СЭЗИС Элсэлт

СЭЗИС Элсэлт СЭЗИС Бакалаврын хөтөлбөрийн элсэлтийн албан ёсны хуудас

🎓 2026–2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ШИНЭ ЭЛСЭГЧДИЙН ЧИГЛҮҮЛЭХ СУРГАЛТЫН ХУВААРЬСанхүү Эдийн Засгийн Их Сургуулийн 2026–2027...
08/07/2026

🎓 2026–2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ШИНЭ ЭЛСЭГЧДИЙН ЧИГЛҮҮЛЭХ СУРГАЛТЫН ХУВААРЬ
Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгч оюутнуудад зориулсан чиглүүлэх сургалт 2026 оны 8 дугаар сарын 24–28-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Чиглүүлэх сургалтын хүрээнд дараах үйл ажиллагаа зохион байгуулагдана.

Холбоос: https://docs.google.com/spreadsheets/d/1DNtrkQluqvZf7r-oxoFTAQYAs2ZWsj2NEiuk7EH-uS4/edit?gid=0 =0

🤝 Ангийн уулзалт
Ментор оюутан ангийн хамт олонтойгоо танилцана.
🎓 Мэргэжил, хөтөлбөрийн чиглүүлэг
Сонгосон мэргэжил, хөтөлбөрийн онцлог, сургалтын төлөвлөгөө, хичээлийн зохион байгуулалтын талаар мэдээлэл авна.
💻 UFE Digital
Инфосистем, Moodle болон Номын сангийн цахим үйлчилгээг ашиглах заавартай танилцана.
📚 Сургалтын чиглүүлэг
Сургалтын журам, ёс зүй, сургалтын төлбөр, хичээл дүйцүүлэлт, англи хэлний түвшин тогтоох шалгалт зэрэг шинэ элсэгчдэд шаардлагатай мэдээллийг авна.
🌱 Оюутны хөгжлийн төв
Клуб, сайн дурын үйл ажиллагаа, хөгжлийн хөтөлбөрүүд болон оюутны үйлчилгээтэй танилцана.
📌 Шинэ элсэгчдэд зориулсан санамж
Өөрийн харьяалагдах мэргэжил, ангийн дугаар болон сургалтын өдөр, цагийн хуваарийг нэгдсэн жагсаалтаас шалгаж, заасан хугацаанд сургалтдаа бүрэн хамрагдана уу.
💡 Зөвлөмж:
Чиглүүлэх сургалт нь их сургуулийн орчин, сургалтын үйл ажиллагаа болон оюутны амьдралтай танилцах чухал арга хэмжээ тул шинэ элсэгч бүр идэвхтэй оролцохыг зөвлөж байна.

СЭЗИС-ийн Элсэлтийн комисс 8 сарын 17-с ажиллана.

03/07/2026

🎓 СЭЗИС-ИЙН БАКАЛАВРЫН /БЯМБА, ЦАХИМ/ ХӨТӨЛБӨРИЙН ЭЛСЭЛТ ЭХЭЛЛЭЭ!

Ажил, амьдралаа тэнцвэржүүлэн, тасралтгүй хөгжихийг эрмэлздэг таныг Санхүү Эдийн Засгийн Их Сургуульд элсэхийг урьж байна.

📌 Суралцах хэлбэр:
Бакалаврын бямба, цахим хөтөлбөр нь ажлын цагаа зохицуулан суралцах боломжтой дараах хэлбэрээр зохион байгуулагдана.

Бямба гарагийн - амралтын өдрөөр танхимаар
Ухаалаг цахим - байршлаас үл хамааран онлайнаар

📝 Бүртгэлийн хугацаа:
2026.08.25-ны өдрийг хүртэл цахимаар үргэлжилнэ.

💻 Хаана бүртгүүлэх вэ?
Элсэлтийн цахим систем: https://admission.ufe.edu.mn

📚 Элсэлт авах мэргэжил, хөтөлбөр:
Бизнесийн удирдлага (Бямба гараг болон ухаалаг цахим)
Нягтлан бодох бүртгэл (Бямба гараг болон ухаалаг цахим)
Санхүү банк (Бямба гараг болон ухаалаг цахим)
Зочлох үйлчилгээ (Бямба гараг)
Эрх зүй (Бямба гараг)

✅ Хэн элсэх боломжтой вэ?
Бакалаврын зэрэгтэй - аль хэдийн нэг мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалсан, хоёр дахь мэргэжлээ эзэмших хүсэлтэй хүн.
Төгсөх курсийн оюутан - бусад их, дээд сургуульд 90-с дээш кредит судалж буй төгсөх курсийн оюутан.
Дэд бакалаврын зэрэгтэй - дэд бакалаврын зэргээ бакалаврын түвшинд ахиулан суралцахыг хүссэн хүн.

