Монголын Сурагчдын Холбоо

Монголын Сурагчдын Холбоо Сурагчдын хөгжил оролцоог дэмжих

📱 **“ЭЦЭГ ЭХИЙН ЭРГҮҮЛ” АППЛИКЕЙШН НЭВТЭРЛЭЭ** 👨‍👩‍👧‍👦🛡️Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын **School Police буюу...
28/09/2026

📱 **“ЭЦЭГ ЭХИЙН ЭРГҮҮЛ” АППЛИКЕЙШН НЭВТЭРЛЭЭ** 👨‍👩‍👧‍👦🛡️

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын **School Police буюу “Эцэг эхийн эргүүл”**-д оролцож буй эцэг эхчүүдийн үйл ажиллагааг цахимжуулах, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, сургуулийн орчны эрсдэлийг бууруулах зорилгоор **“Эцэг эхийн эргүүл” аппликейшнийг** нэвтрүүлж байна. 📲

Энэхүү аппликейшн нь эцэг эхийн эргүүлийн үйл ажиллагааг **нэг цэгээс зохион байгуулах**, мэдээллийг шуурхай солилцох, эрсдэлийг илрүүлэн бүртгэх, хүүхэд хамгааллын үйлчилгээг цаг алдалгүй хүргэхэд дэмжлэг үзүүлнэ. 🤝

# # # 📌 АППЛИКЕЙШНИЙ ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ

🔎 **Сургуулийн орчны эрсдэлийг үнэлэх**
• Хүүхдийн аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй эрсдэлийг илрүүлэх
• Эрсдэлийг бүртгэж, зураг болон мэдээллээр баталгаажуулах
• Эрсдэлийн түвшнийг тодорхойлж, шийдвэрлэх арга хэмжээг санал болгох

📝 **Зөрчил, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх**
• Илэрсэн зөрчил, эрсдэл, мэдээллийг цахимаар бүртгэх
• Мэдээллийг нэгтгэн нэгдсэн сан бүрдүүлэх
• Давтагдаж буй эрсдэл, зөрчилд дүн шинжилгээ хийх

📚 **Эцэг эхийн эргүүлд арга зүйн дэмжлэг үзүүлэх**
• Хүүхэд хамгаалал, замын хөдөлгөөний аюулгүй байдал, эрсдэлийг таних талаар зөвлөмж авах
• Заавар, зөвлөмж, сургалтын материалыг цахимаар хүлээн авах

🚨 **Хүүхэд хамгааллын үйлчилгээг шуурхай хүргэх**
• Эрсдэлтэй нөхцөл байдлын мэдээллийг холбогдох байгууллага, мэргэжилтэнд шуурхай хүргэх
• Нөхцөл байдлыг шийдвэрлэх явц, авч хэрэгжүүлсэн арга хэмжээг бүртгэх
• Хүүхэд хамгааллын үйлчилгээний уялдаа холбоог сайжруулах

👮‍♀️ **Эцэг эхийн эргүүлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх**
• Эргүүлийн үйл ажиллагааг цахим бүртгэлтэй болгох
• Хамрагдалт, идэвх, илрүүлсэн эрсдэл, шийдвэрлэсэн асуудлыг хянах
• Сургууль, эцэг эх, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах

# # # 🌱 ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ҮР ДҮН

“Эцэг эхийн эргүүл” аппликейшнийг нэвтрүүлснээр:

✅ Сургуулийн орчны эрсдэлийг **эрт илрүүлэх**
✅ Мэдээллийг **шуурхай дамжуулах**
✅ Зөрчил, эрсдэлийн **нэгдсэн мэдээллийн сан** бүрдүүлэх
✅ Эцэг эхийн эргүүлийг **бодит мэдээлэлд тулгуурлан зохион байгуулах**
✅ Сургууль, эцэг эх, холбогдох байгууллагуудын **хамтын ажиллагааг сайжруулах**
✅ Хүүхдийн **аюулгүй орчныг бүрдүүлэхэд** бодит дэмжлэг үзүүлэх боломж бүрдэнэ. 🛡️👧👦

💙 **Хүүхдийн аюулгүй байдал — бидний хамтын хариуцлага.**

👨‍👩‍👧‍👦 **Эцэг эхийн оролцоо + 🤝 Хамтын ажиллагаа + 📱 Цахим шийдэл = 🛡️ Аюулгүй орчин**

25/09/2026

ХАМГИЙН ЗОРИГТОЙ БАГШ НАР АНГИ УДИРДДАГ

Бусдыг нь зориггүй гэх гээгүй юм шүү. Ойлгоорой. Саяхан автобусанд сууж яваад нэгэн бүсгүйн хэн нэгэнтэй утсаар ярихыг хүссэн хүсээгүй сонслоо доо. “Орой эцэг эхийн хуралтай, багш нь мөнгө л нэхэх гэж байгаа биз” гэхийг дуулаад гол зураад явчихлаа. Үеийн үед цагийн цагт ийнхүү ойлгож ирсэн нь харамсалтай. Тэдний ажил ундарна уу гэхээс дуусахгүй. Бид тэднийг АУБ нар гэх.

