BYoga Corner

BYoga Corner

Share

Иогоор дамжуулан олж авсан туршлага мэдлэг, сайхан мэдрэмжүүдээ хуваалцахаар энэхүү пэйжээ нээв🙏🏻

06/01/2024

😨😨”Инженер” болохын оронд яагаад “Иогийн багш” болчихов 😨😨

🟢Part-1

Хүний амьдрал тааварлашгүй юмдаа заримдаа. 🧐🧐

“Чамайг иогийн багш болно гэж ёстой огт төсөөлсөнгүй “ гэх үгийг багагүй сонссоон ойр дотны ихэнхи хүмүүсээс.😅Ингэж сонсохоор би нэг тэдэнд гэм хийцэн ч юм шиг😂

Уг нь би чинь Турк улсын урдаа барьдаг анхдагч инженерийн их сургуулийг “textile engineering" мэргэжилээр ёстой нэг үсээ халцарч унатал хичээлээ хийж , шалгалтаас шалгалтын хооронд амьдарсаар яваад төгссөн байдаг юм. Арван жилээ төгсөөд ашгүй нэг байгалын шинжлэх ухааны хичээлүүдээс салж амарлаа гэтэл инженерийн их сургуульд элсээд “Хими физик математик” намайг орхиогүй юмдаа. Ай хорвоо😅

Яагаад эдгээр хичээлүүдийг дурдсаныг бичвэрийн төгсгөлд ойлгоно бизээ😊

✍🏻За гол юмаа бичье. Их сургуулиа Төгсөж ирээд өөрийгөө нэг анзаартал :

🔻44 кг болтлоо турцан,
🔻өтгөн сайхан үс минь туг тугаараа унасаар байгаад нэг л том дух мэлзийцэн,
🔻өдөр шөнөгүй кофе ууж нойроо сэргээдэг байсанаас болж арьс гэж авах юмгүй,
🔻дотуур байр эсхүл сургуулийн хоол гээд нийтийн хоол идсээр байгаад ходоод гэж хариугүй болцон,
🔻шөнөжин өдөржин буруу сууж хичээлээ хийдэг байсаных юмууу хүзүү шохойжилттой, суудалын мэдрэл дарагддаг ,
🔻архаг мигрэйнтэй
🔻улирал солигдох бүрт заавал ханиад хүрдэг
🔻 шөнө сууж хичээлээ хийсээр байгаад орой унтаж чадахаа байсан
🔻өвдлөө л бол антибиотик, эмийн хамааралтай

Ингээд бичээд л байвал уртаас урт лист үүсэхээр хэмжээнд эрүүл мэндээ орхигдуулсан байсан …би гэдэг хүн чинь . 🥹

ХАРИН ИОГ НАМАЙГ АВАРСАН❤️🙏🏻

Үргэлжлэлийг нь уншмаар байвал коммэнт үлдээгээрэй. Мөн иог сонирхож буй ойр дотны хүмүүстээ энэхүү постыг маань шэйрлээрэй. Хэн нэгэнд урам зориг өгөх ч юм билүү хэн мэдлээ😇

🟢Парт-2 “Яаж яваад иогтой учрав” түүхээ бичнээ ☺️

03/01/2024

🫣🫣🫣Сошиал ертөнцөд нэг их нээлттэй хүн биш лдээ би...🫣🫣🫣

Гэхдээ энэ жил зориг гаргаад өөрийн энэхүү пэйж хуудасаараа дамжуулан амьдралыг минь илүү өнгөтэй болгосон иогийн мэдлэг туршлагаасаа харамгүй хуваалцахаар шийдлээ. (Мэдсэн мэдлэгээ нээх харамлаад ч явсан юмгүйлдээ уг нь )😅 Зүгээр л олон нийтэд тэр тусамаа сошиал орчинд хүргэх учрал тохироо нь одоо л бүрдэж байх шиг байна.

Надаас өөр олон хүнд энэхүү мэдлэг үнэн бодитоороо хүрч амьдралд нь эерэг цэнэг, өөрчлөлт, салшгүй зөв дадалыг үүсгээсэй гэж хүсэж байна.❤️

Эхний постоо ингээд өндөрлье🫶🏻 Дараагийн постуудаараа иогтой анх танилцсан бас хөгтэй хөгжилтэй түүхүүдээсээ хуваалцанаа. 😊

Ямар ч байсан төрсөн өдрөөрөө өөрийнхөө жижигхээн иогийн булангаа нээж амжив🎂💌

2024.01.04

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address

Ulaanbaatar