🎁 Боломжууд:
Уян хатан цагийн хуваарь
Ажлын байран дээрээ хэрэглэх мэдлэг, ур чадвар

☎️ Холбоо барих:
Утас: 77771100-1-3 (2026.08.18-наас хойш)
И-мэйл: [email protected]
Цахим хуудас: https://www.ufe.edu.mn
Хоёр дахь мэргэжил - ирээдүйн боломж.




Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн бакалаврын хөтөлбөрийн 2026–2027 оны хичээлийн жилийн нэмэлт элсэлтийн бүртгэл эхэллэ...
03/07/2026

Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн бакалаврын хөтөлбөрийн 2026–2027 оны хичээлийн жилийн нэмэлт элсэлтийн бүртгэл эхэллээ. Нэмэлт элсэлтээр дараах мэргэжил, хөтөлбөрөөр элсүүлнэ. Үүнд:

✅ Аялал жуулчлал
✅ Даатгал
✅ Маркетинг + AI
✅ Мэдээллийн систем - btec хөтөлбөр
✅ Нийгмийн инновац
✅ Олон улсын худалдаа - rotation хөтөлбөр
✅ Олон улсын нягтлан бодох /АССА, CGMA/
✅ Эдийн засаг - олон улсын хамтарсан хөтөлбөр
✅ Эрх зүй - олон улсын хамтарсан хөтөлбөр
✅ Энтрепренершип + AI
✅ Санхүүгийн манлайлал + AI

📅 Бүртгэлийн хугацаа:
2026.07.03 –2026.08.17

🌐 Бүртгүүлэх холбоос: admission.ufe.edu.mn/mn/auth/email

📖 Элсэлтийн журам, мэргэжил, хөтөлбөрийн мэдээлэл болон Шинэ элсэгчийн гарын авлагатай дараах цахим хуудаснаас танилцана уу.

🌐 admission.ufe.edu.mn

Таныг СЭЗИС-д урьж байна!

СЭЗИС-ийн Элсэлтийн комисс
2026.07.03

СЭЗИС-ийн шинэ элсэгч та бүхэнд  суралцагчийн сургалтын гэрээгээ баталгаажуулах заавар бичлэгийг хүргэж байна. Доорх вид...
01/07/2026

СЭЗИС-ийн шинэ элсэгч та бүхэнд суралцагчийн сургалтын гэрээгээ баталгаажуулах заавар бичлэгийг хүргэж байна. Доорх видеог үзэн, зааврын дагуу сургалтын гэрээгээ амжилттай баталгаажуулаарай. 👇

Enjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.

СЭЗИС-ийн бакалаврын элсэлтийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн бакалаврын хөтөлбө...
30/06/2026

СЭЗИС-ийн бакалаврын элсэлтийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл

Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн бакалаврын хөтөлбөрийн 2026–2027 оны хичээлийн жилийн элсэлтийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.

📌 E-Geree байгуулах
Суралцах эрхийн бичиг авсан элсэгчид 2026 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 13:00 цагаас өмнө E-Geree байгуулан суралцах эрхээ баталгаажуулна.

⚠️ Хугацаандаа E-Geree байгуулаагүй тохиолдолд суралцах эрх хүчингүй болж, сул орон тоонд эрэмбийн дараагийн элсэгчид сонголт хийх боломж олгоно.

📌 Англи хэлний түвшин тогтоох шалгалт

Гэрээ байгуулсан элсэгчид 2026.07.03-ыг дуустал цахим хэлбэрээр англи хэлний түвшин тогтоох шалгалт заавал өгнө. Шалгалт өгөх заавар болон дэлгэрэнгүй мэдээллийг сургалтын гэрээ байгуулснаас хойш 24 цагийн дараа элсэлтийн системд бүртгүүлсэн и-мэйл хаяг руу илгээнэ. Англи хэлний түвшин тогтоох шалгалтын удирдамж, заавартай сайтар танилцана уу. Холбоо барих: 66907134

📌 Мэргэжил, хөтөлбөр солих болон суралцах эрхээс татгалзах хүсэлт гаргах
Мэргэжил, хөтөлбөр солих хүсэлт гаргасан элсэгчдийн хүсэлтийг 2026.07.03-ны өдрийг хүртэл хүлээн авч ажлын 3 хоногт шийдвэрлэнэ. 2026.07.03-аас хойш мэргэжил, хөтөлбөр солих хүсэлт хүлээн авах боломжгүй. 2026.07.03-аас хойш ирүүлсэн хүсэлтийн буцаалтыг 2026.08.20-ны өдрөөс эхлэн ажлын 3-5 хоногт буцаан олгоно.

