16/09/2025
🍲 “Намрын амтат өдрүүд”-д ирсэн сурагчид маань шинэхэн ногоогоор эрүүл, амттай хоол бүтээж, шинэ найзуудтай инээд хөөр дүүрэн цагийг өнгөрүүллээ. 🌱😋 🍲 ✨
📢 Дараагийн сургалтын бүртгэл яг одооноос нээлттэй!
“ЭРҮҮЛ ТҮРГЭН ХООЛ” 🍔
Энэхүү сургалтаар бидний эрүүл мэндэд муу гэж ярьдаг түргэн хоол яагаад сөрөг нөлөөтэй байдаг талаар хамтдаа ярилцаж, илүүдэл тос, давс, элсэн чихрийн хор уршгийг мэдэж авцгаая.
Мөн хамтдаа тос багатай, шим тэжээлтэй, амттай эрүүл хувилбарын бургер, салат, зууш хийж сурах болно. 😋
• Хүүхдийн эрүүл зөв хооллолтыг дэмжих
• Шим тэжээлтэй хүнсний бүтээгдэхүүнээ өөрөө сонгож, хэрэглэхийн ач тусыг ойлгуулах
• Бие даах чадвар болон бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх
• Хамгийн гол нь хүүхэд өөрийн гараар хоол хийж сурах дадлыг бий болгох 🧑🍳
ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН ХООЛНЫ СУРГАЛТ
🗓️ 09 сарын 21нд
⏰ 16:30-18:20
📍 Баянмонгол хорооллын зүүн урд Олимп плазагийн 2 давхарт
Хүүхдийн тоо хязгаартай тул та чатаар болон утсаар урьдчилан бүртгүүлээрэй! 🤗
Утас: 9916-1889