Компьютерын Ухааны Тэнхим

Компьютерын Ухааны Тэнхим

Share

ХААИС-ийн Компьютерын ухааны тэнхим 1995 онд байгуулагдсан.
Программ хангамж, Мэдээллийн систем мэргэжлийн бакалаврын болон магистрын хөтөлбөр хэрэгжүүлдэг.

19/05/2026

🎓ХААИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн “ ”-ын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 10:00-13:00 цагийн хооронд ХААИС-ийн төв байр, Хатан туул театрт зохион байгуулагдана.

👩‍🎓🧑‍🎓Хөдөө Аж Ахуйн Их Сургуулиар овоглосон нийт төгсөгчид, эрдэмтэн багш, хүндэт эцэг эхчүүд та бүхэнд эрдмийн баярын мэнд хүргэе!

ЭРДМИЙН БАЯРЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ

Photos from Компьютерын Ухааны Тэнхим's post 11/05/2026
08/05/2026

Сургалтад урьж байна.

01/05/2026
Photos from Компьютерын Ухааны Тэнхим's post 01/05/2026

КУТ-ийн МЭРГЭЖИЛ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ-2026 АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр КУТ-ийн хамт олон мэргэжлээ сурталчлах, оюутнуудынхаа мэдлэгийг тэлэх зорилготой нэгэн өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

Энэхүү өдөрлөгөөр:
🔹 Төгсөгчид болон ажил олгогчдын төлөөлөл: Оюутнуудтайгаа уулзаж, хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлага, мэргэжлийн үнэ цэнийн талаар үнэтэй зөвлөгөө мэдээлэл өглөө.
🔹 4-р курсын оюутнуудын үзэсгэлэн: Төгсөх ангийн оюутнууд өөрсдийн хийж гүйцэтгэсэн судалгаа, төсөлөө танилцуулж, туршлагаа хуваалцлаа.
🔹 Анги хамт олны танилцуулга: Курс бүр өөрсдийн онцлог, сурч мэдсэн зүйлсээ бүтээлчээр танилцуулав.
🔹 Cisco академийн батламж: Амжилттай оролцсон оюутнуудад олон улсад хүлээн зөвшөөрөгдөх сертификатыг нь гардуулан өглөө.

Мэдээллийн технологийн салбарт хөл тавьсан нийт оюутнууддаа амжилт хүсье! 💻✨

21/04/2026

Тэнхимийн мэргэжил сурталчлах өдөрлөгт урьж байна.

Photos from Компьютерын Ухааны Тэнхим's post 08/04/2026

Мэдээллийн системийн II дамжааны оюутан Т.Рэнцэнмядаг "Эрдмийн гэгээ-2026" хурлаас дэд байр хүртлээ.

👩‍💼Хөдөө аж ахуйн их сургуулийн I, II дамжааны оюутнуудын дунд Нийгмийн ухааны тэнхимийн ахмад багш Л.Цэмбэлийн нэрэмжит “Эрдмийн гэгээ-2026” оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.

Тус хуралд Мэдээллийн системийн II курсийн оюутан 👏Т.Рэнцэнмядаг амжилттай оролцож, 🥈2 дугаар байр эзлэн, өргөмжлөл, 400,000 төгрөгийн мөнгөн шагналаар шагнагдлаа.

Оюутандаа цаашдын сурлага, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье.

Photos from ХААИС, Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургууль's post 08/04/2026
Photos from Компьютерын Ухааны Тэнхим's post 20/03/2026

ХШУС-ийн Компьютерын ухааны тэнхимээс Программ хангамж болон Мэдээллийн систем хөтөлбөрийн оюутнуудын дунд эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа.

Хурлын эхний шатанд нийт👩‍💼 35 оюутан судалгааны өгүүлэл ирүүлснээс II шатны хэлэлцүүлэгт шилдэг 16 оюутны илтгэл шалгарч, хэлэлцэгдлээ. Тус хурлаас байр эзэлсэн оюутнууд дараагийн шат болох Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн нэгдсэн ЭШХ-д оролцох эрхээ авсан юм.

Судалгаа шинжилгээний ажилд нь амжилт гаргасан нийт оюутнууддаа дараагийн шатны тэмцээнд нь өндөр амжилт хүсье👏👏👏

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address

Mongolian University Of Life Sciences
Ulaanbaatar