Be Champ Mongolia

Be Champ Mongolia

Share

Баталгаатай, шуурхай, хямд

03/11/2025

Жамал Крауфорд нэг удаа Майкл Жорданг 1000$-т 3 аас шидэх үү гэхэд Жордан зөвшөөрч эхний удаа Жордан ялжээ. Улмаар МЖ 1000$ бол жаахан хүүхдийн бооцоо 5000$-д үзье гэхэд Жамал зөвшөөрч Жамал 5000$ тай болсон байна.

МЖ " Чи ямар машинтай ирсэн бэ?"
Жамал "Мерседез"
МЖ "Би Фэрраритай ирсэн. Машиндаа шидэцгээе".

Жамал ч зөвшөөрч МЖ 5 аас 5 хийж Жамалын машины дугаарыг тайлж өгөөд Мерседезийн аваад явсан түүхтэй гэнэ. Эрчүүдийн тоглоом хатуу л даа.
copy

23/10/2025

Жон Рокфеллер нэгэн үгийг тарни мэт давтан хэлдэг байжээ:

“Тав тухтай ядуурал бол гачигдалтай ядуурлаас илүү аюултай.”

Тэрээр ихэнх хүмүүс өлсгөлөндөө биш, харин тав тухандаа зогсдог гэж ярьдаг байв…

“Гачигдал чамайг хөдөлгөдөг, харин тав тухтай ядуурал чамайг унтуулдаг” хэмээн тэр хэлдэг байв…

Түүний хувьд “тав тухтай ядуурал” гэдэг нь хүний амьдралд хоол, орон байр, багахан тогтвортой байдал байгаа ч энэ нь өөрөө түүний шорон болдог гэсэн санаа юм…

Тэрээр нэгэн залуу хөршийнхөө тухай өгүүлдэг байв…

20 насандаа тэр залуу банканд “аюулгүй” ажилд оржээ…

Сайн цалин, оффист цай, эрсдэл үгүй…

Бүгд л “Энэ хүү ухаантай юм” гэцгээв…

15 жилийн дараа тэр л хүн нэг сандал дээрээ, нэг л айдастайгаа, шинэ зүйл эхлэхээс үхтлээ айсан хэвээр байв…

“Тэр ядуу биш байсан,” гэж Рокфеллер хэлдэг, “Гэхдээ тэр өсөлтөө зогсоосон”…

Энэ бол тав тухтай ядуурал: өвдөлт байхгүй ч хөдөлгөөн ч бас байхгүй…

Рокфеллер 16 настайдаа нябо болж, тогтвортой орлого, тайван амьдралтай үлдэж болох байв…

Гэвч тэр аюулгүй байдлаа орхиж, газрын тосны бизнес рүү орсон бөгөөд олон хүн түүнийг галзуурсан гэж үзжээ…

“Тав тух бол хор юм” гэж тэр хэлдэг байв…

“Аажмаар үйлчилдэг ч гарцаагүй үхэлд хүргэдэг”…

Тэрээр өлсгөлөн — ходоодонд биш, оюун санаанд, бас тэгээд тогтмол байх ёстой гэдэгт итгэдэг байв…

Тав тухтай ядуурлын хамгийн аюултай нь, нийгэм түүнийг алга ташин хүлээн зөвшөөрдөг гэж тэр хэлдэг байлаа…

Ийм амьдралтай хүмүүсийг “хянамгай,” “ухаалаг,” “хариуцлагатай” гэж нэрлэдэг…

Тэдний шийдвэрүүд зөв мэт харагддаг ч тэр хүлээн зөвшөөрөлтийн ард эрсдэлээс айх айдас, дарагдсан мөрөөдлүүд, сэтгэлийн удаан хөгшрөлт нуугдаж байдаг…

“Гудамжны гуйлгачин саятан болж чадна,” “Харин тав тухтай ядуу хүн бараг хэзээ ч чаддаггүй” гэж Рокфеллер хэлдэг…

Тэр энэ занганд орохоос гарах нэгэн энгийн томъёо гаргасан:

Тав тухгүй байдлынхаа хүрээг байнга тэл…

Шинэ ур чадварууд…

Шинэ холбоо…

Шинэ сорилтууд…

Жил бүр тэр өөрийгөө аюулгүй биш мэдрэмж төрүүлдэг төслүүдэд зориулдаг байв…

“Хэрвээ би тав тухтай байна гэвэл, би аль хэдийн зогссон гэсэн үг,” гэж тэр нэг удаа өдрийн тэмдэглэлдээ бичжээ…

Ингэж л тэр өөрийн вант улсаа байгуулсан юм…

Өнөөдөр өөрөөсөө асуугаарай:

Чи үнэхээр өсөж байна уу, эсвэл зүгээр л тав тухтайгаар зогсож байна уу?

