22/11/2025
Санхүүгийн тайланг засварлах эцсийн хугацааг 12-р сарын 1 өдөр боллоо.
Сангийн сайдын 2024.11.18-ны өдрийн А/205 тушаалаар "САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ХҮРГҮҮЛЭХ, ХҮЛЭЭН АВАХ, ТАЙЛАНГИЙН МЭДЭЭЛЛИЙГ АШИГЛАХ ЖУРАМ" шинэчлэгдсэн байна.
Голлох өөрчлөлтүүд
ДӨРӨВ.САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ЗАЛРУУЛГА ХИЙХ
4.1.Аж ахуйн нэгж, Тайлагнагч байгууллага нь санхүүгийн тайлангийн залруулгыг 2 төрлөөр хийж болно:
4.1.1.Системд тайлан нь баталгаажсан төлөвтэй үед нэг удаа залруулга хийж болно. Энэ үед цахим системд хүсэлт илгээхгүй шивж буй төлөвт шууд шилжинэ;
4.1.2.Тайлагнагч байгууллага нь харилцагч санхүүгийн байгууллагад хүсэлт илгээж баталгаажсан тайлангаа хүсэлт илгээж залруулга хийнэ.
4.2.Тайлагнагч байгууллага нь тайлангийн залруулгыг журмын 4.1-д зааснаас гадна өөрийн хүсэлтээр системд дараах дарааллын дагуу хийнэ. Үүнд:
4.2.1.аудитын хуулийн этгээд нь системд аудитын дүгнэлтийг оруулсан байх;
4.2.2.системд тайлагнагч байгууллага нь залруулах хүсэлтээ илгээсэн байх;
4.2.3.тайлагнагч байгууллага нь системд аудитын дүгнэлтэд үндэслэн тайланд залруулга хийж, хүргүүлсэн байх.
4.3.Тайлагнагч байгууллага нь тайландаа залруулга хийх эцсийн хугацаа тухайн оны 12 дугаар сарын 01-ний өдөр байна.
4.4.Мэргэжилтэн нь тайлагнагч байгууллагын залруулсан тайланг системд хүргүүлсэн өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор хянаж дараагийн төлөвт шилжүүлнэ.
Дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл:
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем - Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем