08/11/2025
#МагнаДижиталАкадеми #ОнлайнОрлого
Бүртгэлээ хийлгээд сургалтын групптээ ороогүй хүмүүс байвал эргээд надтай холбогдоорой. За тэгээд сургалтандаа орох гээд эргэлзэж байгаа хүмүүс минь надтай ганцаарчилсан онлайн уулзалт, хийж мэдээлэл аван 11.11 өдөрт зориулсан бодит хямдрал, урамшуулал бас авч болно шүү 🤩🤩🤩
Magna Digital Academy
Монголын хамгийн өндөр хувь олгодог #1 онлайн сургалт!
08/11/2025
Өөрийгөө өөрчлөхөд, сайжруулахад, амьдралаа дээшлүүлэхэд тохиромжтой үе, тохиромжтой цаг гэж байдаггүй…
Тэр үеийг, тэр цагийг хүлээх хэрэггүй. Яагаад гэвэл тийм үе гэж байхгүй!
Та өөрчлөгдөх шийдвэр гаргасан тэр үе, тэр цаг, тэр өдөр л бүх боломжууд нээгдэж эхэлнэ💛💛💛
#СэтгэхУрлаг
07/11/2025
52 настайд нь ядуурч, 59 настайд тэрбумтан болсон хүн — энэ бол Рэй Крокийн түүх юм.
52 настай бүтэлгүй борлуулагч дэлхийн хамгийн том түргэн хоолны сүлжээг байгуулжээ.
Рэй Крок АНУ даяар Кадиллак машинаараа явж, сүүтэй коктейлийн холигч зарж байв.
17 жил тэгж ажилласан.
Тэр 52 настай байлаа. Салсан. Мөнгөгүй. Үе мөчний үрэвсэлтэй. Чихрийн шижинтэй.
Хэн ч түүний холигчийг авахгүй байсан.
Ихэнх хүн тийм насанд тэтгэвэрийн талаар боддог.
Гэтэл нэг өдөр түүний амьдралыг өөрчилсөн дуудлага ирэв.
Калифорни дахь нэг жижиг бургерийн газар түүний найман холигчийг захиалжээ.
Найман ширхэг! Хэн ч тэгж их захиалдаггүй байлаа.
Тэр газар луу заавал өөрийн нүдээр очиж үзэх ёстой гэж бодов.
Сан Бернадино руу хүрээд очиход, алтан нуман хаалгатай найман талт жижиг байшин угтжээ.
Тэнд тэр итгэмээргүй зүйлийг харлаа.
Хоёр ах дүү 30 секундын дотор бургер ба шарсан төмс хийж, яг ижил чанар, хурдтайгаар үйлчилж байв.
Хэзээ ч дуусашгүй урт дараалал.
Крок ах дүү хоёроос “Та нар яаж үүнийг хийж байна вэ?” гэж асуув.
Тэд түүнд системээ үзүүлэв — дамжлага хэлбэрийн хоол үйлдвэрлэл, цөөн төрлийн цэс, хамгийн дээд бүтээмж.
Бусад хүмүүс үүнийг амжилттай бургерийн газар гэж харсан бол Крок үүнийг хуулж, өргөжүүлж, дахин дахин давтаж болох систем гэж харсан юм.
Крокийн ойлгосон зүйлийг МакДональдын ах дүү нар ойлгоогүй байлаа:
Жинхэнэ үнэ цэнэ нь нэг ресторанаас биш, системээс нь гарна.
Тэр ах дүү нарт франчайзингийн санааг танилцуулжээ. Тэд эргэлзэж байв — өмнө нь оролдож үзээд таагүй туршлага авсан байсан.
Гэхдээ Крок бууж өгсөнгүй.
1955 онд, 52 настайдаа, тэр Иллинойсын Дес-Плейнс хотод анхны McDonald’s франчайзыг нээлээ.
Тэр зүгээр л ресторан нээгээгүй — бүх зүйлд хэтэрхий анхаарал тавьсан.
Зогсоол дээр наалдсан бохийг хүртэл өөрөө цэвэрлэдэг байв. Бүх процессийг секундээр хэмждэг байв. Франчайз эзэд системийг яг дагах ёстойг шаардсан.
Чанар. Үйлчилгээ. Цэвэр байдал. Хурд.
Хялбар зам байхгүй. Дүрмээс зөрөхгүй.
Олон жил мөнгө бараг олсонгүй. Эхнэрийнхээ орлогоор амьдарсан. Олон удаа дампуурлын ирмэг дээр ирсэн.
Ах дүү нар роялти хураамжаа авдаг байсан ч Крок хэдхэн цент л авдаг байв.
Гэхдээ тэр зогсоогүй. Илүү олон ресторан нээсэн. Системээ төгөлдөр болгосон. Урагшилсан.
Тэгээд тэр жинхэнэ бизнес загварыг ойлгожээ — үл хөдлөх хөрөнгө.