01/10/2025

Ахлах сургуулийн нэгэн төгсөлтийн баяр дээр Билл Гэйтс уригджээ...

Нисдэг тэргээр ирээд халааснаасаа 11 зүйл бүхий бичиг гаргаж ирээд 5 минутын дотор бүгдийг нь уншиж дуусгахад нижгэнэсэн алга ташилт 10 минутын турш зогсолтгүй үргэлжлэв...

Билл талархсанаа илэрхийлээд нисдэг тэрэг рүүгээ зүглэв...

Юу бичигдсэн байсан юм бол?

Яагаад хүмүүст тэгж хүрэв?...

1. Амьдрал амаргүй. Дасцгаа...

2. Өөртөө итгэх чиний итгэлийн тухай дэлхий санаа зовохгүй байгаа...

Өөрийнхөө тухай гайгүй бодолтой болохоосоо өмнө ямар нэгэн ашигтай зүйл хийж өгөхийг дэлхий хүлээж байгаа...

3. Эндээс гараад эсвэл их сургуулиа төгсөөд чи сард 3000 доллар хийхгүй...

Ямар нэг компанийн дэд ерөнхийлөгч, өөрийн гэсэн машинтай, утастай нэгэн болохгүй...

Энэ бүгдийг чи өөрийн чармайлтаар олох ёстой...

4. Багшийгаа хатуу гэж бодож байгаа бол босстойгоо уулзаад үз...

Тэр чиний төлөө харамсахгүй бас өрөвдөхгүй...

5. Сонин зарах, амралтын өдрөөр ажиллах нь чиний хүлээлтийн дагуу байгаагүй гэж бодож байгаа бол чиний өвөө эмээ нар үүнийг арай өөрөөр нэрлэдэг байсан гэдэгт итгэ...”боломж”

6. Хэрэв чи бүтэлгүйтвэл тэр чинь чиний эцэг эхийн буруу биш...

Алдаандаа бүү харамс, тэднээс суралц...

7. Чамайг төрөхөөс өмнө аав ээж нар чинь чам шиг ийм шүүмжлэгч байгаагүй...

Тэд чиний төлбөрийг төлдөг, хувцас хунарыг чинь угаадаг атлаа чамаас “элэг авмаар”, “үеэ өнгөрөөсөн” гэх мэтийн доромж үг сонсдог...

Тиймээс, дараагийн үед зориулан энэ дэлхийг аврахаасаа өмнө өөрийнхөө өрөөг эхлээд цэвэрлээд, цэгцлээд сурчих...

8. Шалгалтаа давахад чинь танай сургууль жилийн турш зөндөө боломжуудыг гаргаж өгсөн байх...

Амьдрал дээр тийм юм ёстой байхгүй...

Компанид ороод алдаа гаргалаа, ажлаасаа халагдана, гудамжинд гарна...

Чамд боломж өгөхгүй...

9. Амьдрал семестрт хуваагдаагүй...

Чамд нэг сараас илүү амралт олдохгүй...

Амралтаасаа ирэхэд чинь алдсан нэг сарын ажлыг чинь орлоод хийх хамт ажиллагсад гэж бараг олдохгүй...

10. Телевиз бол бодит амьдрал биш...

Бодит амьдрал дээр хүмүүс ая тухаа орхиж ажиллахаар гардаг...

11. Хууль ёсны бай, оролдож байгаа хүмүүсийг бүү хуулбарла, бүү шүүмжил...

Тэдний нэгний төлөө ажиллах хэрэг гарах магадлал тун өндөр...

Анхаарал хандуулсанд баярлалаа...

ШЭЙРЛЭЭРЭЙ

23/09/2025

Энэ 4 бодит тээ 😜

22/09/2025

Маргааш л яг бүх зүйлийг амжуулаад алаад өгнөө гэж хэлж унтчихаад өглөө сэрэх үед😜😂🤣

31/08/2025

Аль нь илүү галзуу статистик үзүүлсэн байна вэ? яагаад? 😁

Photos from Be Champ Mongolia's post 25/08/2025

Хан-Уул дүүрэг 120-ын нэгэн хотхоны СӨХ-ийн захиалгаар байрны гадна талбайн сагсны шийдэнд төмөр тор зүүж тогтоож өглөө.

жаахан дүү нарт зөвлөхөд СӨХ-ийнхөө дарга ах эгч нарыг гуйгаад манайхаас захиалуулаад ийм гоё төмөр тортой болж болно шүү.
Утас:98113392

24/08/2025

Yeahhhhh Champions💪🇲🇳👏😍

Photos from Be Champ Mongolia's post 08/08/2025




бэлэн байгаа шүү
Утас:98113392
Хүргэлттэй, орон нутгийн унаанд тавьж өгнө

Photos from Caloy's post 29/07/2025

NBA-ийн багуудын логоны түүх

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address

Songinokhairkhan District
Ulaanbaatar