Environmental Fellowship Program (EFP)

Environmental Fellowship Program (EFP) Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Environmental Fellowship Program (EFP), Education, Peace Avenue 17, Sukhbaatar District, Ulaanbaatar.

The Environmental Fellowship Program (EFP) is a seven month program for young professionals interested in acquiring an increased awareness and understanding of issues affecting the conservation and security of the Mongolian ecosystem. Байгаль Орчны Манлайлагч Хөтөлбөр нь Монголын экосистемийн хамгаалалт, хадгалалт, аюулгүй байдлын талаарх ойлголт, мэдлэгээ нэмэгдүүлэх зорилготой залуу боловсон хүчинд зориулсан 7-8 сар үргэлжлэх хөтөлбөр юм. Хөтөлбөрт шалгарсан 18-20 залуус Монгол орны экологийн үнэт өвийг хамгаалах ба хадгалах үйлсэд манлайлах үүрэг гүйцэтгэгчид болон оролцоно.

Хөтөлбөрийн турш оролцогчид тулгамдсан сэдвээр гадаад ба дотоодын мэргэжилтнүүдийн хичээл лекцэнд хамрагдаж, ангид сурснаа биетээр харах боломжийг сэдэвчилсэн аяллын хүрээнд эдэлнэ. Хичээл сургалтын гол чиглэл нь Монгол орны эдийн засгийн аюулгүй байдал нь байгалийн баялаг, эрчим хүч, эрүүл мэндийн салбартай хэрхэн уялдан холбогдож буй талаар байх болно. Эдгээр мэргэжлийн талын хичээл сургалтаас гадна оролцогчид нь ирээдүйд салбар салбартаа байгаль орчинд ээлтэй нөлөө үзүүлдэг шийдвэр гаргагчид, манлайлагчид болно гэдэг үүднээс манлайлал, удирдах чадварыг хөгжүүлэх нэмэлт хичээлүүд багтсан байгаа билээ.

Хөтөлбөрийн бүтэц

Оролцогчид хөтөлбөр үргэлжлэх 7-8 сарын хугацаанд лекц, семинар хэлбэрээр явагдах хичээлүүдэд хамрагдана. Хичээлүүд долоо хоногт нэг удаа Зориг сан эсвэл бусад тохиромжтой хичээлийн байранд явагдах юм.

Мөн ангид сурсан мэдлэгээ амьдрал дээр баталгаажуулах үүднээс сэдэвчилсэн аяллууд зохион байгуулж байгаль орчин нь ашиглалтын явцад нөлөөнд өртсөн газруудтай биечлэн танилцах болно. Хөтөлбөрийн өөр нэг онцлог хэсэг нь оролцогчдын өөрсдийнх нь санаачлан хэрэгжүүлэх бичил төслүүд байгаа юм.

Нийт оролцогчид гурван багт хуваагдаж, баг бүрт олгосон багахан санхүүжилтийн хүрээнд нийгэмд тустай төсөл хэрэгжүүлнэ.

Хөтөлбөрийн хуваарь

Байгаль Орчны Манлайлагч Хөтөлбөр нь ерөнхий асуудал, хотжилтын асуудал, уул уурхай, биологийн олон янз байдал ба манлайлал гэсэн таван үндсэн хэсэгт хуваагдаж байгаа юм.

Ерөнхий асуудлын хүрээнд оролцогчид Засийн газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурал хийгээд бусад томоохон байгаль орчны байгууллагуудын (Байгаль Орчны Иргэний Зөвлөл гэх мэт) төлөөлөлтэй уулзаж байгаль орчны талаарх ерөнхий мэдлэгийг олж авах буюу бататгана.

Манлайллын хичээлийг мэргэшсэн туршлагатай багш нар заах бөгөөд бүх семинарууд нь үзэл бодол, үйл хэргээ амжилттайгаар хэрэгжүүлж чадах манлайлагчдыг бэлтгэн гаргахад зориулагдсан болно.

