл сурч байгаа бол хамгийн чухал нь түүндээ зориулж цаг зав гаргах мөн хичээлээ системчилсэн багц хөтөлбөрөөр суралцвал цаг заваа хэмнээд зогсохгүй Солонгос хэлийг чөлөөтэй ойлгодог болно.
Сургалтын талаар мэдээлэл авах:90649939