Янз бүрийн шийдвэр гарна түүнийг улаан гараараа дайрч орж хийдэг хүн бол АНГИ УДИРДСАН БАГШ НАР. Сурахад тодорхой хэмжээний зардал гардаг аа. Мэдээж түүнийг нь хангах л гэж эцэг эх асран хамгаалагч бид зүтгэж байгаа шүү дээ.

Мөн саяхан бас нэг ийм үйл явдал өрнөлөө. Олон сурагчтай сургуулийн хүүхдийн тоог цөөлж өөр сургуульд шилжүүлнэ гэх. Тушаал шийдвэр гарч лүндэн буумагц анги удирдсан багш нар хариуцан хийж байгаа юм. “Олон хүүхэдтэй нь үнээн, энэ хэддээ дасчээ. Алийг явуулах вэ дээ, эвгүй юм, олноор нь даан ажиллахад асуудал алга” гэж найз эгч минь ярьсан юм. Багш болгон ийм бодолтой байсан нь гарцаагүй.

Сургууль дээр 10 зарлалын чанартай зүйл явлаа гэхэд АУБ нарт зориулсан нь 9 байх жишээтэй. Шилжилт хөдөлгөөн, ном сурах бичиг, дүрэмт хувцас, ирсэн ирээгүй, өвдсөн өвдөөгүй, анги нь устай усгүй гэх мэтээр ажил нь булгийн ус шиг ундарч байх жишээтэй. Эцэг эхээс нь хүртэл өмөөрөх ажил тэдэнд буй.

Тэдний утас орой үдэш, амралтын өдрөөр ч хамаагүй дуугарч сурган хүмүүжүүлэх ажлаа хоногийн 25 цаг хийнэ. Ямарсайндаа л “Ямар ч байсан энэ ангиа төгсгөнө дөө” гэж ярьдаг гэсэн явган яриа хүртэл гарах вэ дээ. Нээрээ л тэд ийнхүү ярина.

Цаг зав муутай энэ цагт өөрийн хүүхдүүд дээрээ өрөөлийн хүүхдийг сургах ажлын олон таван үггүй хийдэг хүмүүс бол АУБ нар.

Хүүхдийг хүмүүжүүлэхэд бүхэл бүтэн тосгон хэрэгтэй гэдэг дээ. Тийм ээ тосгоны чиглүүлэгч нь АУБ. Муу сайн бүх зүйлд АУБ.

Өөрийн хүүхдүүдийнхээ ангийн багш нарыг цагийн цагт шүтэж амьдардаг даа. Ихэнх тохиолдолд надаас илүү санаа тавьсан, асуудлыг нь анзаарч шийдсэн байх жишээтэй. Хэдэн хүүхдээ хичээлээс гадуур хөгжүүлмээр байна, юм үзүүлмээр байна, утсаар тоглуулмааргүй байна, дулаан явуулмаар байна, өлсөж цангаамааргүй байна гэх мэтээр олон зүйлд санаа тавина.

Олон янзын сэтгэлзүйн байдалтай хүүхдүүдтэй ажиллах амар биш ээ.Олон газар өссөн, олон хүмүүжлээр хүмүүжсэн, олон ааш араншинтай айлын хүүхдүүдийг нэгэн зүгт харуулах гэж тэд ур ухаан, цаг заваа барна.

Олон дотор элдэв зүйл болно. Тэр бүхэнд нөгөө л анги удирдсан багш нар. Танай ангийн тэр тэглээ гэхэд алсуураа өмөөрөх янзтай. Аав ээжээс нь хүртэл өмөөрөх үе гарна. Авдаг хэд нь бол шалихгүй шүү дээ.

Бас болоогүй ээ дүн гаргахаар бурхны хэдэн шавь нь өөр өөрийн онцлогтой энэ маань уг нь ийм ганц таны хичээл дээр ийм байна гээд гүйх.

Анги удирдана гэдэг урлаг
Анги удирдана гэдэг хүнд ажил
Анги удирдана гэдэг зориг.

Хаа очиж ойлгож дэмждэг эцэг эх, асран хамгаалагч олон байдаг нь сайхан.

Анги удирдсан багш нарын нөр их хөдөлмөрийг ямагт үнэлж явууштай. Сайн муу, сайхан муухай элдэв зүйл туулж байгаа ТЭДНИЙГ ШҮТЭЖ АМЬДАРЪЯ.

18/09/2026
11/09/2026

Монголын сурагчдын холбооны Хүүхэд хөгжил хамгааллын 5 хоногийн эрчимжүүлсэн сургалт маань эхэллээ🥰🤩

08/09/2026
08/09/2026

Address

Сүхбаатар дүүрэг 9-р хороо Компьютер молл 8018 тоот
Ulaanbaatar
47.92907614870267,106.91132389350719

Opening Hours

Monday 08:00 - 18:30
Tuesday 09:00 - 18:30
Wednesday 08:30 - 18:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 18:30

Telephone

+97688906640

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын Сурагчдын Холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Монголын Сурагчдын Холбоо:

Shortcuts

Share