22/03/2018
Дамаск үүлдрийн ямаа буюу Maaz Al Shami
Бурхан гэсгээсэн гэмээр төрхтэй энэ ямаа нь уул шугамандаа сүүний чиглэлийн үүлдрийн цөөхөн ямааны нэг бөгөөд тэр ч бүү хэл 2010 онд Саудын Арабын “Хамгийн сайхан ямаа нэртэй“ тэмцээнд Кахр /Qahr/ нэртэй Дамаск үүлдрийн ямаа түрүүлж байсан байна.
Дамаск үүлдрийн ямаа нь Чами, Алеппо, Халеп, Балад, Дамаскен хот орчимуудад амьдардаг бөгөөд мөн түүнчлэн Турк, Лебанон, Иордан, Изриал, Палестины нутагт өсгөж үржүүлдэг юм байна.
Дамаск үүлдрийн ямаа нь зөвхөн сүүний чиглэлээр бус бас мах болон арьс ширний чиглэлээр өсгөдөг юм байна. Уг үүлдэр нь урт хөл, урт хүзүү, жижигхэн толгойтой биерхүү байдаг онцлоготой. Аан тийн бас эм ямаа нь томоо дэлэнтэй, эр ямаа нь томоо төмсөгтэй чих нь доошоо урт унжсан эвэр багатай өвөрмөц хэлбэрийн толгойтой гэсэн шүү.