28/05/2025
СОЛОНГОСЫН ШОГ ЗУРААЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ СО РИҮЛ ТЭРГҮҮТЭЙ 8 УРАН БҮТЭЭЛЧ МОНГОЛД
2025.06.02-нд 10 цагаас КТМУС-ийн Дебют зааланд БНСУ-аас ирсэн 8 уран бүтээлч Шог зургийн арга хэмжээ зохион байгуулах гэж байна. Та хүрэлцэн ирж өөрийгөө шогоор зуруулж, шог зургийн арга техникүүдтэй танилцаж, уран бүтээлчдээс зөвлөгөө авч уулзаж болно.
13/09/2024
“АВЛИГЫН ЭСРЭГ ТАНЫ ОРОЛЦОО” сэдэвт анимейшн уралдааны удирдамж
Уралдааны зорилго:
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн 2024 оны төлөвлөгөөний 2.2 “Нэгдье” аян, Соёл, Урлагийн Их сургуулийн Кино, Телевиз, Медиа урлагийн сургуультай хамтран ахлах ангийн сурагч, оюутнуудын дунд өнөөгийн нийгэм, өдөр тутмын амьдралд тохиолддог шударга бус зүйлийг таслан зогсооход чиглэгдсэн зөв шударга хандлага үйлдлийг илэрхийлсэн бүтээл байна. Уралдаанд оролцогчид бүтээлээрээ дамжуулан иргэд олон нийтийг авлигын эсрэг уриалан дуудах, авлигыг мэдээлэх 110 утсыг сурталчилах, авлигын хор хөнөөлийг ухуулан ойлгуулахад чиглэсэн авлигаас урьдчилан сэргийлэх, эрх зүйн мэдлэг олгох, шударга ёсыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн цогц агуулгыг сонирхолтой байдлаар багтаасан байвал давуу тал болно.
Шилдэг анимейшн бүтээлд тавигдах шалгуур:
- Зохиомж, агуулга энгийн ойлгомжтой, нийгэмд авлигын эсрэг иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэгдсэн зөв хандлагатайгаар дүрслэн илэрхийлсэн шинэлэг бүтээл байх,
-Анимейшн бүтээл нь 1-3 минутын хугацаатай стопмоушн, уламжлалт, 2D болон 3D төрлөөр хийсэн хүний эрхийг болон зохиогчийн эрхийн ямар нэгэн зөрчилгүй шинэлэг бүтээл байх / 3D төрлөөр хийгдсэн агуулга сайтай бүтээл нь давуу тал болно /
- Анимейшн видео нь дуу, дүрсний өндөр чанартай 1080р (1920х1080 pixels) байх ба МР4, МРEG4, AVI, WMV, MOV зэрэг форматын өргөтгөлтэй байна.
-Оролцогчид бүтээлээ бие даан болон багаар хэдэн ч бүтээл ирүүлэх боломжтой
[email protected] хаягаар бүтээлээ ирүүлнэ.
- Анимейшн бүтээлд зохион байгуулагч байгууллагуудын лого, 110 утасны дугаар байршина.
Шалгаруулалт:
Шилдэг анимейшн бүтээлийг шалгаруулж гэрчилгээ, мөнгөн шагналаар урамшуулах ба шалгарсан бүтээлийг Авлигатай тэмцэх газрын пэйж хуудаст нийтлэн, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд ашиглана.
Шагнал гардуулах арга хэмжээ:
2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 14:00 цагт Соёл, Урлагийн Их сургуулийн IV байр, Кино, Телевиз, Медиа урлагийн сургуулийн Дебют театр.
07/09/2024
Монголын анхны анимейшний "Анимо" фестивальд СУИС-ийн Медиа анимейшний тэнхимийн 70 оюутан дэмжиж үзэж сонирхсоноос 72 цагийн анимейшн уралдаан төрөлд шидэг 16-д Медиа анимейшн тэнхимийн төгсөгч Тэргэл, Медиа анимейшн тэнхимийн 4-р курсийн оюутан Золзаяа, Медиа анимейшн тэнхимийн 3-р курсийн оюутан Тэргэл нарын бүтээлүүд шалгарч , шилдэг 3-т Золзаяа, төгсөгч Тэргэл нарын бүтээл шалгарснаас 4-р курсийн оюутан Н.Золзаяагийн бүтээл тэргүүн байрыг эзэлж монголын анхны анимейшний фестивалийн 72 цагийн уралдааны анхны аваргаар шалгарлаа. Золзаяадаа цаашдын уран бүтээлд өрнүүн амжилтыг хүсье.
