Үүсэл :
Нийслэлийн Засаг даргын 2003 оны 05-р сарын 29-ний өдрийн 217-р тоот захирамжаар байгуулагдсанаас хойш 10 дах жилдээ үйл ажиллагаа явуулж байна.
Сургалтын чиглэл:
Хятад хэл, англи хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалт
Сургуулийн давуу тал , өвөрмөц онцлог:
- Сургалтын үйл ажиллагаа тогтмолжсон
- Өөрийн байртай, бага, дунд боловсролын стандартад нийцүүлэн сургалтын орчныг бүрдүүлсэн
- Хятад хэлний сургалтыг Б.Н.Х.А.У-аас ирсэн мэргэжлийн багш нар удирдан явуулна.
- Англи хэлний ярианы хичээлийг гадаад багш нар заана.
- Бага ангийн сурагчдыг өдөр өнжүүлэх бүлэгт хамруулж, тэдний авьяас чадварыг хөгжүүлнэ.
ЕБС-д хэрэглэж байгаа сурах бичиг, гарын авлагын зохиогч, бага, суурь бүрэн дунд боловсролын улсын шалгалтын сэдэв, сорилыг зохиосон, багш нарын улсын олимпиадын аварга, эрдэмтэн багш нар болон чадварлаг залуу багш нарын бүрэлдэхүүнтэй
Манай сургуулийн багш нар боловсролын чанарын болон стандарт үнэлгээний чиглэлээр онол, дадлагын 10 гаруй ном бүтээснээс зарим нь улсын хэмжээнд хэрэглэгдэж байгаа
11 жилийн сургалтын тогтолцоо, өнөөгийн хэрэгцээ шаардлага, сургуулийн өвөрмөц онцлогт тохирсон сургалтын төлөвлөгөө, киррикюлимтэй
Шинээр элссэн сурагчдын мэдлэгийн төвшинг тогтоож, хүүхдийн онцлогийг харгалзан хоцрогдол арилгах болон хөгжүүлэх сургалт явуулдаг.
Төгсөх 10, 11 дүгээр ангийн сурагчдаа сонирхсон чиглэлийнх нь дагуу их, дээд сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалтанд эртнээс системтэйгээр бэлтгэх сургалтыг төрөлжүүлэн зохион байгуулдаг.
Англи хэл, хятад хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалтанд хэрэглэх техник хэрэгсэл, ном сурах бичиг, гарын авлагаар бүрэн хангагдсан.
Англи хэл болон хятад хэлний 2500 ном бүхий номын сантай.
Сурагчдын мэдлэг чадвар, төлөвшлийг үнэлж дүгнэх тестийн санг хичээл бүрээр бүрдүүлсэн.
Сурлага, урлаг, спортын өндөр амжилт гаргасан сурагчдыг "Сургуулийн зөвлөл"-ийн шийдвэрээр сургалтын төлбөрөөс 20%, 50%, 100% хүртэл хувиар чөлөөлж тэтгэлэгт хөтөлбөрт хамруулна.
Багш нарын бүрэлдэхүүн
Ph.доктор-1, боловсрол судлалын доктарант-1, магистр-4, бакалавар-5 мэргэжлийн зэрэг: Ардын боловсролын тэргүүний ажилтан - 4 ахлах багш-2, зөвлөх багш – 1, тэргүүлэх-3, заах аргач-4 ажиллаж байна