Үлдсэн 3 хэсгийн хичээлүүдийг заахдаа бодлогын ба хэрэгжилтийн гэсэн 2 өнцгөөс авч үзэн заах юм.

Бодлогын өнцгөөс авч үзнэ гэдэг нь бодлого боловсруулах түвшинд асуудал хэрхэн авч хэлэлцэгддэгийг заах бөгөөд энэ нь оролцогчдод байгаль орчны хууль дүрмүүдийг ямар бодлого логик, шат дараалалтайгаар явагддагийг ойлгоход өндөр ач холбогдолтой байх нь дамжиггүй.

Хэрэгжилтийн өнцгөөс авч үзнэ гэдэгт аливаа компани, хувийн хэвшлүүдийг төлөөлж зочид уригдах бөгөөд байгаль орчны асуудалд тэдний өнцгөөс хэрхэн хандаж буйг ойлгуулна.

Хотын иргэдийн өдөр тутам тулгарч буй олон асуудлыг бид хотжилтын асуудлын хэсэгтээ хөндөх юм. Энэ нь хүн ам хэт олширч эрчим хүчний хомсдолд өртөж буй Улаанбаатар хотын иргэдэд нэн хамааралтай.

Уул уурхайн хэсэгт Монгол орон дахь уул уурхайн салбарын огцом өсч буй нэр хүнд, явц ба гарах үр дагаврын талаар ярилцана. Уул уурхайн салбарын хөгжлөөс үүдэн гарах эдийн засгийн таатай нөхцөл ба байгаль орчны бохирдлын хоорондох уялдаа холбоо, сонголтын талаар төвийг сахьсан байр сyyрьнаас хандан асуудал дэвшүүлнэ. Энэ хэсгийн хүрээнд уул уурхайн олборлолт явагдаж буй талбарууд руу зочилж, биечлэн танилцана.

Биологийн олон янз байдлын хүрээнд Монгол оронд хүндээр тулгарч буй биологийн төрөл зүйлийн усталт, хомсдол эрсдлийн талаар дурьдах юм.

Биологийн төрөл зүйлийн усталт нь цаг уурын өөрчлөлт, бэлчээрийн зүй зохисгүй ашиглалт, хулгайн ан агнуур, мод зөвшөөрөлгүй огтлох зэрэг хүний үйл ажиллагаатай хэрхэн холбогдож буй талаар голчлон ярилцана.

Хөтөлбөрөөс гарах үр дүн

Хөтөлбөрөөс бид дараах үр дүнг гарна хэмээн зорьж байна. Үүнд:

Монгол оронд тулгарч буй байгаль орчны хамгийн тулгамдсан асуудлуудын талаарх ойлголтоо дээшлүүлэх

Байгаль орчны тулгамдсан асуудлуудын эсрэг үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд, тэдний хоорондын хамтын ажиллагаа, үүрэг, эрх мэдлийн талаар мэдлэгтэй болох

Өөрсдийн салбарт эрхэлдэг ажил үүргээ нийгмийн бусад салбартай холбож, тэдэнд таниулах

Байгаль орчны тулгамдсан асуудлын эсрэг өндөр иргэний үүрэг хариуцлагатай болох

Байгаль Орчны Манлайлагч Хөтөлбөрийн хамт олны нэгдсэн сүлжээг бий болгох

Хөтөлбөрийн хүрээнд багаар хамтарч гүйцэтгэсэн төсөл, манлайллын хичээлүүдэд хамрагдсанаар олж авах удирдагч хүний өөртөө итгэх итгэл болон бусад төлөв шинжүүдийг хүн нэг бүр эзэмших

Эл хөтөлбөрийг Ньюком групп, Хасбанк, The Nature Conservancy болон Монгол дахь Рио Тинто компаниуд ивээн тэтгэсэн болно.

