09/08/2026
🦸♂️🦻 **PPE HEROES — EP.01 | ЧИХНИЙ БӨГЛӨӨ**
Жижигхэн харагддаг ч таны сонсголыг хамгаалах чухал баатар бол **чихний бөглөө**. 👂🛡️
Дуу чимээ ихтэй ажлын орчинд сонсголоо хамгаалахын тулд зөвхөн чихний бөглөө зүүхээс гадна **ЗӨВ ХЭРЭГЛЭХ** нь хамгийн чухал.
✅ **Хөөс төрлийн чихний бөглөөг зөв хэрэглэхдээ:**
👉 Гараа цэвэр байлгана.
👉 Бөглөөг хуруугаараа нарийхан болгон зөөлөн өнхрүүлнэ.
👉 Нөгөө гараараа чихээ дээш, арагш зөөлөн татаж чихний сувгийг тэнийлгэнэ.
👉 Бөглөөг болгоомжтой байрлуулж, тэлж тогтох хүртэл хэсэг хугацаанд барина.
👉 Хоёр чихэнд зөв, жигд байрласан эсэхийг шалгана.
⚠️ **Санамж:** Чихний бөглөө бүрийн төрөл, үйлдвэрлэгчийн хэрэглэх заавар өөр байж болох тул тухайн бүтээгдэхүүний зааврыг үргэлж дагаж мөрдөөрэй.
🎯 **Сонсгол нэгэнт гэмтвэл нөхөн сэргээхэд хүндрэлтэй. Харин хамгаалах боломж бидэнд бий.**
Ажлын орчинд өөрийгөө хамгаал.
Хамгаалах хэрэгслээ зөв сонго.
Хамгийн гол нь — **ЗӨВ ХЭРЭГЛЭ.** 🦺
#АюулгүйАжиллагаа #ХАБЭА #СонсголХамгаалалт #ЧихнийБөглөө