Газрыг өөрөө худалдаж аваад, франчайз эзэмшигчдэд түрээслэнэ. Ингэснээр бүхнийг хянах боломжтой болсон.
Тэгээд л McDonald’s дэлбэртлээ өссөн.
1961 онд, 59 настайдаа, Крок ах дүү нарыг 2.7 сая доллараар бүрэн худалдаж авсан.
Тэр дөнгөж эхэлж байлаа.
Тэр үргэлжлүүлэн өргөжүүлж, сайжруулж, шинэ зүйл нэвтрүүлсэн.
Big Mac, Egg McMuffin, Drive-Thru, тоглоомын талбай — бүгд илүү олон хүнд хурдан үйлчлэх зорилготой байв.
1984 онд Крок нас барахад McDonald’s-д 7,500 гаруй ресторан ажиллаж байв.
Өнөөдөр McDonald’s өдөр бүр 100 гаруй оронд 70 сая орчим хүнд үйлчилж байна.
Дэлхий даяар 38,000 гаруй салбар.
Энэ бүгд 52 настай, ядуу борлуулагчийн шаргуу зүтгэлийн үр дүн юм.
Бусад нь бургерийн газар харсан бол тэр системийг харсан.
Бусад нь тэтгэвэрт гарахыг хүссэн бол тэр ажилласан.
Бусад нь бууж өгсөн бол тэр итгэсэн.
Та ямар боломжийг гаднаас нь хараад өнгөрөөж байна вэ?
Та хэтэрхий оройтсон гэж бодоод ямар бизнесийг орхиж байна вэ?
Крок 52 настай, ядуу, өвчтэй байсан ч McDonald’s-ийг олсон.
Тэр улайран ажиллаж, удаан бүтээж, хэзээ ч бууж өгөөгүй.
Тэр нэг зүйлийг ойлгосон —
Нас асуудал биш. Бууж өгөх нь асуудал.
Ядуу байх нь төгсгөл биш. Ядуу хэвээр байх нь төгсгөл.
Өнгөрсөн жилүүдээ хамгийн сайн үе гэж бүү бод.
Рэй Крок шиг сэтгэ.
Системээ ол. Процессоо төгөлдөржүүл. Хязгааргүй хэмжээгээр өргөжүүл.
Хэзээ ч хэтэрхий оройтоогүй.
Агуу баялгуудыг тэтгэвэрт гарахаас татгалзсан хүмүүс бүтээдэг.
52 настай, ядуу хүн хоёр сонголттой байдаг:
Бууж өгөх эсвэл бүхнээ зориулах.
Рэй Крок бүхнээ зориулсан.
Тэгээд дэлхийг өөрчилсөн.
Томоор сэтгэ.
@Зорилгодоо Хүрэх Стратеги хуудаснаас.
07/11/2025
Гадаа цас, бороо орсон ч би нь гэрээсээ л ажиллаж байна өө 🤩🤩🤩
Эмч мэргэжилтэй, хүсэл тэмүүлэлтэй бүсгүйтэйгээ бүтэн өдөр Монгол орныхоо баруун, зүүн хязгаараас холбогдож сайхан ярилцаж, зөвлөлдөө. Нилээн няхуур судалгаа, мэдээлэлтэй бүсгүй минь шийдвэрээ гаргаж, Дижитал маркетингийн сургалтаа авч, бидэнтэй нэгдлээ. Чамдаа томоос том амжилтыг хүсье 🥰🥰🥰
Намайг сонгож, хамтдаа урагшилж буй бүх хүмүүстээ дахин дахин талархая. Та бүхэн минь сургалтаараа санхүүгийн орлогоо бүтээж, санасан бүхнээ гүйцээгээрэй 😍😍😍
#МагнаДижиталАкадеми #ОнлайнОрлого
07/11/2025
Таны хүсэл, зорилго
Таны юу хийхийг чинь тодорхойлдог...
07/11/2025
Өөрийн боловсрол, мэдлэг ур чадвар, эрүүл мэнддээ үргэлж хөрөнгө оруул...
07/11/2025
#МагнаДижиталАкадеми бид сэтгэгдэл, үр дүнгээ үргэлж хуваалцдаг🤩🤩🤩
Манай сургалтын тухай өмнө нь хаа нэгтэйгээс сонссон, сургалтандаа орох гээд учраа олохгүй байгаа 3хан хүнд ганцаарчилсан зөвлөгөө өгч, хамгийн боломжит нөхцөлийг санал болгоё🤗🤗🤗
07/11/2025
Элбэг дэлбэг, дүүрэн мэдрэмж чинь бусдад өгч байгаа үед л орж ирдэг. Энэ нь эд материал, мэдлэг боловсрол, зүрх сэтгэл, эрч хүч энергиэ бусдад хуваалцаж, өгч байж л өөртөө элбэг дэлбэг мэдрэмжийг оруулж ирдэг. Nara Thompson