Зориг сангийн Байгаль орчны манлайлал хөтөлбөр хэрэгжээд аль хэдийн 12 жил болжээ. 👏👏👏 Ингээд энэ жилийн хөтөлбөрийн оро...
02/12/2021

Зориг сангийн Байгаль орчны манлайлал хөтөлбөр хэрэгжээд аль хэдийн 12 жил болжээ. 👏👏👏 Ингээд энэ жилийн хөтөлбөрийн оролцогчидтой танилцана уу. 🌱 Залуусдаа амжилт хүсье!

Introducing the selected participants of the Environmental Fellowship Program's 12th Cohort. 👇

Байгаль орчны манлайлал хөтөлбөрийн элсэлт зарлагдсан шүү! Deadline: 2021.10.01 23:59
23/09/2021

Байгаль орчны манлайлал хөтөлбөрийн элсэлт зарлагдсан шүү!
Deadline: 2021.10.01 23:59

Зориг сангийн ОРОН НУТГИЙН байгаль орчны манлайлал хөтөлбөр зарлагдлаа! Өргөдөл хүлээн авах хугацаа: 2021.09.08 дуустал
18/08/2021

Зориг сангийн ОРОН НУТГИЙН байгаль орчны манлайлал хөтөлбөр зарлагдлаа!

Өргөдөл хүлээн авах хугацаа: 2021.09.08 дуустал

22/05/2021



Биологийн олон янз байдал гэж юу вэ?

✅БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗЫН БАЙДАЛ дэлхий дээр амьдрал анх үүссэн цагаас эхлэлтэй. Амьтан, ургамал, бичил биетэн тэдгээрийн генетикийн олон янз байдал болон амьдрах орчин хоорондын хамаарал, харилцан шүтэлцлэлийн цогц тогтолцоо, хамгийн үнэт зүйл нь ЭКОСИСТЕМИЙН ҮЙЛЧИЛГЭЭ үзүүлдэгт оршино. Цэнгэг ус, хуурай газар, далай тэнгисийн үндсэн 3 экосистем байдаг бөгөөд эдгээрт 8.7 сая төрлийн ургамал, амьтан нарийн харилцан хамааралтай амьдарч байна.

👉https://bit.ly/3f8Zuh9

Байгаль орчин, аялал жуулчлалын яам
UN Mongolia - Нэгдсэн Үндэстний Байгууллага
The Biodiversity Finance Initiative - BIOFIN
Biofin Mongolia

21/05/2021

НҮБУАӨСК-ын Залуучуудын 16 дугаар Бага хуралд оролцохыг урьж байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенц (НҮБУАӨСК)-ын Залуучуудын 16 дугаар бага хурал (COY16) ИБУИНХУ-ын Глазго хотноо 2021 оны 10 дугаар сарын 28-31-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

НҮБУАӨСК-ын албан ёсны залуучуудын тойрог болох YOUNGO санаачлагын хүрээнд зохион байгуулагддаг уг бага хурал нь байгаль эх дэлхийн төлөө, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн 140 гаруй орны залуучуудын дуу хоолойг нэгтгэдэг хамгийн том хурал билээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн талаар залуучуудын дуу хоолой, байр суурийг илэрхийлсэн шийдвэрийн баримт бичгийг НҮБУАӨСК-ын Талуудын 26 дугаар бага хурал (COP26)-д өргөн барих нь COY16 бага хурлаас хүлээгдэж буй хамгийн гол үр дүн юм.

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуу хоолойгоо хүргэх хүсэлтэй 17-35 насны залуусын төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагуудыг уг бага хуралд оролцохыг уриалж байна. Бүртгэл болон дэлгэрэнгүй мэдээллийг: https://ukcoy16.org/ холбоосоор авна уу.

Мөн бид байгаль орчны чиглэлээр ажилладаг, уг асуудалд анхаарал хандуулдаг залуучуудын бүлгэм, төрийн бус байгууллага болон боловсролын байгууллагуудыг уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой өөрсдийн байр суурь, шийдлийн талаар бодитой санал боловсруулж COY16-д ирүүлэхийг уриалж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар дамжуулан авах боломжтой.

