14/05/2026
“Өөрийгөө бусадтай битгий харьцуулаарай.
Хүн бүрийн бие өөр, амьдралын нөхцөл ч өөр. Зарим нь төрөлхийн туранхай, зарим нь амархан жин нэмдэг. Ялангуяа эмэгтэй хүний бие нас, төрөлт, стресс, сэтгэлзүйгээсээ маш их шалтгаалж өөрчлөгддөг.
Тиймээс иог, дасгал хөдөлгөөнийг зөвхөн гоё биетэй болохын төлөө гэж битгий бодоорой.
Иог бол өөрийгөө сонсож сурах, биеэ хайрлах, сэтгэлээ тайвшруулах цаг юм.
Ажил ихтэй, хүүхдээ харсан, ядарсан, стресстэй өдрүүдэд ч өөртөө багахан хугацаа гаргаж иог хийх нь биеэс илүү сэтгэлийг эмчилдэг.
Төгс байх шаардлага байхгүй. Уян хатан, туранхай байх ч албагүй. Зүгээр л өөрийгөө орхихгүй байх нь хамгийн чухал.
Өнөөдөр өөртөө анхаарч эхэлсэн тэр жижиг алхмууд чинь ирээдүйн эрүүл бие, тайван сэтгэл, илүү аз жаргалтай амьдралын үндэс болдог.
Иогийн хамгийн сайхан нь — бусадтай өрсөлдөхгүй, зөвхөн өөртэйгөө илүү ойртож сурдагт байдаг.”
#иог #бясалгал #