12/06/2019
“Монгол Улсын МБСБ-ын орчныг сайжруулж, хүртээмжийг дээшлүүлэх төсөл"-ийн хэрэгжүүлэгч багийн төлөөлөл МБСТ ТББ ба Түгээмэл хөгжил төвийн мэргэжилтнүүд Барилгын Политехник Коллежийн орчныг сайжруулах засварын ажлын явцтай өнөөдөр танилцаж, хүртээмжийн асуудлаар олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх видео бүтээлийн зураг авалтыг эхлүүллээ.
Коллежийн суралцагчид засварын ажлыг багш нарын удирдамжийн дор гардан гүйцэтгэснээр практик туршлага хуримтлуулж, өөрийн сургуулийг хүртээмжийг сайжруулахаас гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шаардлагад барилга байгууламжийн хүртээмжийг хангах Монгол Улсын барилгын стандарт, нормативуудын талаар мэдлэг ойлголтоо дээшлүүлэх ач холбогдолтой юм.
Барилга засварын ажлыг төлөвлөгөөний дагуу амжилттай хэрэгжүүлж байгаа Барилгын Политехник Коллежийн удирдлага, багш, суралцагч нартаа амжилт хүсье. 👨🔧