[email protected], [email protected]
Facebook: COY16
Instagram: .glasgow
https://ukcoy16.org/
#Уурамьсгалын7хоног #ШийдэлОлъё #БОАЖЯ

Байгаль орчны манлайлагч 2021 хөтөлбөрийн оролцогсдын хэрэгжүүлж буй төслүүдтэй танилцана уу. :) Youtube: https://youtu....
30/04/2021

Байгаль орчны манлайлагч 2021 хөтөлбөрийн оролцогсдын хэрэгжүүлж буй төслүүдтэй танилцана уу. :)

Youtube: https://youtu.be/2WJnhEqVNSg

Happy Earth Day!
23/04/2021

Happy Earth Day!

20/04/2021
Байгаль орчинтой холбоотой подкастууд 🌱🌍
18/04/2021

Байгаль орчинтой холбоотой подкастууд 🌱🌍

Манай энэ жилийн Байгаль орчны манлайлагч хөтөлбөрт оролцож буй залуус өөрсдийн хэрэгжүүлж буй төслөө танилцуулсан ZORIG...
15/04/2021

Манай энэ жилийн Байгаль орчны манлайлагч хөтөлбөрт оролцож буй залуус өөрсдийн хэрэгжүүлж буй төслөө танилцуулсан ZORIG FOUNDATION ALUMNI PODCAST-ийн дугаарыг тэсэн ядан хүлээж байна. 👏👏👏

WEMP 2021, Reco, Green GAP

🌍 ZORIG FOUNDATION ALUMNI PODCAST 🌍

Дөрөвдүгээр сарын шинэхэн дугаараараа #УДАХГҮЙ уулзацгаая!

Энэхүү дугаарт маань Зориг сангийн Байгаль орчны манлайлагч хөтөлбөрт энэ жил хамрагдаж буй залуус өөрсдийн хэрэгжүүлж буй төслүүдээ танилцууллаа.

✅https://podcasts.apple.com/.../alumni-podcast/id1497890638
✅https://www.google.com/podcasts...
_______________

Zorig Foundation / Зориг сангийн "Байгаль орчны манлайлагч" хөтөлбөрийн 10 жилийн ойн хүрээнд EFP Төгсөгчдийн холбооноос санаачлан зохион байгуулж буй ZORIG FOUNDATION ALUMNI PODCAST маань Та бүхэндээ сар бүр 1 дугаараа хүргэж байгаадаа баяртай байна. 😍🥳

Хүндэтгэсэн,
EFP хамт олон

| |

07/04/2021

Эх дэлхийгээ хамгаалахын тулд бяцхан супер баатрууд маань юу хийх ёстой вэ? Энэхүү видеог хүүхдүүдтэйгээ хамтдаа үзээрэй.

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг өөрсдийн дуу хоолойгоо хүргэх боломжтой 16th UN Climate Change Conference of Youth 2021 ...
04/04/2021

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг өөрсдийн дуу хоолойгоо хүргэх боломжтой 16th UN Climate Change Conference of Youth 2021 оны 10 сард Шотланд улсад зохион байгуулагдах гэж байна.

Pre-registration for COY16 is now open! See you in Scotland?

The time for action is now! Pre-register for the 16th UN Climate Change Conference of Youth and be part of the biggest climate youth gathering in the world.

Visit our website for more information https://www.ukcoy16.org/

Pre-registration for COY16 is now open!

The time for action is now! Pre-register for the 16th UN Climate Change Conference of Youth and be part of the biggest climate youth gathering in the world.

Visit our website for more information https://www.ukcoy16.org/

Address

Peace Avenue 17, Sukhbaatar District
Ulaanbaatar

Telephone

011 315444

Alerts

Be the first to know and let us send you an email when Environmental Fellowship Program (EFP) posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Environmental Fellowship Program (EFP):

Shortcuts

Share

Category