03/06/2024
"4 нүд манга" уралдааны оюутнуудын дунд зохиосон төрөлд шалгарсан бүтээлүүд.
I байр: Медиа анимейшний II курсийн оюутан Э.Тэргэл
II байр:Медиа анимейшний II курсийн оюутан М.Оюу
III байр:Медиа анимейшний II курсийн оюутан А.Тэмүүлэн
03/06/2024
Арван жилийн ахлах ангийн сурагчдын дунд зохиосон "Сургуульд төрсөн үлгэр" уралдааны дүн удаан хүлээгдсэний эцэст гарлаа. 🎊🎊🎊
Тэмцээнд нийт 8 баг оролцсоноос:
1-р байрт "Сургуульд төрсөн үлгэр" бүтээлээр Орхон аймгийн 8-р сургуулийн "Нисдэг мэлхий" баг
2-р байрт "Чимээгүй инээмсэглэл" бүтээлээр 45-р сургуулийн "Pheonix" баг тус тус шалгарлаа.
Шалгарсан багууддаа баяр хүргэж, цаашдын уран бүтээл, сурлага хөдөлмөрт нь өрнүүн их амжилтыг хүсэн ерөөе.
07/05/2024
Ахлах ангийн сурагчдын дунд зохиогдсон "4 нүд манга" уралдааны шилдгүүд шалгарлаа.
1-р байрт Дамдиндоржийн Бадмаараг
2-р байрт Сэргэлэн Мөнхжаргал
3-р байрт Сүхбаатарын Батдорж
22/04/2024
“Сургуульд төрсөн үлгэр” богино анимейшн бүтээх уралдааны удирдамж
Уралдааны зорилго: Сурагчдын авьяас, багаар ажиллах чадвар, уран сэтгэмжийг хөгжүүлэх, ирээдүйн мэргэжлээ сонгоход нь хүсэл сонирхол авьяас чадварыг нь нээн илрүүлэхэд нь туслах. РТМУС-ийн Медиа анимейшн тэнхимийг сурталчлах, Стопмоушн анимейшнийг таниулан хөгжүүлэх.
Хамрах хүрээ: Улсын ерөнхий боловсролын 10-12-р ангийн сурагчид.
Бүртгэл: 2024 оны 4 сарын 26 хүртэл зарлагдсан https://forms.gle/dSGEMRUDWRv9Cxfx5 Google forms линкээр орж мэдээлэл бөглөнө.
Тавигдах шаардлага:
1. Нэг баг 4-6 гишүүнтэй, нэг удирдагч багштай байна.
2. Зохион байгуулагчдын зүгээс өгсөн орчны макетыг ашиглан бэлэн лего тоглоомууд болон бусад бэлэн зүйлсээр анимейшн бүтээл хийнэ.
3. Баг болгоныг СУИС-РТМУС мэргэжлийн ангийн оюутан ахлан зөвлөж тусална
4. Бүтээл бүхэн тодорхой сэдэв өгүүлэмжтэй байх бөгөөд сэдвийн хувьд чөлөөтэй, эерэг хандлагатай, ойлгомжтой, сонирхолтой байна.
5. Бүтээл нь 2 минут орчим байна.
6. Бүтээлийг mp4 H.264 форматаар [email protected] хаягаар илгээх эсвэл СD, флашаар медиа анимейшн тэнхимд ирүүлж болно.
7. Бүтээлийг цахим орчинд “ #БИД САЙН САЙХАНД ДАГУУЛНА” hashtag ашиглан 5 сарын 10-ны дотор байршуулан байна.
Бүтээл хүлээж авах хугацаа: 2024 оны 5 сарын 10 хүртэл.
Шагнал:
1-р байр 500,000₮ / Удирдсан багш 200,000₮
2-р байр 300,000₮ / Удирдсан багш 150,000₮
Уралдаанд оролцогч нь: Багийн нэр, ахлагчийн овог нэр, сургууль, анги, утасны дугаар, Бүтээлийн нэрийг бичиж илгээнэ.
ШАЛГАРУУЛАЛТ
Хэзээ: 2024 оны 4 сарын 26.
Хаана: СУИС-РТМУС Медиа анимейшн тэнхим болон, Цахимаар
Холбоо барих утас: 95869436, 90770106
22/04/2024
Өнөөдөр бүтээл хүлээж авах сүүлийн хугацаа тул сурагчид та бүхэн амжиж бүтээлээ ирүүлээрэй.