Leaders Club

Leaders Club

Share

Нийслэлийн Ерөнхий Боловсролын 75 дугаар сургуулийн мэдээ мэдээллийн "IT CLUB"

11/04/2024

Япон-Монгол төвөөс санаачлан хэрэгжүүлж буй мэдээллийн яармагт оролцохыг урьж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр болон сургуулийн ханийн самбарт байршууллаа…… 😊

https://facebook.com/events/s/%D1%85%D0%B0%D0%B2%D1%80%D1%8B%D0%BD-%D0%BC%D1%8D%D0%B4%D1%8D%D1%8D%D0%BB%D0%BB%D0%B8%D0%B8%D0%BD-%D1%8F%D0%B0%D1%80%D0%BC%D0%B0%D0%B3-2024/966129807821699/

26/03/2024

Манай “Leaders” клуб дараагийн үйл ажиллагаагаараа “Номын аян” хийхээр боллоо…. 😊
Та бүхэн идэвхтэй хамрагдаарай 🫶

Photos from Leaders Club's post 24/03/2024

Нийслэлийн Ерөнхий Боловсролын 75 дугаар сургуулийн “Leaders” мэдээ мэдээллийн IT клуб маань анхны үйл ажиллагаагаа 2024.03.07-ний өдөр Монголын сайн дурынхны төвтэй хамтран сургуулийнхаа нийт 9-р ангийнхныг хамарсан “Ирээдүйдээ бэлдэцгээе” чадавхжуулах сургалтыг явуулсан.

Тус сургалтад нийт 9 дүгээр ангийн сурагчдад чиглэсэн 5 илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд үүнд:

1. Цогц чадамж ба хичээлээс гадуур өөрийгөө хөгжүүлэх боломж
2. Тэтгэлэгт хөтөлбөр ба хувийн туршлага (АНУ, Солонгос)
3. Зан төлөв тодорхойлох (MBTI)
4. Мэргэжил сонголт ба мэргэжлийн чиг хандлага

Тус сургалтын үеэр хамтдаа хөгжилтэй тоглоом тоглон, цагийг зугаатай өнгөрөөхийг хичээсэн ч заалны асуудлаар сургалтыг 1 цагийн дотор дуусгасны дээр бидний төсөөлснөөс олуул байсан учир бага зэрэг асуудал үүссэн. 🥲Гэхдээ дараа дараагийн үйл ажиллагаагаараа бид илүү сонирхолтой, хөгжилтэй зүйлсийг хийхээр бэлдсээр байна….. 🫶
Дараагийн үйл ажиллагаагаар уулзацгаая.

Photos from Leaders Club's post 24/03/2024

Сайн байцгаана уу?
Нийслэлийн Ерөнхий Боловсролын 75 дугаар сургуулийн “Leaders” мэдээ мэдээллийн IT клуб 2023-2024 оны хичээлийн жилээс эхлэн нийт 18 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байна….
Бид сургуулийнхаа сурагчдыг бүх талаас нь хөгжүүлэхийг хичээн, шинэ соргог мэдээ мэдээллийг цаг алдалгүй мэдээлж байхаа амлаж байна 🫶

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address

НЕБ-н 75-р сургууль, 2-р хороо, Хан-Уул дүүрэг
Ulaanbaatar
17031-0052