📌 Зөвлөгөө, мэдээлэл
Элсэлтийн комисс 2026.07.03-ыг хүртэл 10:00–17:00 цагийн хооронд элсэгчдэд цахим болон биечлэн зөвлөгөө, мэдээлэл өгнө.

💻 Цахим зөвлөгөө
Google Meet-ийн холбоосыг элсэлтийн цахим хуудаснаас авна уу.

📍 Элсэлтийн ерөнхий мэдээлэл, зөвлөгөө
💻 Google Meet: https://meet.google.com/chx-urxy-rrt?pli=1

📍 Элсэлтийн систем
💻 Google Meet: https://meet.google.com/jhz-rkpi-uoz?authuser=0

📍 Элсэгчийн бүртгэл, мэдээлэл лавлагаа
💻 Google Meet: https://meet.google.com/gos-xqif-qaz

📍 Төлбөр, санхүүтэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл авах
💻 Google Meet: https://meet.google.com/sie-dtcr-xbc

📍 Биечлэн зөвлөгөө авах
СЭЗИС-ийн C байр, 3 давхар

🕙 10:00–17:00

✉️ И-мэйл: [email protected]

СЭЗИС-ийн Элсэлтийн комисс

📢 МЭДЭГДЭЛ OTP код хүлээн авахгүй байгаа элсэгчдийн анхааралд Хэрэв элсэлтийн системд нэвтрэх үед OTP баталгаажуулах код...
30/06/2026

📢 МЭДЭГДЭЛ

OTP код хүлээн авахгүй байгаа элсэгчдийн анхааралд

Хэрэв элсэлтийн системд нэвтрэх үед OTP баталгаажуулах код ирэхгүй байгаа бол дараах Google Meet холбоосоор холбогдон техникийн туслалцаа, зөвлөгөө авна уу.

💻 Google Meet (OTP Баталгаажуулах код):
https://meet.google.com/jhz-rkpi-uoz?authuser=0

💻 Google Meet (Бүртгэлийн мэдээлэл зөрүүтэй, системийн туслалцаа)
https://meet.google.com/chx-urxy-rrt?pli=1

🕙 Ажиллах цаг:
2026.06.30-ны 10:00–17:00

Техникийн баг таны асуудлыг шуурхай шийдвэрлэхэд туслах болно.

СЭЗИС-ийн Элсэлтийн комисс

🌍 PEARSON BTEC HN Data analytic болон Бизнесийн удирдлага мэргэжлээр Дэлхийн боловсролыг Монголдоо эзэмших боломж💡 Яагаа...
30/06/2026

🌍 PEARSON BTEC HN Data analytic болон Бизнесийн удирдлага мэргэжлээр Дэлхийн боловсролыг Монголдоо эзэмших боломж

💡 Яагаад PEARSON BTEC HN хөтөлбөр таны хамгийн зөв сонголт вэ?
▶️Олон улсын зэрэг: Их Британийн бакалаврын зэргийн эхний хоёр жилтэй дүйцэх 4 болон 5-р түвшний (HNC/HND) мэргэжлийн дээд боловсролын зэрэг эзэмшинэ
▶️Шалгалтгүй, практик систем: Таны мэдлэгийг уламжлалт шалгалтаар бус, бодит практик дадлага дээр суурилсан даалгавраар (assignment-based) үнэлнэ
▶️2+1 Загвар (Дэлхийн их сургуулиудад хүрэх гүүр): СЭЗИС-д 2 жил суралцаж HND зэрэг авсны дараа дэлхийн 300 гаруй их сургуульд бакалаврын төгсөх курс рүү (Top-up degree) шууд шилжин суралцаж, 1 жилийн дотор олон улсын бакалаврын зэрэг авах боломжтой

🌟 Дижитал шилжилтийн түүчээ болж, өөрийн карьераа олон улсын стандартаар өнөөдрөөс эхлүүлээрэй!
📍 Бүртгэл: https://admission.ufe.edu.mn/mn
📞 Холбоо барих: 99902286, 99189137
🌐 Дэлгэрэнгүй: https://www.ufe.edu.mn/c/7/i/971?groupName=bachelor-2.0

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+97677771100

Alerts

Be the first to know and let us send you an email when СЭЗИС Элсэлт posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to СЭЗИС Элсэлт:

Shortcuts

Share